Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд

0

Дэлхийн хамгийн хачирхалтай хоол хүнсний заримаас таницуулья.

Палоло өт

Палоло нь сувдны авгалдай бөгөөд бор ягаавтар эсвэл хөхөвтөр ногоон өнгөтэй байх нь элбэг. Самоа арлын болон Номхон далайн арлын иргэдийн хоолны төрөл болох Палоло авгалдай нь жилд цөөхөн удаа цаг агаарын таатай нөхцөл бүрдмэгц үүрнээсээ гарч дээш сэлдэг байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 1

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 2

Hákarl буюу Ялзарсан аварга загас

Hákarl эсвэл kæstur hákarl (Испаниар аварга загас гэж орчуулагдана) гэх энэхүү ялзарсан аварга загасыг тусгай аргаар исгэж, 4-5 сарын турш дээш өлгөж хатаадаг байна. Төсөөлж байгаачлан маш хүчтэй амт, үнэртэй болдог байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 3

Хээрийн оготно

Хятад улсын хойд нутгийн хүмүүс хээрийн оготно барьж, арьснаас нь салгаж, халуун чили амтлагчаар амтлан шорлож иддэг байна. Төвлөрсөн хот суурингуудаар үүнийг идэхээ больсон ч энэхүү хоол алдартай хэвээр байгаа аж.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 5

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 6

Цусан ундаа

Танзани улсын Маасай омгийнхон өглөө бүр хүч тэнхээ оруулах зорилгоор үхрийн шинэхэн цусыг (цусыг нь гоожуулдаг) исгэсэн сүүний хамт уудаг уламжлалтай гэнэ. Энэ нь тэдний хувьд тараг бөгөөд амин дэмээр баялаг байдаг байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 7

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 8

Өтөг бууцны цох

Хачин жигтэй хоолны ангууч Andrew Zimmern нь Puthanathan-д байхдаа үхрийн өтөг бууцнаас цох түүн авч идэж үзсэн гэнэ. Тэрээр “Их зугаатай бас их хачирхалтай байлаа. Гэхдээ амт нь дажгүй байсан шүү” гэж хэлсэн байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 9

Damamian буюу Ялзарсан гахайн мах

Тайван улсын уугуул иргэдийн Damamian гэх хоол нь тийм ч түгээмэл хоол биш. Энэхүү хоолыг бэлтгэхдээ түүхий гахайн мах, будаа, давс зэргийг исгэж, саванд хийгээд 30 хоног дарж ялзруулдаг байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 10

Амьтны эрхтэн (үхрийн засаа)

Өнөөх Zimmern маань олон амьтдын 50 орчим эрхтэн амталж үзсэн бөгөөд хамгийн онцлууштай нь үхрийн засаа байжээ. Вьетнам улсын алдарт по шөлтэй төстэй хоол байх ба халуун ногоотой шөлөнд гоймон, ногоо зэргийг маш олон төрлийн мах, бөөр, дэлүү зэргийг хамт хийдэг байна.

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 11

Дэлхий дээрх хамгийн хачирхалтай хоолнууд 12

4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *