Аварга махчин загасан дотроос цухуйсан хутгатай гар

1

Аварга махчин загасан дотроос цухуйсан хутгатай гарАвстралийн эргээс баригддаг бар махчин загас хэмээх бараан өнгөт акул загас нь тэнгисийн бар гэдэг нэрээрээ алдартай. 5 метр орчим хүртэл урттай энэ аварга махчин халуун бүсийн усанд ялангуяа төв Номхон далайн арлуудын орчимд олноор байдаг. Энэхүү махчин загас нь махчин загаснуудын дотроос хүн рүү дайрдаг гэдгээрээ хоёрт бичигддэг. Гэтэл энэхүү бар махчин загасын дотроос цухуйсан хутгатай гарны зураг цахим ертөнц даяар жинхэнэ дуулиан тариад байна. Үнэндээ энэ зургийг хоёр жилийн өмнө авсан бөгөөд зурагт дүрслэгдсэн гарны эзэн бол Австралийн Гиппсленд хотын нэгэн загасчин эр аж. Тэрээр тоглоом наадам хийх зорилгоор аль хэдийнээ амь тавьж, гэдэс дотрыг цэвэрлэсэн байсан бар махчин загасны амаар шурган орж, хутгатай гараа загасны биеийг нэвтлэн гаргаж зоох гэж байгаа байдлаар зургаа авахуулсан нь Австралийн нийслэл Мельбурн хотын 3AW хэмээх радио станцын өглөөний ток шоугаар хэлэлцэгдсэний дараа ийнхүү интернэт даяар алдарших болсон байна. Хоёр жилийн өмнөх энэхүү үйл явдлын гэрч болсон нэгэн нь дээрх радио нэвтрүүлгийн хөтлөгч Жон Бернс /John Burns/-ын найз бөгөөд нүд бүлтийлгэсэн гэрэл зургийг өөрийн ажилладаг Гиппслендийн Метунг зочид буудалдаа өлгөсөн байжээ. Энд бид дуулиан тариад байгаа гэрэл зураг болон түүний талаар 3AW радиогоор хэрхэн ярьсныг сонирхуулахаар бэлтгэсэн байгаа юм.

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *