Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга

0

Ус бол эрүүл саруул байлгах үндэс хэдий ч бид өдөр тутмын уух ёстой усны хэмжээнийхээ тал хувийг ч ууж чаддаггүй байна. Шүүс, хийжүүлсэн ундаа, цай ч юм уу кофе уугаад шингэнээ нөхөж байгаа гэж ихэнх хүмүүс буруу ойлгодог. Хүний өдөрт уух ёстой усны хэмжээ бол стакан ус ч биш, хоёр стакан ч биш харин 1, 5 литр ба түүнээс дээш хэмжээний ус юм. Өдөрт уух ёстой хэмжээний усаа ууж сургах үр дүнтэй аргад суралцаарай.

Уух даалгавар

Өдрийн уух ёстой хэмжээний усаа ууж сурахаар өөртөө анх удаа даалгавар өгч байгаа бол хэцүү даалгаврын нэг мөн шүү. Анх удаа их хэмжээний шингэн хүлээн авч байгаа бие сэтгэл зүйн дарамтанд ордог буюу хүчээр өөртөө ус цутгаад байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хэдэн хоногийн дараа бие тань дасаж сайхан болох бөгөөд цаашид бие өөрөө авах ёстой шингэнээ шаардаж эхлэнэ.
Эхний хэдэн өдөр өөртөө хэрхэн туслах вэ? Стакан ус болгоныг ямар нэгэн үйлдэл хийсний дараа уухыг хичээгээрэй, тухайлбал өглөө орноосоо босоод, ажилдаа ирээд, нэг цаг өнгөрлөө гээд л. Та хэр хариуцлагатай хандана төдий чинээ таны ус уух тохиолдол гарч ирэн таны бие уух усныхаа хэмжээнд хурдан дасан зохицно.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 8

Амтат ус уугаарай

Дан цэвэр ус уугаад байх уйтгартай тул ус уухаа хурдан больдог талтай ч энэ бол бууж өгөх шалтгаан биш гэдгийг ойлгоорой.
Дан цэвэр ус уухаас гадна өөрийнхөө сонирхолоор амархан бөгөөд хурдан амтат ус бэлдэж болно. Шинэ жимс, ногоо нэмэхэд л болно. Зуны цагт бол бүрэн боломжтой, амттай ч хэрэгтэй ч ус уух боллоо.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 1

Стаканд бага багаар нь хийж уугаарай

Аягандаа бялхтал нь ус хийгээд ууж дуусгах гэж зүдрэх хэрэг байхгүй. Өөрт таатай байх хэмжээний усыг л аягандаа хийж уугаарай, хүчээр аяга ус ууж бухимдаж байхаар балга балгаар ууж таашаал авсан дээр биз ээ.
Дашрамд хэлэхэд, нэг дор маш их ус уух тийм ч сайн биш. Стакандаа 250-300 мл хэмжээний ус хийгээд, хоол идэхээс 30 минутын өмнө болон хоол идсэний 1 цагийн дараа уувал эрүүл мэндэд илүү сайнаар нөлөөлнө.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 2

Аажим аажмаар уух усныхаа хэмжээг нэмээрэй

Өдөрт 6-8 стакан ус уухаар зорилго тавих хэрэггүй, уухаар төлөвлөсөн усаа ууж чадаагүй бол өөрийгөө буруутгах ч хэрэггүй. Ууж байгаа уснаасаа таашаал авч, үр дүнтэй уух хэрэгтэй.
Эхлээд стаканы дунд хүртэл ус хийж уу. Дараагийн уух шингэн нь саяхан шахсан жимсний шүүс байж болно. Эсвэл хөлдөөсөн жимсний шахсан шүүсийг усандаа хийж усаа амталж ууж болно.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 3

Устай савыг нүдэнд ил тавиарай

Устай сав таны нүдэнд ил харагдаж байх хэрэгтэй. Таны шинэ дуршлыг бадраах тийм гоё сав худалдан авч болно. Хажууд нь стакан тавьбал бүр гар дор байх болно. Илүү хөдөлгөөн хийх гээд байхаар зарим зүйлийг хойш тавих тохиолдол гардаг шүү дээ. Магадгүй стаканд явах гэснээ болиод ус уухаа мартаж орхивол дэмий зүйл болно.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 4

Ам цангах, өлсөх хоёрыг салгаж ойлгоорой

Ам цангах, өлсөх хоёр бараг адилхан мэдрэмж төрүүлнэ. Стакан ус уухын оронд зарим хүмүүс шууд л идэх юм руу явдаг зантай. Үр дүн нь илүү калори, хоолоо шингээж чадахгүй хүндэрсэн ходоод л байна. Хэрвээ та хооллоод удаагүй ч өлсөөд байгаа юм шиг санагдвал стакан бүлээвтэр ус уугаарай. Магадгүй таны ам цангасан байж болно.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 5

Шингэн маш ихээр агуулсан жимс, ногоо түлхүү хэрэглээрэй

Жимс, ногоо – аминдэм, эрдэс бодис, шингэний нөхөшгүй эх үүсвэр. Шингэнээ төрөл бүрийн жимс, ногооноос нөхөж болно. Зарим нэг жимс, ногооны 95 хувь нь ус байдаг юм. Шингэний дутагдалд орохгүйгээс гадна дархлааг сэргээж өгнө. Өргөст хэмх, шийгуа, хулуу, цитрус, хаш, сельдерей, улаан лоол, шпинат, ананас, усан үзэм, алим гээд л… Үүнд жимсгэнэ ч бас хамаарна, жишээ нь гүзээлзгэнэ 92 хувь, бөөрөлзгөнө 85 хувийн уснаас тус тус бүрддэг байна.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 6

Ухаалаг утасны аппликейшн ашиглаарай

21-р зууны амьдрал үнэхээр хялбаршиж байгаа гэж хэлж болно. Дан ганц сэтгэлийн зоригоор тэмцэх хэрэггүй, ухаалаг утас танд туслах буюу таны өдөрт уух усны хэмжээг тооцоолж, хэзээ уухыг сануулаад өгнө.

Ус тогтмол ууж сурах үр дүнтэй 8 арга 7

26
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tseden Rotk

    Tseden Rotk

    2015/07/17 at 16:37

    guie ter usiig ochood aygand hiigeed uuh bas l hetsuu bdag bhdaa zarim hund

  2. Vgvi uuhad saihan gehdee bi oilgohgvi bna yaagaad us uuh saiin gecheed neg bol muu geed bgaan be 1 udur uuh hemjee 2.5 bizdee

  3. aika

    2015/10/31 at 10:04

    Heregtei zuil

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *