XXI зууны хамгийн олон хүний амийг авч одсон 3 цунами

0

XXI зууны хамгийн олон хүний амийг авч одсон 3 цунамиЦунами гэдэг нь газар хөдлөлт, галт уулын идэвхжил, хөрсний гулгалт, томоохон хэмжээний солир унах, цөмийн бөмбөгний туршилтаар үүсэх энергийн нөлөөгөөр далай, тэнгис, том нуурын усны асар том, дараалсан давалгаа үүсэхийг хэлдэг. Байгалийн онц аюултай энэ үзэгдлийн улмаас тус эргийн ойролцоох хот суурин сүйдэж, олон хүний амь нас хохирох явдал байдаг ба XXI зуунд болсон хамгийн аюултай, хамгийн олон хүний амь насыг авч одсон 3 том цунамигийн талаарх мэдээллийг энд бид нийтэллээ. Байгаль эх хилэгнэн догшрохоороо ямар их аюул заналхийллийг авчирдаг болохыг эдгээр цунаминууд харуулж байгаа юм.

3. 2004 оны 12-р сарын 26-нд Энэтхэгийн далайд болсон цунами
Энэ цунами нь хамгийн их аюул дагуулсан байгалийн гамшгуудын нэг гэгддэг. Энэхүү цунами үүссэн шалтгаан нь Энэтхэгийн далайд болсон 9,1-9,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт байв. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр бол энэхүү газар хөдлөлт нь Хирошима шиг 23,000 атомын бөмбөгийн энергийг гаргасан гэнэ. Цунамигийн улмаас 168,000 Индонез хүн багтсан 230,210 гаруй хүн амь насаа алдсан ба 70,000 гаруй хүн сураггүй алга болсон юм. Индонез, Энэтхэг, Тайланд, Шриланк улсууд хамгийн ихээр нэрвэгдсэнээс гадна Бангладеш, Малдив тэр ч бүү хэл Африкын зүүн хэсэгт орших холын Сомаль, Кени, Танзань улсад хүртэл цунамигийн улмаас хүн нас барсан байна. Гэрчүүдийн зарим нь 15 метр өндөр давалгаа үүсэхийг харжээ.

2. 2006 оны 7-р сарын 17-нд Жава арал дээр үүссэн цунами

Энэ цунами нь 7,7 магнитудын газар хөдлөлтөөс үүссэн ба Жава арлын өмнөд эргээс 207 км-ын алсад байх газрыг мөргөсөн байна. 5 хүртэл метр өндөрт хүрсэн давалгаа нь Индонезийн Жава арлын эрэг дээрх загасчны суурин болон амралтын газруудыг хамсны улмаас 600 хүн амь үрэгдэж, 54,000 хүн орон гэргүй хоцорчээ.
1. 2011 оны 3-р сарын 11-нд Японы Номхон далайн эрэгт болсон Сендай цунами

Энэ цунами нь 8,9 магнитудын газар хөдлөлтийн улмаас үүссэн ба цунамигаас үүдэлтэй давалгаа нь 10 хүртэл метр өндөртэй байв. Газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн I цөмийн эрчим хүчний станцад дэлбэрэлт үүсэж, цөмийн энерги алдагдсан юм. 10,000 гаруй хүн нас барж, олон мянган хүн сураггүй алга болсон юм.
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *