“Зууны шилдэг хулгай” буюу хулгайч нар ариун цэврийн өрөөний нүхээр 400 гаруй ширхэг iPhone гар утас хулгайлжээ

0

Таниар бодуулах нэг бодлого байна. Даалгавар: Apple-ийн нэрийн дэлгүүр, дээд зэргийн харуул хамгаалалттай бас хулгайчдын гоц ухаан.

Alderwood Mall (Вашингтон муж) дэлгүүрийн ажилтнууд өглөө ажилдаа ирээд мэл гайхаж, цэл хөxөрчээ. Идэвхжүүлсэн дохиолол, цоожилж битүүмжилсэн хаалгатай байхад дэлгүүрээс 400 гаруй нэр төрлийн бараа алга болсон байна. Нийт үнийн дүнгээр бодоход 500,000 долларын эд барааг хулгайчид аваад явжээ.

Гэмт xэргийн газар ирсэн цaгдаа нар ганц ч хурууны хээ илрүүлж чадаагүй, гэхдээ жорлонгийн өрөөнд гаргасан нүхийг олж л дээ. Хулгайчид тэр л нүхээр орж гэмт xэргээ үйлдээд буцаад гарсан нь тодорхой.

nypost.com

Хулгайчид энэ нүхээр 436 iPhone авч гарсан байна.

Хяналтын камераас харахад баг өмссөн хэсэг бүлэг хулгайчид хөрш зэргэлдээ байрлах кофе-машин зардаг худалдааны төвд нуугдаж үлдээд дэлгүүр хаасны дараа жорлонгийн өрөөнд нүх гарган Apple дэлгүүрт нэвтрэн орсон байна.

nypost.com

Худалдааны төв дөнгөж хаагдангуут л гэмт хэргийг үйлджээ.

Кофе-машины дэлгүүрийн эзэн эвдлүүлсэн ханын засварт 2000 ам.доллар зарцуулахад хүрсэн гэж гомдол гаргаад байгаа юм. Мөн өөрийнх нь ариун цэврийн өрөө хөрш дэлгүүртэй хана залгаа байсныг ч мэдээгүй гэж мэдэгджээ. Цaгдаа нар хулгайчдыг илрүүлэхийн тулд бүхий л арга чаргаа ашиглаж байгаа ч нэг л явцгүй байна.

22
Ха ХаХа Ха
11
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *