Одооноос эхлэн та бид хүний шээсээр хийсэн шар айраг уух боломжтой болжээ. Та үүнийг ууж чадах уу?

0

Дани улс дахь шар айрагны үйлдвэр хүний шээсээр шар айраг хийгээд эхэлжээ.

Энэ шар айраг “Pisner” гэдэг нэртэй юм байна – шээстэй холбоотой Данийн хар ярианы үг. Хүний биед ямар нэгэн хор хөнөөлгүй бөгөөд шээсийг шар айраг хийх технологиор сайтар нэрж, гаргаж авчээ. Энэ нь уламжлалт шар айргийг бодвол тэс өөр орц найрлагатай гэдгээрээ онцлогтой.

2 жилийн өмнө шар айрагны үйлдвэр 50,000 литр шээсийг “Roskilde” хөгжмийн фестивал дээрээс цуглуулжээ – энэ нь баруун Европт болдог хамгийн том хөгжмийн наадам аж. Амьтны бууц эсвэл гар аргаар нэрсэн бордуулагчийн оронд дээрх цуглуулсан шээсийг шар айраг нэрэхэд ашигласан байна.

Данийн тариалангийн аж ахуйн салбарын удирдлага Leif Nielsen энэхүү шинэ шар айргийн талаар ийн хэлжээ:

“Фестивалийн үеэр хүрээлэн буй орчин болон ус зайлуулах системд сөрөг нөлөө үзүүлэхүйц маш их хэмжээний шээсийг цуглуулан авч, шар айраг хийх нөөцөд хадгалсан юм.”

“Norrebro Bryghus” шар айрагны үйлдвэрийн гүйцэтгэх захирал Henrik Vang, “Reuters” агентлагт ярилцлага өгөх үедээ:

“Бидний энэхүү Pisner шар айргийг хийсэн шалтгаан бол, бид Копенгагены шар айраг нэрэх технологиор 4 жилийн турш нэрж, органик болгосонд байгаа юм. Тийм учраас уухад ямар ч асуудалгүй.”

“Дахин ашиглаж болдог шар айраг учраас бид үүнийг гайхалтай санаа гэж бодсон. Иймд шар айрагны үйлдвэрээ сорьж, үүнийг хийж чадахаа олж мэдэхийг хүссэн юм.”

Гэвч хүмүүсийн санал сэтгэгдэл өөр байр суурьтай байгаа бөгөөд энэ талаар Henrik цааш үргэлжлүүлэн:

“Эхэн үедээ хүмүүс биднийг шууд шар айраг руу шээсийг хийчихэж гэж ойлгосон. Гэхдээ энэ нь мэдээж хэрэг тийм биш. Тайлбарлавал нарийн төвөгтэй олон зүйл байгаа шүү дээ. Хүмүүс гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр яаж нэрсэн, ямар технологи ашигласныг мэдэж эхэлж байна. Тиймээс энэ шар айргийг хэрэглээнд нэвтрүүлэхэд асуудалгүй.”

Дээр дурдсан хэмжээний шээсээр ойролцоогоор 60,000 шил шар айргийг үйлдвэрлэжээ. Одоо харин үйлдвэрлэгчид шар айрагны нэрэнд “P” үсгийг үргэлжлүүлэн байлгах эсэхээ шийдэхээр ярилцаж байгаа гэнэ.

Бичлэг үзэх:

13
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2020/10/24 at 14:24

    Zl2

  2. Tserenhuu Namjilsuren

    Tserenhuu Namjilsuren

    2020/10/24 at 15:32

    😡

  3. Канна

    2020/10/26 at 10:31

    Их зүгээр санаа байна хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *