Вьетнам эрчүүд чихэндээ филлер шахуулж, Будда багшийнх шиг чихтэй болох моод дэлгэрчээ

0

Вьетнамд гоо сайхны шинэ моод хүчтэй дэлгэрч байна. Хүмүүс Будда багшийнх шиг том чихтэй болохын тулд чихнийхээ гэдсэнд гиалуроны xүчил шахуулах болжээ. Чихнийхээ гэдсийг өөрчлөөд амьдралаа сайжруулна гэдэгт Вьетнамчууд бат итгэсэн бололтой.

Саяхан Вьетнамын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Куангнин дахь гоо сайхны салоны тухай мэдээлэл цацагдсан юм: вьетнамчууд чихнийхээ гэдсэнд филлер шахуулахаар уг салоныг зорих болжээ. Эд баялаг, амжилтын бурхан хэмээгдэж өргөмжлөгдсөн Инээмсэглэж буй Буддагийнх шиг чихтэй болбол амьдралаа сайжруулна гэдэгт вьетнамчууд ихэд итгэсэн байна. Энэ мэс заслын сурталчилгаа сошиал сүлжээнд ч алдаршсан тул гоо сайхны салонууд шашин шүтлэгтэй үйлчүүлэгчдэдээ уг үйлчилгээг хурдан бөгөөд өвчингүйгээр хийж өгөхөө амлах болжээ.

Мистер Т. гэх нэртэй гоо сайхны салоны эзэн вьетнамын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө: уг үйлчилгээг хийлгэхээр ихэнхдээ 30-аас дээш насны эрчүүд хандаж байна, тэд бизнесийн амжилтад шашин шүтлэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог гэжээ. Сүүлийн өдрүүдэд мөн эмэгтэйчүүд ч ирэх нь ихсэж байна. Чихний гэдсийг филлерээр дүүргэх мэс засал 15-20 минут орчим үргэлжилнэ. Уг үйлчилгээг эрүүл мэндэд аюулгүй, гаж нөлөөгүй гэж сурталчилж байгаа юм. Зарим нэг салон бүр гарсан үр дүнд үйлчлүүлэгч сэтгэл хангалуун биш байвал чихний хэлбэрийг засаж өөрчилж өгч болно гэж амласан байгаа нь харагдана.

Гиалуроны xүчлийг чихний гэдэс томруулах мэс засалд ер нь ашиглаж ирсэн. Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн энэ төрлийн xүчил зах зээл дээр чанартайд тооцогддог. Мэргэжлийн хүнээр уг мэс заслыг хийлгэх аюулгүй байж болох юм, гэхдээ сонирхогч эсвэл чанар муутай xүчил шахуулах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Вьетнамын мэдээллийн алдартай сайт Инээмсэглэж буй Буддагийнх шиг чихний том гэдэстэй болохыг хүссэн нэг залуугийн түүхээс хуваалцжээ. Гэхдээ тэр залуу үнэгүйгээр сайхан болохыг зорьсон нь харамсмаар үр дагаварт хүргэсэн юм. Залуу спа-салонд ажилладаг найзаасаа гиалуроны xүчил олж өгөхийг хүсжээ. Харин xүчлийг өөрөө өөртөө тарьсан байгаа юм. Харамсалтай нь залуугийн хүссэн үр дүн гарсангүй.

Чихний гэдэсний өнгө нь өөрчлөгдөөд байгааг ойлгосон залуу эмнэлэгт хандахад эмч нар түүнд чихний шарх нь гүн үрэвссэн гэсэн онош тавьжээ. Үнэндээ гиалуроны xүчлийг судсанд тарьснаас болсон эсвэл чанарын шаардлага хангаагүй xүчлээс болсон эсэхийг тодорхойлох боломжгүй юм. Хо Ши Миний эмнэлгийн эмч нар бас нэгэн өвчтөний тухай мэдээлэл албан ёсоор өгсөн байна: “ажлын онцлогоос шалтгаалж” чихнийхээ гэдсийг Буддагийнх шиг болгохоос өөр аргагүйд хүрсэн, харин үр дагаварт нь түүний чих үрэвсэж тэр хэсгийн эс үxжилд орох аюултай байсан тул чихний нэг хэсгийг нь тайрч авахад хүрчээ. Өвчтөнд гиалуроны xүчил биш харин силикон шахсан байх гэж эмч нар сэжиглэж байгаа юм. Түүний чихний хэлбэрийг засахын тулд дахиад мэс засал хийсэн гэдэг.

Хэвлэл мэдээллийн бүхий л боломжит хэрэгслээр уг мэс заслын сурталчилгаа идэвхтэй цацагдах болсон тул мэргэжлийн эмч нар анхааруулга явуулж эхлээд байна: Буддагийн чихтэй болох хүсэлтэй хүмүүс энэ талаар эхлээд нарийн судалгаа хийсний үндсэн дээр эцсийн шийдвэрээ гаргавал зохино. Эмч нарын зөвлөж байгаа нь огт хамаагүй, үнэхээр сүсэг бишрэлдээ автаад байгаа бол нэр хүндтэй мэргэжлийн туршлагатай салоноор үйлчлүүлэхийг зөвлөжээ.

9
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

26 Сэтгэгдэл

  1. Autumn Gold

    Autumn Gold

    2022/04/09 at 18:17

    Muu hognuud

  2. Nora Nojo

    Nora Nojo

    2022/04/09 at 18:22

    Хүүхнүүддээ хөхүүлмээрр байдаг юм байлгүй дээ. 🤪

  3. Б. Лхагва-Очир

    Б. Лхагва-Очир

    2022/04/09 at 18:24

    Балай юм хийж байх юмаа

  4. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2022/04/09 at 18:38

    Teneg

  5. Хөх Толбот

    Хөх Толбот

    2022/04/09 at 18:39

    Би бол тавиулахгүй тийм

  6. Zorig Jugder

    Zorig Jugder

    2022/04/09 at 18:43

    За манайхан хоцрох нь байна шүү.яаралтай оруулаарай,нэвтрүүлээрэй.

  7. Elza Betta

    Elza Betta

    2022/04/09 at 18:49

    Чихээр шинжих гэж ном дээр бичсэн бсан шүү.
    Чихний гэдэс том хүн уужуу ухаантай, толгой сайтай ,элдэв хууч өвчингүй эрүүл хүн гэж бсан шү

  8. Тэлмэн Чинбат

    Тэлмэн Чинбат

    2022/04/09 at 18:53

    С. Азжаргал

  9. Нандинцэцэг Уб

    Нандинцэцэг Уб

    2022/04/09 at 18:59

    Elza Betta Юу л байна чихний гэдэс бн.Надад сайн мэдэгдэхгүй л байна😬

  10. Elza Betta

    Elza Betta

    2022/04/09 at 19:00

    Нандинцэцэг Уб баяр хүргэе. 100% биш юмаа гэхэд үнэний хувь бгаа

  11. Oyuntuya Myadagmaa

    Oyuntuya Myadagmaa

    2022/04/09 at 19:04

    ziaaa ydargaa tiim chihtei turuugui l bol hohi n

  12. Uils Uils Tuguldur

    Uils Uils Tuguldur

    2022/04/09 at 19:05

    Батцэцэг Ц. Чих чинь моданд орж бгаан бна шүү

  13. Tseka Na

    Tseka Na

    2022/04/09 at 19:23

    Y

  14. Н. Базка

    Н. Базка

    2022/04/09 at 19:28

    Jamsranjav Jaagii chini chih moodond oroh gj ingej

  15. Nym Xarchuu

    Nym Xarchuu

    2022/04/09 at 19:37

    Шшш нэг л их том гэдэс чих бна ичээд бдаг шдэ хха

  16. Gerelmaa Sergelenbat

    Gerelmaa Sergelenbat

    2022/04/09 at 19:38

    Xiix yumaa olj yadsan durakuud be

  17. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2022/04/09 at 20:15

    Elza Betta hudlaa bh oo evrop hymyys barag bygd iim ch uvchtei zan aash yanz byr yum bilee.bj bas tegj boddog bgd olon hyn dr haraad ter oilgoltoo tatsan bdagiin

  18. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2022/04/09 at 20:31

    Тэд тэгээд ч олигтой харагдахгүй

  19. Nomi Malone

    Nomi Malone

    2022/04/09 at 20:50

    Azblg Azaa 😂

  20. Azblg Azaa

    Azblg Azaa

    2022/04/09 at 20:51

    Nomi Malone Вьетнамд очвол од болохын бишүү хха

  21. Namuun Nmn

    Namuun Nmn

    2022/04/09 at 21:27

    Б. Ганбат

  22. Ө. Одгэрэл

    Ө. Одгэрэл

    2022/04/09 at 21:32

    Ugasa budda shg chihtei bol yhu🤣🤣

  23. Khishignyam Soronk

    Khishignyam Soronk

    2022/04/09 at 21:34

    Энэ бидэнд хамаагүй

  24. Askata Maam

    Askata Maam

    2022/04/09 at 23:02

    тэнэг төлгүүд тэгж л байг орхи цаашаа

  25. To Oogii

    To Oogii

    2022/04/09 at 23:55

    Gadaadiihnii yaanuu iinvv bid mart ogt hamaaguishdee shaal hereggui medeelel oruulhiin enenii orond oligtoi hvnd medleg ologchhoor medeelel oruulbal Ebeneezer ilvv handalt avhal bsan bh hh

  26. Uranjargal Buyanjargal

    Uranjargal Buyanjargal

    2022/04/10 at 02:55

    Yoy yaj jijigsgeh we gj bdj bhd yuwde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *