Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул

1

Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа хамгийн аюултай аюул заналхийллүүдийн тухай ухварыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг Global Challenges Foundation байгууллага энэ сарын эхээр хэвлүүлсэн өөрийн мэдээндээ ирээдүйн хүн төрөлхтөнд тулгарч болзошгүй хамгийн ноцтой аюулуудын тухай дурдсан байна. Олонх аюул нь технологийн болон амьдралын нөхцөл байдлаас улбаатай байгааг онцлох нь зүй бизээ.

10. Экологийн сүйрэл

Эрдэмтэд урт хугацааны туршид амьтан ургамлын төрөл зүйлүүд олноор устаж байгаа тухай анхааруулсаар байна. Бидний болон бусад амьтдын амьдрал нь бүхэлдээ нэгэн цогц экосистем бөгөөд амьтан ургамлын мөхөл нь экосистемийн ноцтой цэгт хүрвэл гамшигт сүйрэл ирэх юм.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 1

9. Дэлхийн системийн сүйрэл

Хүн амын хэсгийн дотор уур хилэн, дайсагналыг бий болгох засаг захиргааны шийдвэр, нөөцөөс үүдэлтэй мөргөлдөөн, улс төрийн хүчин гээд олон хүчин зүйлс нь дэлхийн улс төр, эдийн засгийн системийг бүхэлд нь сүйтгэж чадна. Нэг газарт үүссэн мөргөлдөөн өнөөгийн дэлхийн эргэн тойрон дахь нийгмийн тэгш бус байдлын урьд өмнө үзэгдээгүй түвшингээс хамааран дэлхийг тэр чигт нь хамарч мэднэ.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 2

8. Супер галт уул

Түүхийн хугацаанд том галт уулсын дэлбэрэлт нь ихээхэн хэмжээний гамшгийг тарьж ирсэн. Везуви галт уулын дэлбэрэлт Ромын Помпей хотыг оршин суугчдынх нь хамт булшилсан бол 3000 жилийн өмнө Миноаны соёл иргэншил галт уулын дэлбэрэлтээр газрын хөрснөөс арчигдсан билээ. Судлаачдын өгүүлж буйгаар супер галт уул нь маш их хэмжээний тоос, үнсийг агаар мандалд цацах ба энэ нь цөмийн дайны хор уршигтай адил хэмжээгээр дэлхийн уур амьсгалыг эрс өөрчлөх юм байна. Хүрээлэн буй орчин ноцтой гэмтсэнээр хоол хүнс олж авах нөхцөл маш хомс болсноор хүн төрөлхтөн амьд үлдэх боломжоор хязгаарлагдах аж. Хэрвээ ийм зүйл болвол хүн төрөлхтөн тэсэж үлдэх боломж 0.0001 хувь юм байна.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 3

7. Дэлхий дахиныг хамарсан халдвар

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээний шинэ халдвар үүсэх боломжийн тухай олон арван анхааруулгууд хийгдэж байна. Анх Ази тивийн хүн ардад илэрсэн шувууны ханиад асар хурдан тархсан. 2003 онд мөн SARS-ын аюул болсон. Өнөөдөр дэлхий ертөнц олон улсын хувьд маш өргөн холбоотой болсон нь өвчин маш хурдан тархаж, хэдэн сая хүмүүс нэрвэгдэхэд хүргэж байна. Хэрвээ өвчин эмчлэгдэх боломжгүй эсвэл өндөр халдвартай гэдэг нь батлагдвал өнөөгийн хүн амын тоог эрс бууруулах болно. Ийм тохиолдол үүсвэл хүн төрөлхтний амьд үлдэх боломж 0.0001 хувь гэнэ.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 4

6. Томоохон жижиг гаригийн цохилт

65 сая орчим жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүд устсан шалтгааныг аварга том жижиг гариг дэлхийг мөргөсөн гэж үздэг. Эрдэмтэд дунджаар 20 сая жил тутамд нэг 5 км-ийн өргөнтэй жижиг гариг дэлхийг мөргөх бололцоотой гэж тооцоолдог. Ийм хэмжээний цохилт нь улс орнуудыг бүхэлд нь сүйрүүлж, дэлхийн цаг уурыг амьд үлдэхэд тун хэцүү болгон өөрчлөх боломжтой. Цаашлаад нийгэм, улс төрийн харилцааны тогтвортой байдлыг алдагдуулах аж. Ойрын 100 жилийн хугацаанд ийм зүйл дэлхийд тохиолдвол хүн төрөлхтөн оршин тогтнож үлдэх магадлал 0.00013 хувь байх юм.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 5

5. Цөмийн дайн

Цөмийн зэвсгийн тоо хэмжээг бууруулах урт хугацааны хүчин чармайлтаас үл хамааран дэлхий дээр хэд хэдэн цөмийн хүчнүүд байсаар байгаа. Сүүлийн жилд Украйнд болсон хямралаас улбаалан Орос болон АНУ-ын хоорондын хурцадмал байдал нэмэгдэж байгаа нь бидэнд цөмийн зэвсгийн мөргөлдөөн болж болзошгүйг сануулж байгаа юм. Хэрвээ нэгэнтээ ийм зүйл болвол дэлхийн эргэн тойрон дахь цөмийн зэвсгүүд хүн төрөлхтний ихээхэн хувийг газрын хөрснөөс арчина. Амьд үлдэгсдийн хувьд цөмийн дэлбэрэлтийн нөлөөгөөр өөрчлөгдсөн цаг уурын нөхцөлд амьдрах боломжгүй болох юм. Дараагийн зуунд соёл иргэншлийг устгаж чадах ийм зүйл болвол бидэнд амьдрах боломж 0.01 хувьтай үлдэнэ гэсэн үг.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 7

4. Эсрэг тэсрэг цаг уурын өөрчлөлт

Цаг уурын өөрчлөлт бол сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхий дахинд нүүрлээд байгаа ноцтой аюулуудын нэг. Энэ асуудлыг хэлэлцсэн олон улсын өндөр түвшний хурал уулзалт, хэлэлцүүлгүүд болсоор байгаа хэдий ч тодорхой амжилтанд хүрсэн зүйлгүй хэвээр байгаа. Хэрвээ цаг уурын доройтлоос үүдэлтэй өлсгөлөн болон их нүүдэл газар авч, асуудал илүү хурцадмал шинжтэй болвол олон аюул нүүрлэх болно. Далайн түвшин нэмэгдсэнээр дэлхийн олон газарт хүн оршин суух боломжгүй болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар ирэх 200 жилд тохиох хамгийн таагүй зүйл бол хөгжил дэвшил нь дэлхийн хэмжээний тогтворгүй байдал, мөргөлдөөнийг үүсгэж, соёл иргэншлийг задралыг авчрах ба үүний улмаас хүн төрөлхтөнд тэсч үлдэх боломж 0.01 хувь байх гэнэ.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 6

3. Хиймэл биологи

Бид хүрээлэн буй орчинд тархаж чадах өвчин үүсгэгч жижиг организмыг бүтээх боломжтой болсон нь хэн нэгэн үүнийг хүн төрөлхтөнд шууд чиглэсэн эсвэл хүний амьдралд ноцтойгоор нөлөөлөх экосистемийн тодорхой хэсэгт чиглэсэн зэвсэг болгон хөгжүүлэхийг үгүйсгэх аргагүй болгосон. Алан хядагч бүлгүүдийн тооны өсөлт био-террорист халдлага, био-дайны хэсэг болгон ашиглаж ч мэднэ. Энэ нь бидний дархлалын системд заналхийлэх шинэ аюул юм. Хэрвээ ийм зүйл болвол бидэнд амьд гарах магадлал 0.01 хувьтай байгааг эрдэмтэд өгүүлж байна.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 8

2. Үл мэдэгдэх шалтгаанууд

Энэ нь хоосон, утгагүй мэт сонсогдож байгаа ч бид бүхнийг мэдэхгүй гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр энэ нь бидний огтоос мэдэхгүй тэр зүйлс бидэнд заналхийлж мэднэ гэсэн үг. Жишээ нь бидний огтоос холбогдож байгаагүй сансар огторгуйгаас өөр ямар нэгэн соёл иргэншил биднийг сүйрүүлж болох юм. Ийм тохиолдолд бидэнд тэсэж үлдэх магадлал 0.1 хувь байгаа гэнэ.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 9

1. Хиймэл оюун ухаан

Цогц робот, компьютеруудын гайхмаар хурдацтай хөгжил нь хүний нийгмээс илүү хурдаар алхах боломжийг тэдэнд олгож байгаагаар барахгүй хэт ухаантай болсон эдгээр машинууд бүхнийг өөрсдөө хийх боломжтой болж мэдэх юм. Эрдэмтдийн анхааруулж байгаагаар эдгээр машинууд хоол хүнстэй адилаар энергийн эх үүсвэр болгон хүн төрөлхтнийг ашиглаж магадгүй гэнэ. Ийм зүйл болвол хүн төрөлхтөн роботуудын эсрэг тэмцэн амьд үлдэх магадлал 0-10 хувьтай хэмээн судалгаанд өгүүлжээ.Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн ноцтой 10 аюул 10

46
ХарамсалтайХарамсалтай
18
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zochin

    2017/01/02 at 19:50

    6 1t baih ystoi ymshig sanagdaj baina yaagad gevel naad 20say jil tutamd naran deer delberelt bolj oron zait tiirelt ugj delhii ruu baga gariguud asar hurdtai irdeg…. yg ter uy ni odoo bolood bna da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *