Дэлхий дахиныг айлган чичрүүлдэг бүлэглэлүүд

0

Дэлхий дахиныг айлган чичрүүлдэг бүлэглэлүүд


Өнөөдөр дэлхийн ямар ч улс орон, ямар ч үндэстнийг айлган чичрүүлдэг хамгийн том аюул заналхийлэл бол алан хядах үйл ажиллагаа болоод байна. Алан хядах үйл ажиллагааг “Улс төрийн зорилго агуулсан хүчирхийлэл болон сүрдүүлгийн хэрэглээ” гэж тодорхойлдог. Алан хядах үйл ажиллагааны дайралт нь ихэвчлэн сэтгэл санааны гүн гүнзгийн бөгөөд урт хугацааны цохилтыг өгдөг. Алан хядах дайралт нь 21-р зуун дахь томоохон эргэлтийн цэг болсон 9-р сарын 11-ний үйл ажиллагаа шиг түүхэнд мартагдашгүй ул мөрөө үлдээдэг.9-р сарын 11-ний дараагаар алан хядах үйл ажиллагаа буюу терроризм нь дэлхийн хүн амын олонхын хувьд хамгийн тэргүүн зэргийн аюул болон хувирсан билээ.
11. Египетийн Исламын жихад
Египетийн исламын жихад гэдэг нь анхандаа “al-Jihad” гэсэн ойлголттой хамаатай байгаад дараа нь жихад бүлэглэл, эсвэл жихад байгууллага гэсэн ойлголтыг хамруулах болсон, 1970-аад оны сүүлээс эхлэн идэвхтэй байдалтай байгаа Египетийн исламист бүлэг юм. Энэ бол НүБ-аас дэлхий даяар тавьсан хоригийн дор байдаг Ал-Кайдагийн салбар. Энэ байгууллагыг хэд хэдэн орны засгийн газар эсэргүүцдэгийн нэг нь ОХУ юм. 1991 оноос тус байгууллагыг Ayman al-Zawahiri тэргүүлж ирсэн. Тус байгууллагын анхны нэн тэргүүний зорилго нь Египетийн засгийн газрыг түлхэн унагааж, исламын бүрэлдэхүүнээр солих байжээ. Хожим нь зорилгоо өргөжүүлсний дотор АНУ-ыг дайрах мөн Египет болон хилийн чанадад Израйлийн давуу байдлыг тогтоох гэсэн зорилго үүссэн байна.

Groups That Scare the World

10. Aden-Abyan Islamic Army
Aden-Abyan Islamic Army нь исламист дайнч байгууллага бөгөөд Йемен улсын өмнөд хэсэгт бий болжээ. Энэхүү бүлэглэл нь 1998 оны 12-р сард Abyan мужид ирсэн 16 гадаадын жуулчдыг хулгайлсан ба Йемений засгийн газар барьцааны хүмүүсийг байрлуулж байсан газар руу хүч илгээж, амь үрэгдсэн дөрвөн хүнээс бусдыг нь суллажээ. Aden-Abyan Islamic Army-г 2000 онд Aden-д болсон АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцон дотор болсон амиа золиослосон дэлбэрэлтэнд буруутай гэж үздэг.

Groups That Scare the World

9. Палестин дахь исламын жихад хөдөлгөөн
Палестин дахь исламын жихад хөдөлгөөн нь баруунд зүгээр л Палестины исламын жихад гэж алдаршсан. Энэ бол Палестины жижиг дайнч байгууллага бөгөөд АНУ, Европын холбооны улсууд, Нэгдсэн вант улс, Япон, Канад, Австрали, Израйль зэрэг орнууд алан хядах байгууллага гэж тодорхойлдог. Тэдний зорилго нь Израйлийн засгийн газрыг устгаж, оронд нь Палестины исламийн бүрэлдэхүүнийг тавих ажээ.

Groups That Scare the World

8. IRA
Irish Republican Army (IRA) нь Ирландын бүгд найрамдах хувьсгалт цэргийн байгууллага. Ирландын сайн дурын цэргээс үүсэлтэй энэ байгууллага 1913 оны 11-р сарын 25-нд байгуулагджээ. Тус байгууллага нь 1916 онд Улаан өндөгний баярын үеэр зэвсэгт үймээн дэгдээсэн нь түүхэнд Easter Rising хэмээн тэмдэглэгдэн үлджээ. 1919 онд Irish Republic байгууллага Easter Rising-ын үеэр Ирландын сайн дурын цэрэг нь зүй ёсны зэвсэгт хүчин гэдэг нь танигдсан төдийгүй сонгогдсон ассамблейгаар албан ёсоор байгуулагдсан хэмээн тунхагласан байна. Түүнээс хойш IRA нь 1919-21 оны Ирландын тусгаар тогтнолын дайнд Ирланд дахь Британий эрх мэдлийн эсрэг партизанч үйл ажиллагааг явуулж байжээ. 1921 онд Англо-Ирландын хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа тусгаар тогтнолын дайн дуусахад IRA-гийн дотоодод хагарал гарч эхэлсэн байна. Хэлэлцээрийг дэмжсэн гишүүд IRA-гийн удирдагч Michael Collins-ын удирдлаган доор Ирландын үндэсний зэвсэгт хүчнийг байгуулсан бол IRA-гийн олонх нь дээрх хэлэлцээрийн гэрээг эсэргүүцэж байжээ. Гэрээг эсэргүүцэгчид 1922–23 онд хуучин хамтрагчидтайгаа иргэний дайн хийсэн бөгөөд тэдний зорилго нь бүрэн бие даасан Ирландын бүгд найрамдах улсыг байгуулах байлаа. Иргэний дайнаар олонхоо алдсан ч тус бүлэг Irish Free State болон Умард Ирландыг түлхэн унагааж, 1916 онд тунхагласан Ирландын бүгд найрамдах улсаа байгуулах зорилготой хэвээр үлдэж чаджээ.

Groups That Scare the World

7. ETA
40 жилийн настай зэвсэгт байгууллага ЕТА нь Испаний умард хэсгийн долоон муж болон Францын баруун өмнөд хэсэгт тусгаар тогтнолын төлөөх цуст ажиллагааг явуулж ирсэн бөгөөд өөрсдийгөө Баскийн салан тусгаарлагчид гэдэг. 2010 оны 9-р сарын 5-нд цаашид дайралт хийхгүй гэсэн шийдвэрээ албан ёсоор мэдэгдсэн энэ бүлэглэл урьд нь хоёр ч удаа дайны галаа зогсоох тухай тунхаглаж байсан ч тэрхүү хоёр удаагийн мэдэгдлээ хоёуланг нь зөрчиж байсан байна. Euskadi Ta Azkatasuna буюу ЕТА-гийн нэр нь Баскийн эх орон, эрх чөлөөг төлөөлдөг аж. Анх генерал Franco-гийн цэргийн дарангуйллыг хатуу эсэргүүцсэн оюутны хөдөлгөөнөөс 1960-аад онд үүссэн. Franco тэдний онцгой соёл болох Баск хэлийг хориглосон нь оюутнуудын улс төр, соёлын итгэл үнэмшлийг хорин цагдаж, гажуудуулсан хэрэг болжээ. Баск оронд Franco-г эсэргүүцсэн ширүүн эсэргүүцэл өрнөж, 1975 онд Franco нас эцэслэснээр бүх зүйлс өөрчлөгдөн ардчилал руу шилжсэн шилжилт тус орны хоёр сая ард иргэдэд дотоодын засаглалыг авчирчээ. Гэвч энэ бүхнийг үл харгалзан Испаний Баск орон өнөөдөр өөрийн гэсэн парламент, цагдаагийн хүчин, татвар болон боловсролын систем бүхий өөртөө засах улс гэдэгтэй баяртай байдаг аж. ЕТА-гийн хатуу чиг шугам баримталсан дэмжигчид бүрэн тусгаар тогтнолыг тогтоохоор үлдсэн бөгөөд түүний хүчирхийлэлт ажиллагаа нь сүүлийн 40 жилийн хугацаанд 820 гаруй хүний аминд хүрсэн байна. Амь үрэгдэгсдийн олонх нь ЕТА-гийн салан тусгаарлах шаардлагыг эсэргүүцсэн нутгийн болон үндэсний улс төрчид болох Guardia Civil-ийн гишүүд, Испаний цагдаагийн хүчнийхэн байжээ.

Groups That Scare the World

6. Курдийн ажилчны нам
Курдын ажилчны нам бол Курдийн салан тусгаарлах байгууллага. Тус байгууллага нь тусгаар Курдистан улс байгуулахаар Туркын төртэй зэвсэг тэмцэл хийдэг. Abdullah Öcalan-ы 1978 оны 11-р сарын 27-нд байгуулагдсан тус бүлгийн зорилго нь тусгаар тогтносон Курд улсыг байгуулах юм. Курдистан бол Туркын зүүн өмнөд, Иракын зүүн хойд, Сирийн зүүн хойд, Ираны баруун хойд хэсгийг бүрдүүлдэг газарзүйн муж бөгөөд энд оршин суугчдын олонх нь Курдууд юм. Энэхүү зорилго нь Турк дэх Курд үндэстнүүдийн соёл болон улс төрийн эрхийг нилээд тогтвортойгоор шаардаж байгаа юм. 2010 онд Курдийн ажилчны нам өөрийн цэргийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж, тус намын тэргүүн Murat Karayilan хэрвээ тэдний шаардлагатай Туркийн төр танилцахгүй юм бол тусгаар тогтнолоо зарлах болно хэмээх сүрдүүлэг үзүүлсэн байна. Курдийн ажилчны нам нь АНУ, НYБ, НАТО болон Европын холбоо зэрэг улс орон, байгууллагуудын нэрлэснээр олон улсын хэмжээний террорист байгууллага хэмээгджээ.

Groups That Scare the World

5. Hamas
Hamas бол Палестины исламист нийгэм улс төрийн байгуулал бөгөөд цэргийн бүлэглэлээрээ Изз ад-Дин аль-Кассам бүлэгтэй нэгддэг. Канад, Израйль, Европын холбоо, Япон, АНУлсууд Hamas бүлгийг террорист байгуулал гэж үздэг. 1980-аад онд Арабын ертөнц даяар өссөн исламын тулгуур үзлийн зарчмууд дээр үндэслэн бий болсон Hamas бүлэг нь 1987 онд анхны үймээний үеэр муслимын ахан дүүсийн үр дагавар болон байгуулагджээ. 1987 онд шейх Ahmed Yassin тус бүлгийг жихадын зорилгоор байгуулагдсан хэмээн тунхагласан бөгөөд зорилго нь Палестиныг чөлөөлөх, газар дундын тэнгисээс Йордан гол хүртэл исламын улсыг байгуулах гэнэ. Hamas бүлэг нь Израйлийн энгийн иргэд болон цэргийн эсрэг олон арван дайралтууд, аллага, хүчирхийллүүдийг хийжээ. Hamas-ын хүчирхийлэл Израйль, Египетэд чиглэж, Баруун эрэг болон Газын зурвас дахь Палестины хөдөлгөөнүүдтэй өрсөлддөг.

Groups That Scare the World

4. Узбекистан дахь исламын хөдөлгөөн

Узбекистан дахь исламын хөдөлгөөн нь 1991 онд исламын тухайлсан ертөнцийг үзэх үзлийг өмгөөлөгч Tahir Yuldashev-ын байгуулсан дайнч исламист бүлэг юм. Тажикистан болон Афганистаны умард хэсгийн Талибанчуудын хяналтанд байдаг газар нутгуудад баазаас гадуур үйл ажиллагаа явуулж байсан энэ хөдөлгөөн 1999 болон 2000 онд Киргизстаны өмнөд хэсэг рүү цуврал дайралтуудыг хийсэн. 2001 онд тус хөдөлгөөн Афганистан дахь АНУ-ын удирдсан холбооны хүчний эсрэг Талибантай нэгдэн тулалдсан нь ихээхэн хор хохирлыг авчирсан байна. Yuldаshev-ын үе үе хийдэг тунхаглалыг эс тооцвол Төв Ази болон Афганистан, Пакистаны хилийн бүсийн гадна Узбекистан дахь исламын хөдөлгөөн болон Туркистаны исламын хөдөлгөөн байдаг гэсэн найдваргүй нотолгоо, цуу үг байдаг байна.

Groups That Scare the World

3. Hezbollah
Hezbollah бол Ливанд байрладаг исламын шийт урсгалын улс төр, хагас цэргийн байгуулал бөгөөд Араб болон Муслимын ертөнцийн олонх даяарх эсэргүүцлийн хөдөлгөөнийг анхааралтай ажигладаг. Саудын Араб, Египет, Йордан гэх мэт Сунни Араб улс орнууд багтсан олон улс орон Hezbollah-ын үйл ажиллагааг буруушаадаг бол Сири болон Иран улсууд тус байгууллагыг дэмждэг. Европын олонх орнууд Hezbollah-ыг террорист байгууллага гэж үздэггүй ч АНУ, Египет, Израйль, Австрали, Канад зэрэг орнууд харин террорист бүлэг гэж үздэг. Hezbollah анх 1982 онд Ливаны Израйль руу хийсэн халдлагын хариу үйлдэл болж бий болсон ба Ливаны иргэний дайны үеэр Ливаны булаан эзлэлтийг эсэргүүцэж байжээ. Hezbollah нь жижиг орон нутгийг хамгаалах хүч хэлбэрээр үүссэн ч бүхэн бүтэн байгууллага болтлоо өсөн томорсон төдийгүй Ливаны засгийн газарт суудалтай, радио болон телевизийн станцтай, нийгмийн хөгжлийн хөтөлбөрүүдтэй том байгууллага болжээ.

Groups That Scare the World

2. Талибан
Талибан бол 1996 оны 9-р сараас өмнө үүссэн, Афганистаны томоохон хэсгээр удирдуулсан исламист орон нутгийг хамгаалах хүчний бүлэг юм. 2001 онд тараагдсан ч 2004 онд дахин бүрэлдсэн тус хөдөлгөөн Афганистан, Пакистан, НАТО-гоор удирдуулсан Олон улсын аюулгүйн туслах хүчний эсрэг хатуу тэмцдэг байна. Талибан хөдөлгөөн нь Афганистан, Пакистан мөн ихэвчлэн Durand Line хилийн шугамын ойролцоох муж, тосгодод үйл ажиллагаагаа явуулдаг. АНУ-ын мэргэжилтнүүд тэдний төв байрыг Пакистаны Quetta хотод байдаг, хэдийгээр Пакистан, Иран нь тус бүлгийг үгүйсгэдэг ч дэмжлэг үзүүлдэг гэж үздэг байна. Талибан хөдөлгөөний гол удирдагч нь Mullah Mohammed Omar бөгөөд Афганистанд нуугдаж байгаа гэгддэг түүнийг баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнийг 25 сая доллараар шагнана гэсэн амлалт гараад байгаа юм.

Groups That Scare the World

1. Ал-Кайда
1988 оны 8-р сараас 1989 оны сүүл хүртэлх хугацааны аль нэгэнд байгуулагдсан гэгддэг Al-Qaeda бол цэргийн исламист бүлэг. Олон үндэстний, иргэний харьяалалгүй арми болон дэлхийн жихад гэгдэх сунни муслимын гол хөдөлгөөнөөс бүрдсэн сүлжээ хэлбэрээр ажилладаг энэ байгууллагыг дэлхийн олонх улс орон террорист байгууллага гэж үздэг. Al-Qaeda янз бүрийн улс орнуудад иргэний болон цэргийн олон дайралтууд хийж байснаас хамгийн ихээр олны анхаарлыг татаж, хирдхийлгэсэн нь 2001 онд Вашингтонд, 9-р сарын 11-нд Нью Йорк хотод хийсэн дайралт юм. АНУ-ын засгийн газар терроризмтай тэмцэх дайныг эхлүүлснээр хариу үйлдэл үзүүлсэн. Энэ бүлэглэлийн онцлох арга барилуудад амиа золиослох дайралт, өөр өөр газруудад нэгэн зэрэг дэлбэрэлт зохион байгуулах зэрэг юм. Yйл ажиллагаануудыг Osama bin Laden-д үнэнч зангийн амлалт өгсөн хөдөлгөөний гишүүд хийсэн гэж үздэг бөгөөд тэднийг Афганистан дахь түүний хуарангуудын аль нэгэнд бэлтгэдэг. Al-Qaeda нь Муслимын орнууд дахь гадны нөлөөг устгах, исламын шинэ Халифын вант улсыг байгуулах зорилгыг өвөрлөдөг. Мэдээлэгдсэн итгэл үнэмшлүүдэд христ болон еврейн холбоо нь исламыг устгахаар нууцаар хуйвалдсан бөгөөд энэ нь АНУ дахь израйлийн холбоонд ихээр шингэсэн, мөн тэнд байсан гэрч нар болон иргэдийг жихадын шашны ёсоор цээрлүүлэх, хөнөөх гэх мэт аж. Osama Bin-Laden-ы аллагын дараагаар тус бүлэг Европ болон АНУ-д заналхийлсны дотор Лондон хот тэдний нэн тэргүүний обьектуудын нэг нь болоод байгаа юм.

Groups That Scare the World
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

40 Сэтгэгдэл

  1. Crunch

    2011/06/25 at 12:48

    iim olon baidag biluu

  2. bold_urnukh

    2011/06/25 at 12:49

    Dangerous

  3. baysaaaa4

    2011/06/25 at 12:57

    zaza ed nar Mongol ruu alan haldlaga hiideggvin az bolj de bid nart………………

  4. tmra

    2011/06/25 at 13:16

    al kaida taliban 2iig ni sonsoj bsiin busdiig ni bol yostoi medkuum bna

    [ Зассан: tmra , өдөр 2011/6/25 13:25 ]

  5. TG_RR

    2011/06/25 at 13:20

    Al-Qaeda ch aimar l bhalda

  6. shiji_batuka

    2011/06/25 at 13:30

    hedii terrorist ch gesen ulsiinhaa tuluu l iim yum hiij bgaa biz. getel . . .

  7. tuulaixan

    2011/06/25 at 13:46

    хэххэ сонин мэдээ байна

  8. SoL0

    2011/06/25 at 13:58

    laitai

  9. Зочин

    2011/06/25 at 14:09

    gui yahav ee bugd l tusgaar togtnoliinhoo temtsej yavaa uls ornuud bn.manaih ula udahgui ter chigeereee iim buleg bolno gevel ta nar itgeh uu.teneg malnuud.hytad orosod 2 talaasaa miruuleed duuslaa.etssiin temtsel ni alan hydlaga hiij yadaj ulaanbaatartaigaa uldeh bh aa hehe.chaavaas.ireeduigee bodohoor l.sda.

  10. Suiton

    2011/06/25 at 14:10

    goy2

  11. mede0724

    2011/06/25 at 15:00

    ed nar chin olon ulasruu zanalhiildegui harin tusgaar togtonliinhoo toloo temtsdeg um bishuu

  12. puujee13

    2011/06/25 at 15:11

    boltugai….

  13. S__c

    2011/06/25 at 15:41

    sonirxoltoi ym aa

  14. SeeKeSHDEEE

    2011/06/25 at 15:42

    ;-)

  15. Зочин

    2011/06/25 at 15:48

    waxaxaxaxaaxax chadja yjavascript:justReturn()umand arga vgvi ee gej

  16. D2shk3

    2011/06/25 at 16:28

    Apchaagui xumuus l iim bulegt bdag bxdaa :)) Tgde ene bulegleluud neg shashiniix bgazdee

  17. Зочин

    2011/06/25 at 16:49

    ene delhii dahiniig ailgadag gejuu intgemeergui yum zuer zl l gej helii ene buleguuded maahniig barq shdee ed nar……………….

  18. BA3

    2011/06/25 at 18:14

    ali kaida hamas taliban 3 ni zunduu l terrorist uil ajillagaa yavuuldag

  19. Togsoonoo

    2011/06/25 at 18:53

    ednuus manai mongoliin toloo gej temtsdeg bol saihan a xD daanch hezeech tm yum blku :-)

  20. ganaa_link

    2011/06/25 at 18:58

    Aij ywahad iluudehgui l yum bn

  21. Зочин

    2011/06/25 at 19:02

    za naad sda nar manai mongold yamar hamaa bnaa delhii dahind jihshig muusain b@@snuud

  22. Зочин

    2011/06/25 at 20:14

    xaxa angiin huuhed manai ornii flag geed ter Hamas-n flag-g uzuulj baisan sanagdaj bna kk.

  23. 0ZoNe

    2011/06/25 at 20:20

    Muu Sain islamchuud

  24. Donjman

    2011/06/25 at 21:12

    Islamchuud l dandaa end tend asuudal үүsgej bh yumda

  25. CrEEeeZZZ

    2011/06/25 at 22:08

    al kaida taliban sonsoj baisan busad ene suraggui suga uud bn edr :))

  26. Зочин

    2011/06/26 at 00:28

    Alkaydag hulsulj rosneft-g shataanaaa

  27. astrod

    2011/06/26 at 00:40

    gue yxavdee

  28. Зочин

    2011/06/26 at 08:40

    IRA, Al-qaeda, Hamas, Taliban 4 neleen aimar aa. busad JIHAD iinhan bugd l al-qaeda iin salbar l bhdaa

  29. tuulaixan

    2011/06/26 at 21:47

    манайд хамаагүй алан хядагчид. манайхаас ондоо улсад дайсагнадаг улс ш дээ

  30. sirusIP

    2011/06/27 at 00:23

    Монгол шиг тайван дайсангүй улс алга даа

  31. mce

    2011/06/27 at 13:39

    dandaa musalmanuud baihiimaa, ed nar yeruusuu biye biyenee alj hyadsaar baigaad osoj urjilgui iim zeregtei baigaa humuus baina sh dee

  32. hiter_tt

    2011/06/28 at 15:54

    goe medee bn

  33. Зочин

    2011/06/29 at 12:33

    Bayan Ulgiid baahan kazak zaluuchuud Osmanii ur sad gedeg baiguullag bailguulsan geseh sh dee hehe

  34. Зочин

    2011/07/02 at 03:17

    Hytadiin esreg neg iim bvleg mongold boschwolch goy shaanaldaa :-)

  35. Monte_cristo

    2011/07/04 at 23:16

    AL QUEDA MANDTUGAI NTR :P

  36. Зочин

    2011/07/09 at 10:12

    [quote]hedii terrorist ch gesen ulsiinhaa tuluu l iim yum hiij bgaa biz. getel . . .[/quote] mal

  37. Зочин

    2011/07/26 at 16:53

    Зайл зайл ал кайда бол угаасаа тасарцан.
    Би ал кайдад байсан бол лалар гэж хаха.
    Би террор бол дэлхий сөнцөн байгаа.
    Монгол террор ямар сонсогдож байна.
    Хамгийн түрүүнд хэдэн хужаакуудыг бүгдийн хүйс тэмтрэх байсан.
    Энэ байгуллагуудыг хөлсөлдөг юм билүү кэкэ

  38. Зочин

    2011/07/26 at 20:30

    bid nar ed naraas iluu alan hydlaga terroris ajillaga hiihiig bodoj oloj magadq shoo :D

  39. Зочин

    2014/01/06 at 02:03

    Pretty! This has been a really wonderful article. Thanks for supplying this info.|
    UGG ブーツ 人気 http://www.mwhittlephoto.com/

  40. Зочиn ataman

    2015/03/09 at 20:37

    Сэтгэгдэл *howshnuudiig alnaaa
    bi mongol hvn shvvv deeee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *