Халуун устай ваннд хэвтэх нь 30 минут алхсантай тэнцэх хэмжээний калорийг шатаадаг байна

2

Удаан хугацаагаар, амрах зорилгоор ваннд хэвтэх нь хүсээгүй илүүдэл калорийг шатаахад тусалдаг болохыг судалгаагаар баталжээ. Халуун усанд биеэ дэвтээх нь 30 минут алхсантай тэнцэхүйц үр ашигтай байдаг байна. Калори шатаах үйл явцыг түргэсгэхээс гадна цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх ач тустай. Халуун ваннд хэвтсэнээр таны бие организмд олон давуу талтай!

Бид уншигчдынхаа эрүүл амьдралд үргэлж анхаардаг билээ. Тэр ч үүднээс энэхүү гайхалтай мэдээллийг та бүхэндээ хүргэхийг хүслээ.

Энэ арга хэрхэн үр дүнгээ үзүүлдэг вэ?

Судалгаагаар Их Британийн Лоуборо их сургуулийн зүгээс физиологийн дасгалыг туршиж, эрэгтэй хүн цельсийн +40 хэмд 1 цагийн турш ваннд хэвтсэнээр ойролцоогоор 140 калорийг шатаадаг болох нь тогтоогдсон байна. Мөн халуун ванн нь цусан дахь сахарын хэмжээг дасгал хийснээс илүү тогтворжуулдаг болох нь батлагджээ. Энэ нь хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй хүмүүст ач тустай гэсэн үг юм.

© Friends / Warner Bros. Television

Чухал зүйл бол цаг хугацаа болон температур. Та 1 цагийн турш ваннд хэвтэх хэрэгтэй, хийх зүйлсийнхээ төлөвлөгөөнд энэ цагийг багтааж өгөөрэй. Мөн усны температур цельсийн +40 хэм байх ёстой. Бүлээн усанд хэвтэх юм бол адилхан үр дүнд хүрч чадахгүй.

© Sweet November / Warner Bros.

Туршилтыг зөвхөн эрэгтэй хүмүүс дээр хийсэн учир, эмэгтэй хүнд гарах үр дүн нь өөр байж болно. Үр дүн тухайн хүний биеийн жин болон хэлбэр галбираас шалтгаалах тул хүн бүр дээр яг тийм хэмжээний калори шатаана гэж хэлэх боломжгүй аж.

© Pretty Woman / Touchstone Pictures

 

Яагаад энэ арга үр дүнтэй вэ?

Эрдэмтэд энэ арга хүний бие организм халуун температурт “халуунд хариу үйлдэл үзүүлэх уураг” ялгаруулдагтай холбож тайлбарласан байна. Дасгал хийх үед энэ зүйл бас хүний биед тохиолддог боловч, халуун ваннд хэвтэх нь дээр дурдсан уургийг илүү их ялгаруулна. Халуунд хариу үйлдэл үзүүлэх уураг стресст хариу үйлдэл үзүүлдэг тул цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах болон эрүүл жинтэй байхад тусална.

© Notebook / New Line Cinema

 

Гэхдээ ваннд хэвтэх нь дасгалыг 100% орлож чадахгүй

Харамсалтай нь халуун ванн дасгал хийснээс илүү үр ашигтай байх боломжгүй. Жишээ нь та 1 цагийн турш унадаг дугуй унаж, 630 калори шатаах боломжтой. Биеэ идэвхтэй байлгах нь эрүүл байх бас нэг томоохон хүчин зүйл, тэр дундаа цус харвалт, өндөр даралт болон физиологийн бусад өвчнүүдээс сэргийлэх хамгаалалт болдог.

© East News

1 цаг халуун ваннд хэвтэх нь тогтмол дасгал хөдөлгөөн хийх боломжгүй боловч, цусан дахь глюкозын хэмжээгээ тогтворжуулах хэрэгтэй хүмүүст тохиромжтой. Тэнцвэртэй хоолны дэглэм болон тогтмол дасгал хийх нь эрүүл амьдралд чухал нөлөө үзүүлэх боловч, биеийн сайн сайхан байдал болон эрүүл мэндэд ач тустай өөр шинэ зүйл нээж, илрүүлэх нь мэдээж хэрэг үр ашигтай байна. Амархан, цаг их орохгүй, биеийг амраах гэх зэргээс харахад дээрх арга үнэхээр үр дүнтэй байх болно.

© Grey’s Anatomy / ABC Studios

Энэ нээлт танд гайхалтай санагдаж байна уу? Та энэ аргыг туршиж үзэх үү? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *