Өөртөө төгс тохирох загварын даашинзыг олж аваад дахин өөр шинэ зүйл эрэлхийлэхээ больсон 12 одод

0

Бидэнд тайлахгүй өмсөөд л баймаар хувцас гэж байдаг. Нэг хувцас нь бие галбирыг тодосгож өгнө, нөгөө нь зүгээр л сэтгэлд дотно санагдана. Одод ч гэсэн бидний л адил. Олон одод дизайнерын өргөн сонголттой хувцсыг үл тоон жилээс жилд нэг л загварын даашинзаар гоёх нь элбэг.

Алдартай бүсгүйчүүдийн олны өмнө гарч ирэхдээ өмссөн гоёлуудыг бид сонирхож үзсэн юм. Тэд өөрсдөө ямар загварын гоёл сонгосон байна вэ?

Дакота Жонсон: бретели-спагетти

© Charles Sykes / Invision / AP / East News, © AFP / East News, © Invision / Invision / East News

Дакота Жонсон бретели-спагетти эргэж ирэхээс өмнө буюу 2018 оноос өмнө энэ загварыг сонгож авч байжээ. Аль 2014 онд л ийм загварын даашинзаар гангарч байлаа, дараа нь ч гэсэн нарийхан мөртэй даашинзаар гоёсоор.

 

Риз Уизерспун: ташуу энгэр

© Byron Purvis / AdMedia / SIPA / East News, © MEGA / East News, © Hahn Lionel / ABACA / Abaca / East News

Риз Уизерспун аливаа арга хэмжээнд оролцохдоо ихэвчлэн ташуу энгэртэй даашинзаар гоёдог. Ийм загвар хүзүүг урт харагдуулна, мөн Ризийн жижигхэн гартай зохицдог ажээ.

 

Зоуи Кравиц: хурц өнгийн гоёлтой задгай энгэртэй даашинз

© Marechal Aurore / ABACA / East News, © Fred Duval / Mega / Mega Agency / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

“Big Little Lies” олон ангит киноны од шал хүрсэн хормойтой, задгай энгэртэй даашинз өмсөх дуртай. Ийм гоёл түүнийг өндөр болгож харагдуулдаг – Зоугийн өндөр ердөө 155 см. Дүр төрхөө тодосгохын тулд хурц өнгийн гоёлоор өөрийгөө чимдэг уламжлалтай.

 

Сара Жессика Паркер: дэрвэгэр хормой

© PacificCoastNews / East News, © MEGA / Mega Agency / East News, © Stars Image Bank / KCS / East News

“Sex and the City” олон ангит киноны од дэрвэгэр хормойтой нэг өнгийн даашинзаар өөрийгөө ёстой л эрхлүүлэх шиг болдог. Дээрээс нь адил өнгийн туфлиэр имижээ бүр тодосгож өгөх ажээ.

 

Сьюзан Сарандон: ил гарсан мөр, цээжээ ил гаргасан энгэр

© Domine Jerome / ABACA / East News, © AFP / East News, © Willy Sanjuan /Invision / AP / East News

Жүжигчин нэг биш удаа ийм гоёлоор гоёсон юм. Хар бараан өнгийн энэ загварын даашинз зүй ёсоор түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг.

 

Ванесса Паради: рюш болон волан

© Everett Collection / East News, © Gael Colliguet / KCS / East News, © Genin Nicolas / ABACA / Abaca / East News

Рюш өмссөн хүнийгээ илүү тарган харагдуулдаг талтай. Байгалиасаа турьхан биетэй Ванесса Паради ийм загварын даашинз сонгодог нь зүгээр ч нэг тохиолдол биш байх. Жүжигчин олон жилийн турш олон давхар хормойтой даашинзаар гоёж ирлээ.

 

Эми Адамс: годе болон лиф-бюстье даашинз

© Everett Collection / East News, © Anthony Behar / Sipa USA / East News, © MARK RALSTON / AFP / East News

Эми өөрийнхөө үзэл бодолд тууштай нэгэн: олон жилийн турш бие барьсан годе болон лиф-бюстье загварт үнэнч явна. Хивсний ёслолууд дээр ийм л гоёлоор бие галбираа гайхуулан алхах нь нэгэнт уламжлал болжээ – гоёлынх нь өнгө, материал л солигддог юм.

 

Шарлиз Терон: галбир гаргасан энгэр

© Todd Williamson / Invision / AP / East News, © Jordan Strauss / Invision / AP / East News, © TOLGA AKMEN / AFP / East News

Шарлиз Терон ер нь минимализмийг баримтлахыг эрмэлздэг, энэ ч утгаараа элдэв нэмэлт гоёл чимэглэлгүй даашинз өмсөх дуртай. Жүжигчний өмссөн гоёл ч түүний бие галбирыг тодосгож өгнө. Шарлизийн хамгийн их өмсөх дуртай гоёл гэвэл галбир гаргасан энгэртэй даашинз юм.

 

Меган Маркл: ил гарсан мөр

© AFP / East News, © East News, © MEGA / East News

Меган Маркл мөрөө ил гаргасан гоёлд үнэхээр дуртай, түүний хуримын даашинз хүртэл ийм загварынх байлаа. Хатан хааны гэр бүлийн баримтлах протоколын дагуу бол дээдсийн хүрээний бүсгүй хүн олны өмнө мөрөө ил гаргаж болохгүй. Харин Сассексийн гүнгийн авхай энэ дүрмийг мөрдөх нь ховор, хатан хааны гэр бүлийн гишүүний хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ч тэр шүү.

 

Рианна: овор ихтэй нөмрөг

© Carlos Piaggio / Grosby Group / East News, © Andres Otero / WENN.com / agefotostock / East News, © Invision / Invision / East News

Гоёлын хатан хаан гэгдэх Рианна нэг мэдэхэд л өөртөө бусдын анхаарлыг татсан байдаг. Цээжээ ил гаргасан даашинз дээр том нөмрөгтэй болохоор бусдын анхаарал өөрийн эрхгүй татагддаг юм болов уу? Ри энэ загварын гоёлоороо хоёр туулай бyyдаж байгаа юм: монохром трендээ алдахгүй барина, мөн өөрийгөө илүү мартагдахгүйгээр илэрхийлж чадаж байна.

 

Скарлетт Йоханссон: ил гарсан мөр болон унжсан ханцуй

© BEHAR ANTHONY / SIPA / East News, © AP / East News, © VALERIE MACON / AFP / East News

Скарлетт Йоханссоны гоёлуудыг харж байхад тэрээр мөрөө ил гаргасан мөн ханцуй нь унжсан гоёлд дуртай бололтой. Жүжигчний өмссөн гоёл нь ч түүний мөрийг чимж турьхан биеийг нь улам тодосгож өгчээ.

 

Моника Беллуччи: битүү ханцуй болон флаттер-ханцуй

© John Rasimus, PacificCoastNews / East News, © Domine Jerome / ABACA / East News, © Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / East News

Задгай энгэр – Моника Беллуччигийн өөрчлөгдөшгүй загвар. Жүжигчний бусад загварын тухайд гэвэл тэрээр урт ханцуйтай даашинз өмсөх дуртай, мөн мөрнөөс сул унжсан флатт-ханцуйтай гоёлд дуртай ажээ.

© Boyer-Genin-Marechal / ABACA / EAST NEWS, © AFP / East News, © PPE / face to face / FaceToFace / REPORTER / East News

Танд өмсөх дуртай хувцас гэж байдаг уу? Та ямар загварын хувцас худалдаж авах дуртай вэ?

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *