Алдартнууд болон тэдний шивээснүүд [46 зураг]

1

Арьсны давхаргад арилдаггүй бэх ашиглан пигментийг өөрчлөх замаар хийсэн биений өөрчлөлтийн хэлбэрийг шивээс гэнэ гэсэн тодорхойлолт байдаг. Олон хүмүүсийн сонирхож, биедээ хийлгэдэг шивээс хэмээгч зүйлийг хийлгээгүй одод гэж бараг байдаггүй байх. Маш олон алдартнууд төрөл бүрийн шивээсийг биедээ хийлгэсэн байдаг ба хэн гээч алдартан, хаанаа ямар шивээс хийлгэсэн нь цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг гэхэд хилсдэхгүй. Магадгүй та ч бас тэдгээр хүмүүсийн нэг бол танд алдартнуудын шивээснүүдийг харуулсан дараах фото багцыг тухлан үзэхийг хүсье.

Megan Fox

Жүжигчин Megan Fox домогт Marilyn Monroe-гийн хөргийг гарынхаа шуун дээр шивүүлсэн. 2009 онд тэрээр Marilyn Monroe-г шүтэн биширдэг, гэхдээ хэзээ ч түүнийг дуурайхгүй гэдгээ хэлж байсан. Жүжигчин бүсгүйн хэлснээр энэхүү шивээс нь кино урлаг хүнийг эвддэг гэдгийг сануулсан сэрэмжлүүлэг гэнэ. Энэ зургийг Калифорний Универсал хотод Teen Choice Awards ёслолын үеэр авчээ.

Pamela Anderson

Загвар өмсөгч, жүжигчин Pamela Anderson 1996 онд шинжлэх ухааны, уран зөгнөлт Barb Wire хэмээх киноны киноныхоо нэрээр нэрлэгдсэн гол дүрийг бүтээх үедээ зүүн мөрөн дээрээ өргөстэй төмөр утасны зургийг шивүүлжээ.

 

Evan Rachel Wood

Жүжигчин бүсгүйн нуруун дээр Америкийн зохиолч, яруу найрагч Edgar Allan Poe-ын ишлэл шивээстэй байдаг. 2011 онд Esquire сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр нийт 9 шивээстэй гэдгээ тэдгээрийнх нь нэг нь хэн ч харах боломжгүй газарт, тодруулбал уруулынх нь дотор талд байдаг гэдгийг хэлжээ.

 

Johnny Depp

Жүжигчин Winona Ryder-аас салсныхаа дараа Johnny Depp мөрөн дээрх Winona Forever гэсэн бичгээ Wine is good болгож өөрчилсөн. Энэ зурган дээрээс усан дээр нисэж байгаа богширго (sparrow) шувуу, түүний доор Jack гэсэн бичгийг харж болно. Jack гэдэг нь алдарт жүжигчний хүүгийн нэр гэдгээс гадна түүний бүтээсэн ахмад Jack Sparrow-ын нэр гэдгийг та бүхэн мэдэх бизээ.

 

Amy Winehouse

Amy Winehouse-ын биен дээрх 12 шивээс нь түүний сүүлийн хэдэн жилийн амьдралын түүхийг өгүүлдэг. Түүний зүүн мөрөн дээрх морины тах болон Daddy Girl гэсэн бичиг бүхий шивээсний морины тах нь аз жаргалыг илэрхийлдэг бол бичиг нь түүнийг өөрийг нь, харин нүцгэн эмэгтэйн шивээс нь байгалийн хачирхалтай тал хийгээд дуучныг өөрийг нь илэрхийлдэг байна.

 

Christina Aguilera

Christina Aguilera шилэн хүзүүн дээрх Xtina гэсэн бичигнээсээ гадна дөрвөн шивээстэй.

 

Rihanna

Залуу дуучин бүсгүйн шилэн хүзүүнээс доош асгарсан оддын шивээс байдгаас гадна зүүн далан дээр нь нэрнийх нь эхний үсэг болох R үсэг байдаг нь 2009 оны Rated R цомогт нь зориулагджээ.

 

Kelly Osbourne

Хурууныхаа үен дээр Ozzie гэсэн бичээс бүхий эрийн охин Kelly Osbourne-ы биен дээр нилээд олон шивээс байдаг. Нуруун дээрээ гавлын яснууд, сахиусан тэнгэрийн далавчнууд шивүүлсэн дуучин, загвар зохион бүтээгч, хэвлэл мэдээллийн алдартан бүсгүйн энэ зураг дээр түүний гарын шуун дээрх шивээс харагдаж байна.

 

Justin Bieber

2011 оны 5-р сарын сүүлээр Хавайн эрэг дээр найз бүсгүй Selena Gomez-ынхоо хамт амарч байхдаа папарацциудын дуранд өртсөн энэ зураг дээр цээж нүцгэн Канад дуучин залуугийн цээжний зүүн тал дахь босоо бичээс харагдаж байгаа ба энэ нь Еврей хэлээр бичсэн Jesus гэсэн үг аж.

 

Pink

Хэвлэлийнхний мэдэгдсэнээр дуучны бие дээр янз бүрийн хэлбэр, хэмжээ бүхий 20 гаруй шивээс байдаг гэнэ. Тэдгээрийнх нь дунд Elvis нэртэй бульдог нохойныхоо үхсэнд харамсаж, харууссан харууслын илэрхийлэл болсон үг хүртэл байдаг байна.

 

Hayden Panettiere

Жүжигчин бүсгүйн зүүн далан дээр Vivere senza rimipianti гэсэн бичээс байдаг ч Life with no regrets гэсэн Итали хэлц үг буруу бичигдсэн байдаг байна.

 

Lilly Allen

Британи дуучин бүсгүйн бугуйн дээр гинжний шивээс байдаг. Мөн тэрээр жүжигчин Lindsay Lohan-тай шоудсан үдшийнхээ дараа долоовор хуруун дээр shhh … гэсэн үг шивүүлсэн ба энэ шивээс Lohan-д ч бас байдаг гэнэ.

 

Tommy Lee

Хүнд метал хамтлаг Motley Crue-гийн бөмбөрчин байсан энэ рок эрхмийн гэдсэн дээр экс эхнэр Pamela Anderson-доо зориулсан Mayhem гэсэн томоос том бичээс байдаг. Мөн гар дээр нь хас тэмдэг байдаг ба энэ шивээсээ нэгэн клубын гадаа Еврей гэрэл зурагчинд халдсаныхаа дараа хийлгүүлжээ.

 

Keith Urban

Жүжигчин Nicole Kidman-ы нөхөр ая зохиогч Keith Urban баруун гарынхаа булчин дээр эхнэрийнхээ нэр болон зүрхний зураг шивүүлжээ. Баруун бугуйн дээрээ эхнэрийнхээ нэрний эхний үсгийг, зүүн гарынхаа дотор талд аянга гэх мэт шивээсүүдтэй.

 

Victoria Beckham

Нэрт хөл бөмбөгчний эхнэр хүзүүнээсээ эхлээд нурууныхаа голыг дагуулан I belong to my beloved and my beloved is mine гэсэн утга бүхий Еврей бичгийг шивүүлсэн нь библийн ишлэл юм байна.

 

David Beckham

Нуруун дээрээ Brooklyn, Romeo, Cruz гэсэн хөвгүүдийнхээ нэрийг шивүүлснээс эхлээд биеэрээ дүүрэн шахам шивээстэй алдарт хөл бөмбөгчин хүзүүн дээрээ далавчтай загалмай, нуруун дээрээ хамгаалагч сахиусан тэнгэрийг шивээстэй юм байна.

 

Christina Ricci

Цуу ярианд өгүүлснээр жүжигчин Christina Ricci дор хаяж найман шивээстэйгийн дотор баруун далан дээрээ Chronicles of Narnia-гийн агуу арслан Aslan-ыг шивүүлжээ.

 

Chris Brown

Залуу дуучин анхныхаа шивээсийг 13 настайдаа хийлгэсэн бөгөөд ээжээсээ зөвшөөрөл авч байжээ. Одоо тэрээр Есүс, нинжа, гавлын яснууд болон бусад олон зүйлсийг илэрхийлсэн шивээснүүдтэй юм байна.

 

Scarlett Johansson

Жүжигчин бүсгүйн зүүн гаран дээрх мандаж байгаа нарыг илэрхийлсэн өнгөт шивээс нь түүний хувьд онцгой утга учиртай гэнэ. Нууц нь үл тайлагдсан энэ шивээснийхээ талаар тэрээр хэлэхдээ шивээсээ харахдаа баярлаж, жаргалтай байдаг гэсэн байна.

 

Miley Cyrus

Ам дамжсан яриагаар Miley Cyrus долоон шивээстэй гэнэ. Өсвөр насны дуучин бүсгүйн анхны шивээс нь цээжнийх нь зүүн хэсэг дэх Just breathe гэсэн бичээс юм. Түүнээс хойш баруун чихнийхээ дотор талд LOVE гэсэн үгийг, баруун гарынхаа чигчий хуруун дээр зүрхний зураг, гарынхаа шууны баруун талд унаган Америкчуудын гар урлалын зургийг гэхчилэн бусад шивээснүүдээ хийлгэжээ.

 

Mena Suvari

Жүжигчин Mena Suvari-гийн шилэн хүзүүн дээр арслангийн толгой, доор нь Word Sound Power гэсэн үг шивээстэй байдаг. Мөн цээжин дээр нь 13 шивээстэй гэнэ.

 

Beth Ditto

Дуучин бүсгүйн гар дээр MAMA гэсэн бичиг, зангууны шивээс байдаг.

 

Lindsay Lohan

Lindsay Lohan зууны эмэгтэй Marilyn Monroe-гийн Each of us is a star and deserves the right to shine гэсэн ишлэл бүхий шивээстэй. Энэ зурган дээр түүний бугуйн дээрх ганц од харагдаж байна.

 

Mike Tyson

Боксчин Mike Tyson биеийнхээ зүүн хэсэг дээр Che Guevara-гийн хөргөөс эхлээд маш олон шивээстэй. Зүүн нүдийг нь тойрсон Маори ястны билэгдэл нь түүний хамгийн ил байдаг шивээс юм.

 

Melanie Griffith

Жүжигчин Melanie Griffith-ийн баруун гар дээр Antonio гэсэн үгтэй зүрхэн хэлбэрт шивээс байдаг. Энэ нь түүний гурав дахь нөхөр Antonio Banderas-тайгаа хамтдаа амьдарсны дөрвөн жилийн ойд зориулсан хүндэтгэлийн шивээс юм байна.

 

Rumer Willis

Жүжигчин Demi Moore, Bruce Willis нарын шийрийг хатааж яваа жүжигчин охин нь be present гэсэн маш энгийн үгийг биен дээрээ шивүүлсэн.

 

Hulk Hogan

Өвдөгнийхөө орчимд immortal гэсэн шивээснээс эхлээд маш олон шивээстэй бөх Hulk Hogan-ы 2009 оны энэ зурган дээр түүний гарын шуун дээрх I am who I am гэсэн бичиг харагдаж байна. Мөн бугуйн дээрээ өөрийн жинхэнэ нэр болох Terry Bohle-ийн Terry гэдгийг шивүүлсэн.

 

Jaime King

Кино зураг авахуулах бүрдээ шивээсээ нэгээр нэмэгдүүлэхээс нэг их татгалзаад байдаггүй жүжигчин Jaime King өөрийнхөө нэрийг нуруундаа шивүүлсэн. Бугуйн дээрээ очир алмааз, оргилын зураг шивүүлсэн энэ бүсгүй 2009 онд биен дээрээ Америкийн яруу найрагч Emily Dickenson-ий ишлэлийг шивүүлжээ.

 

Slash

Хэд хэдэн нарийн төвөгтэй шивээстэй түүнд DTYD гэсэн үсэгнүүд бүхий малгай өмссөн гавлын яс, зүүн гар дээрээ drink until you fall гэсэн бичиг гэх мэт шивээснүүд байдаг. Энд тэрээр Velvet Revolver хэмээх гитарчдын бүлгийн эмблемнүүдийн нэг болох бүсгүй хүний биеийн галбирыг илэрхийлсэн шивээсээ харуулж байна.

 

Lil Wayne

Реппэр Lil Wayne-ыг бараг шивээсэнд бүрхүүлсэн хүн гэхэд болно. Тэдгээрийнх нь олонх нь түүний намтар түүхтэй холбоотой. weapon гэсэн бичиг, сүлд судлалын сараана цэцэг, I am Music, Fear God гэсэн үг, нулимс гэх мэт олон шивээснүүдтэй.

 

Courtney Love

Дуучин Courtney Love-ын баруун гарын дотор талд Rolling Stones хамтлагийн цомгийн нэр Let It Bleed гэсэн үг байдаг. Мөн баруун мөрөн дээр нь сахиусан тэнгэр, гар болон цээжин дээр нь олон жижиг цэцэгс, нөхөр Kurt Cobain-ы нэрний үсэг болох K үсэг гэх мэт шивээсүүдтэй.

 

Benji Madden

Good Charlotte хамтлагийн гитарчин Benji Madden маш эх оронч шивээснүүдтэй. Нуруугаа тэр чигт нь бүрхсэн Benjamin Franklin-ы өнгөт шивээстэйгээс гадна христийн итгэл бишрэлтэй нь холбоотой толгойдоо цэцгэн хэлхээ болон өргөс бүхий Есүс, Alice in Wonderland, Mother гэсэн бичигтэй том титэм, хурууныхаа үен дээр Made Man гэсэн бичиг гэхчилэн түүний шивээснүүдээс дурдаж болно.

 

Kelly Ripa

Олон шивээстэй энэ бүсгүй 19 настайдаа зүүн шагайн дээрээ зүрх болон сарнай шивүүлснийг нь залуу насны тэнэглэл гэх нь бий. 13 жилийн турш хамт амьдарсан нөхөр, жүжигчин Mark Consuelos-ын нэр болох Consuelos гэсэн үгийг шивүүлснийгээ 2010 онд ичиж айлгүйгээр харуулсан түүхтэй.

 

Alyssa Milano

Нуруун дээрх цэцгэн хэлхээ, загалмай, сахиусан тэнгэр, улаан сарнай бүхий гинж, ногоон навчис, буддын билэг тэмдэг гэх мэт олон шивээс түүнд бий.

 

Paz de la Huerta

Хөлөн дээрх кобра могойныхоо шивээсээр Paz de la Huerta маш их бахархдаг.

 

Nicky Hilton

Nicky Hilton бэлхүүсэн дээрээ өөрийн нэрийг, шагайн дээрээ жижиг зүрх, шилэн хүзүүн дээрээ загалмай шивүүлжээ.

 

Nicky Minaj

God is always with me гэсэн бичигтэй шивээс түүний зүүн гар дээр байдаг.

 

Alanis Morissette

Хэд хэдэн шивээстэй дуучин бүсгүйн биен дээр breathe, soft зэрэг үгнүүд бүхий шивээс байдгаас гадна шуун дээрээ улбар шар өнгийн хэвтэж буй барын шивээстэй.

 

Brittany Daniel

Алдарт Azhan Nu-гийн хийсэн Тай шивээсээ тэрээр өөрийг нь хамгаалдаг гэж үздэг.

 

Anna Nalick

Дуучин бүсгүй нуруун дээрээ ая зохиогч Leonard Cohen-ы ишлэл болох Fire Light болон Английн яруу найрагч Percy Bysshe Shelley-гийн ишлэл болох Do not be afraid of the future, weep not for the past гэсэн бичиг бүхий хоёр шивээстэй.

 

Travis Barker

Бараг бүх биеэрээ шивээстэй түүний шивээснүүдээс дурдвал, Cadillac-ын эмблем, радио, однууд, зүрхнүүд, бүсгүйчүүдийн зураг, хөгжим, гал дөл, утаа, нот, туг далбаа гэх мэт.

 

Katy Perry

Чамгүй олон тооны шивээстэй энэ бүсгүй шагайн дээрээ гүзээлзгэнэ жимс, зүүн бугуйн дээрээ Есүс гэсэн бичиг, баруун гарынхаа булчин дээрээ нөхөр Russell Brand-тэй холбоотой go with the flow гэсэн утга бүхий бичиг шивүүлжээ.

 

Billie Joe Armstrong

Маш олон шивээстэй Billie Joe Armstrong-ын шивээсний олонх нь түүний баруун гар дээр байдаг. Эхнэр болон хүүгийнх нь нэр, залбирч байгаа хоёр сахиусан тэнгэр, сарнайн бут, at all times гэсэн бичиг, Японы тэмдэгтүүд гэх мэт олон шивээс түүнд бий.

 

Nicole Richie

Далан дээрээ далавч, хүзүүн дээрээ нэрнийхээ хэсгийг шивүүлснээс гадна зүүн шагайн дээрээ загалмай, сувс бүхий цэцгэн хэлхээн шивээстэй.

 

Jennifer Love Hewitt

Жүжигчин бүсгүй баруун хөлийнхөө өсгийний орчимд I am… гэсэн бичиг бүхий шивээстэй.

 

Zoe Saldana

Энэ жүжигчин бүсгүй шагайн дээрээ I want to ask her гэсэн утга бүхий Араб бичигтэй. Мөн зүүн хавирган дээрээ орчуулж уншихад төвөгтэй, Араб эсвэл Перс хэлээр бичсэн бичгийг шивүүлжээ.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Batsetseg

    2012/04/13 at 22:32

    shiveestei boloxiinson

  2. pein127

    2012/04/13 at 22:47

    ha

    [ Зассан: pein127 , өдөр 2012/4/13 22:49 ]

  3. pein127

    2012/04/13 at 22:48

    hm

    [ Зассан: pein127 , өдөр 2012/4/13 22:48 ]

  4. Зочин

    2012/04/13 at 22:50

    oird zurag zurmaar sanagdaad bsiin bi zuraad ogohu gesh

  5. MUNHJARGALTUGULDUR

    2012/04/13 at 23:26

    sivees hiilgehed uvddug baihdaa

  6. Зочин

    2012/04/14 at 00:44

    yaay lil wayne yanziin haragdjinda

  7. StoRm-mN

    2012/04/14 at 09:07

    haha

  8. Mongolhh

    2012/04/14 at 10:01

    bnaa bn

  9. BEK_KKK

    2012/04/14 at 14:02

    mmmm kkkk

  10. Spa

    2012/04/14 at 17:35

    sn baitsgaana uu zaluusaa jargaltai agshin gsn photo uraldaand orj bgamaa facebook iin like tsugluulj ylagch boloh yumaa zurgan deeree. http://www.facebook.com/photo.php?fbid=398513393500569&set=a.397773223574586.101525.173856995966211&type=1&theater ene link deer darj orood like darj ugch tuslaach pls goy zurag bgaa ugaasaa

  11. jerry-man

    2012/04/14 at 18:26

    zarimd n zohihgui bn shde shivees n haha

  12. LeenI

    2012/04/16 at 12:27

    yyyyyyyyyyyyyyaaaaaaaaaaaaaaayyyyyyyyyyyy

  13. TheLibertines

    2012/04/19 at 22:51

    mmm

  14. Зочин

    2012/04/20 at 15:42

    wow hamgiin goe ni justin bieber

  15. Зочин

    2012/04/27 at 14:55

    miey cyrus yo yu we hariwan ne unjtstsan bn shdee ichmeer ym shiweesnees ne ilvv hariwaniig ne haraad tsochilooo shddee busad ne mair zohison bnooo

  16. Зочин

    2012/06/12 at 00:01

    ganz hed ni l goy um aa lil wayne chris brown 2 bol nadaa iluu taalagdlaa

  17. Зочин

    2013/11/01 at 12:19

    I had this website saved a while in the past but my computer crashed. I have since gotten a new one and it took me a while to locate this! I also really like the theme though.
    ディーゼル 財布 http://www.idahotherapyservices.com/

  18. Зочин

    2013/11/18 at 13:10

    Who have garden compost, generally earth and that is placement always maintain good deal lake, which suitable for an individual’s plantation.

  19. Зочин

    2013/12/13 at 17:07

    Howdy outstanding blog! Does running a blog such as this require a large amount of work? I have virtually no expertise in computer programming but I was hoping to start my own blog soon. Anyways, should you have any ideas or tips for new blog owners please share. I understand this is off topic however I simply wanted to ask. Many thanks!|

  20. Зочин

    2013/12/15 at 09:02

    Hmm it seems like your website ate my first comment (it was super long) so I guess I’ll just sum it up what I wrote and say, I’m thoroughly enjoying your blog. I too am an aspiring blog blogger but I’m still new to everything. Do you have any points for inexperienced blog writers? I’d genuinely appreciate it.|

  21. Зочин

    2013/12/29 at 00:31

    Loved the pictures, i really like the among %image_title%, perfecto.|
    UGG ブーツ メンズ http://www.mwhittlephoto.com/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *