Тоглож буй дүрээ төгс гаргахын тулд хүн бүрийн хийгээд байдаггүй чадварыг эзэмшиж байсан 12 жүжигчин

0

Авсан дүрээ бүтээхийн тулд жүжигчид дүрийнхээ хийдэг зүйлсийг ч гаргууд эзэмших шаардлага тулгардаг билээ. Зарим жүжигчдийн хувь орлон тоглогчийг эрсдэлтэй эсвэл хийхэд хүндрэлтэй үзэгдлүүдэд тоглуулдаг бол зарим нь өөрийн биеэр хамгийн хүнд үзэгдлийг ч гардан гүйцэтгэдэг. Манай сайт уншигч танд өөрийн дүрдээ бүрэн уусахын тулд хүн бүрийн хийгээд байдаггүй зүйлсийг хийж сурч байсан 12 жүжигчинг танилцуулж байна.

1. “Point Break” кинонд тоглохын тулд Keanu Reeves серфинг сурсан

© 20thCentFox/Courtesy Everett Collection/East News

“Point Break” кинонд тоглохын тулд Keanu Reeves серфинг сурч байжээ. Түүнд серфинг заасан Dennis Jarvis жүжигчин Keanu Reeves-ийг өмнө нь хэзээ ч серфинг хийж байгаагүй нэгэн байсан тул бүх зүйлсийг анхнаас нь заах шаардлага тулгарч байсан тухай дурдаж байжээ. Жүжигчин эр ч тун хурдан серфинг сурч, Dennis Jarvis-ын хийж өгсөн тавцан дээр серфинг хийх дуртай болсон гэдэг.

 

2. “Now You See Me” кинонд тоглохын тулд Jesse Eisenberg илбэ үзүүлж сурсан

© East News

2013 онд нээлтээ хийсэн “Now You See Me” кинонд тоглохын тулд Jesse Eisenberg илбийг анхан шатнаас нь эхлэн суралцаж байжээ.

 

3. “The Walk” кинонд тоглохын тулд Joseph Gordon-Levitt олс дээр алхаж сурсан

© Sony Pictures/Courtesy Everett Collection/East News

Жүжигчин Joseph Gordon-Levitt “The Walk” кинонд тоглохын тулд ердөө 8 хоногийн хугацаанд олс дээр алхаж сурч байжээ. Тэрээр тус кинонд дүрийг нь бүтээх гэж байсан Philippe Petit-ийн доор олс дээр алхаж сурсан аж.

 

4. “Black Swan” кинонд тоглохын тулд Natalie Portman балет бүжиглэж сурсан

© Fox Searchlight / Everett Collection/EAST NEWS

“Black Swan” кинонд тоглохоор болох үедээ жүжигчин Natalie Portman багадаа балетаар хичээллэж байсан учраас дүрээ хялбархан бүтээнэ гэж бодож байсан гэдэг. Гэвч олон жилийн туршид хичээллээгүй балетын урлагаас төсөөрсөн тэрээр дүрээ бүтээхийн тулд өдөр бүр 5 цагийн хугацаатай балетын бэлтгэл хийж, хожим Оскарын шагнал тус дүрээрээ хүртсэн билээ.

 

5. “Green Book” кинонд тоглохын тулд Mahershala Ali төгөлдөр хуур тоглож сурсан

© CAP/RFS/Capital Pictures/East News

Хөгжимчин Donald Shirley-ийн амьдралын түүхээс сэдэвлэн хийсэн “Green Book” кинонд тоглохын тулд тэрээр өдөрт 3 цагаар төгөлдөр хуурын хичээл заалгуулж, хэд хэдэн аялгууг тоглож сурсан аж.

 

6. “Mission Impossible: Fallout” киноны ганц үзэгдлийн төлөө Tom Cruise онгоц жолоодож сурсан

© CAP/MFS/Capital Pictures/East News

Хийхэд хүндрэлтэй, аюултай үзэгдлүүдийг өөрийн биеэр гүйцэтгэдэг гэдгээрээ алдартай жүжигчин Tom Cruise “Mission Impossible: Fallout” кинонд гарах онгоц жолоодож буй ганц үзэгдэлд тоглохын тулд 3 сарын турш өдрийн 8 цагийн нисгэгчийн сургалтад сууж, маш богино хугацаанд 2000 цагийн нислэгтэй болж, хийхэд хүндрэлтэй үзүүлбэрийг ч хийж суралцжээ.

 

7. “The Brothers Bloom” кинонд тоглохын тулд Rachel Weisz 4 хөгжмийн зэмсэг тоглож сурсан

© East News

“The Brothers Bloom” кинонд тоглохын тулд Rachel Weisz банжо, хийл, гитар, баян хуур гэсэн 4 хөгжмийн зэмсгийг тоглож сурч байжээ. Серби улсад киноны зураг авалт хийгдсэн бөгөөд жүжигчин Rachel Weisz-д тус хөгжмийг заасан багш нь англи хэлгүй байсан тул хэлний бэрхшээл ч их гарч байсан түүхтэй.

 

8. “Chef” кинонд тоглохын тулд Jon Favreau куба BBQ хийж сурсан

© Everett Collection / Everett Collection/EAST NEWS

“Chef” киноны зохиолыг бичиж, найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон жүжигчин Jon Favreau киногоо бодит байдалтай хамгийн ойр байлгах үүднээс өөрөө куба BBQ хийж сурсан ажээ.

 

9. “Avatar 2” кинонд тоглохын тулд Kate Winslet усанд шумбаж сурсан

© jonplandau / Instagram

Нээлтээ хараахан хийгээгүй байгаа “Avatar 2” кинонд тоглохын тулд жүжигчин Kate Winslet усанд шумбаж, усан доор 7 минут амьсгалаа түгжих зэрэг чадварыг эзэмшсэн ажээ.

 

10. “The Notebook” кинонд тоглохын тулд Ryan Gosling тавилга хийж сурсан

© Melissa Moseley / New Line Cinema/Collection Christophel/East News

Жүжигчин Ryan Gosling “The Notebook” кинонд тоглохын тулд тавилга хийж сурахаар нутгийн нэгэн урлаачтай танилцаж, шавь орсон гэдэг. Тэрээр кинон дээр ашигласан ширээг ч хийсэн ажээ.

 

11. “Sound of Metal” кинонд тоглохын тулд Riz Ahmed дохионы хэл сурсан

© Amazon/Courtesy Everett Collection/East News

“Sound of Metal” кинонд сонсголын бэрхшээлтэй нэгний дүрийг бүтээхийн тулд жүжигчин Riz Ahmed 7 сарын турш дохионы хэл суралцаж байжээ. Жүжигчин Riz Ahmed дохионы хэл заасан багш болон сонсголын бэрхшээлтэй хүмүүс түүнд харилцан ярилцах, бусдыг сонсохын ач холбогдлыг жинхэнэ утгаар нь ойлгуулсан хэмээж байв.

 

12. “I, Tonya” кинонд тоглохын тулд Margot Robbie уран гулгаж сурсан

© Everett Collection / Everett Collection/EAST NEWS

“I, Tonya” кинонд тоглохын тулд Margot Robbie зураг авалт эхлэхээс өмнө маш богино хугацаанд буюу 3 сарын хугацаанд 7 хоногийн 4 өдөр уран гулгалтын бэлтгэл тасралтгүй хийснээр өнөөгийн бидний мэдэх алдарт дүрийг чадварлаг бүтээж байжээ.

27
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *