Нидерландын оршин суугчид яагаад цонхондоо хөшиг хийдэггүй вэ?

0

Голландын байшингууд нэг давхар байна уу, шөнө эсвэл өдөр байна уу огт хамаагүй. Тэндэхийн оршин суугчид нь гэртээ юу ч болоогүй юм шиг зурагтаа үзэж, хоолоо идэцгээнэ. Энэ бүгд онгорхой цонхны цаанаас шууд харагдах ажээ. Яагаад?

Нидерландын оршин суугчид хоол идэж байхдаа хана биш харин гудамж руу харж суух дуртай ажээ. Илүү сонирхолтой байх нь мэдээж. Яагаад ийм уламжлал тогтов? Үнэндээ хэн ч тодорхой хэлж чадахгүй ч гэлээ хэд хэдэн хувилбар яригддаг юм.

Германчууд

best-wallpaper.net

Германчууд олон улс оронд цонхны хөшгөө нээхийг хориглодог байжээ, тэр дунд Голланд улс багтана. Энэ нь цаанаа учир шалтгаантай – гудамжийг таг харанхуй байлгаж дээгүүр нисэх онгоц хаана хот байгааг ялгаж харж чадахгүй. Голландыг чөлөөлөхөд олон хүмүүс цонхны хөшгөө сэтгэл амар нээх болжээ – таван жилийн турш цонхныхоо хөшгийг нээх эрх тэдэнд байсангүй.

Энэ нь бас нөгөө талаасаа Голландчуудыг сэтгэл зүйн хувьд дaрамтлах арга байв. Гитлeрийн германчууд үнэхээр хөшиг нээхийг хориглодог байсан, харин Голландчууд нэн эртнээс цонхоо онгорхой байлгаж гудамж руу харж суух дуртай улс байжээ.

 

Нууц зүйл үгүй

bigpicture.ru

Нидерландад маш олон протестантууд байдаг ба энэ урсгалын шашинд үнэнч шударга хүмүүст нуух зүйл юу ч байхгүй гэж сургадаг. 17 болон 18 дугаар зууны үед хөшиг байсан, гэхдээ хаадаггүй байж – өөрийгөө ямар үлгэр жишээч, үнэнч хүн болохоо харуулах гэж тэр. Шөнийн цагаар ч мөн адил бүх зүйл бусдын нүдэн дээр ил тод.

 

Өөрийгөө илэрхийлэх арга хэрэгсэл

bigpicture.ru

17 дугаар зуунаас эхлэн Голландын олон хотуудад хөшиг бий болсон гэж үздэг. Энэ нь тус улсын “алт үе” байлаа – голландчуудын амьдрал дээшилж өөрсдийгөө зөвхөн өмсөж зүүх, хоол хүнсээр хангаад зогсохгүй мөн гэрээ өөд нь татаж элдэв янзын эд хогшил худалдан авах чадвартай болж эхэлсэн юм. Тиймээс цонхоор өөрийн баялгаа гайхуулах нэг арга бол хөшиг байлаа. Хэн нэгэн баяжвал бусад баячуудаа дуурайж цонхондоо хөшиг өлгөнө, ингээд л яваандаа нэгэн соёл болон үлджээ.

8
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *