
Бид киног эцсийн бүтээгдэхүүн байдлаар үздэг тул хэрхэн хийдгийг тэр болгон мэддэггүй. Тийм учраас сониуч зан хөдөлгөнө, ялангуяа кинонд дурлагчдын хувьд. Өнөөдөр та бүхэндээ алдартай болсон эсвэл болохоор завдаж буй киноны зураг авалтын амьдралаас танилцуулах гэж байна. Энд алдартай одод багтсан тул бүр ч нүд хужирлана. Кино зураг авалтын нууцыг бүхэлд нь дэлгэхгүй ч гэлээ ямар нэгэн байдлаар ойлголт өгөхөөр гэрэл зургууд байгаа юм. Мөн дурсамж сэргээх гэрэл зургууд ч бий, учир нь бид өнгөрсөн зууны 80-аад оны үеийг ч багтаасан. Танд иймэрхүү нийтлэл таалагддаг уу?
Найруулагч Жеймс Кэмерон “The Terminator” киноны Терминаторын загвар дээр ажиллаж байгаа нь, 1984 он
“The Last of Us” цуврал киноны зураг авалт, 2022 он
Леонардо Ди Каприо маш удаан, тэвчээртэй сууж байж хийлгэдэг нүүр хувиргалт, “The Revenant”, 2015 он
Харри Поттер киноны зураг авалтын завсарлагаанаар амарч байгаа Хелена Бонем Картер
“Оскар”-ын шагналын эзэн Мишель Йео болон Жейми Ли Кертис нар, “Everything Everywhere All at Once”, 2021 он. Энэ киног үзсэн үү?
Стивен Спилберг энэ удаад Брюс акулыг зураг авалтад бэлдэж байгаа нь, “Jaws”, 1975 он
Брюс Уиллис завсарлаж байгаа нь, “Die Hard”, 1988 он
Та тун удахгүй гол дүрийг харах болно, “Spectre”, 2015
Тимоти Шаламе, “Dune: Part Two”, 2023 он
Өнгөрсөн үе рүү аялцгаая: Киану Ривз болон Патрик Суэйз нар, “Point Break” киноны зураг авалт, 1991
Леди Гага “Joker: Folie à Deux” кинонд Харли Квинний дүрийг бүтээжээ, уг кино 2024 онд гарна
Харин энэ бол Хоакин Феникс, нөгөө Жокер чинь шүү дээ, “Joker: Folie à Deux”
Та “The Whale” кинонд тоглосон Брендан Фрейзерийн танив уу? 2022 он
Арнольд Шварценеггер, Уилт Чемберлен болон Үлэмж биетэн Андре нар, “Conan the Destroyer”, 1984
Киану Ривз, Лоуренс Фишбёрн хоёр завсарлагааны үеэр дэмий ярьцгааж байгаа нь, “John Wick”, 2014
Галь Гадот “Justice League” зураг авалтын үеэр, 2017
Харрисон Форд энэ дүрийн тухай ихийг мэддэг цорын ганц хүн дээ, энэ удаад “Indiana Jones and the Dial of Destiny” , 2023







