Нүүр Энтертайнмент Сонин хачин Бааранд ямар төрлийн эрчүүд байдаг вэ? 

Бааранд ямар төрлийн эрчүүд байдаг вэ? 

3
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Хүмүүс бааранд янз бүрийн л шалтгаанаар очдог. Зарим нэг нь ажлын алжаалаа тайлж зүгээр л уух гэж, харин нөгөө нэг нь найз нөхөдтэйгөө дэмий ярих гэж, тэр буланд суугаа залуу гэртээ уйдаад, дэмий суухаар ирсэн гэх мэт. Зарим нэг нь сэтгэлээсээ бүжиглэх гэж, бусад нэг нь сонирхолтой хүнтэй танилцах гэж.

Бааранд хэн ч байж болно. Та бүхэнд танилцуулах гэж буй 10 төрлийн эрчүүд л бааранд очдог гэж бүү бодоорой, тэдний очсон зорилго дуусашгүй урт байх болно. Бааранд орсон болгоныг бид дурдаж дуусахгүй ч үгүй.

1. Тосон гартан

Тосон гартнуудын бүх зүйл нь тосон, тосолсон үснээс нь авахуулаад л толгойд эргэлдэх бодол хүртлээ тостой. Ийм л эрчүүд хацар дундуураа алгадуулж, дуусгаагүй пивотойгоо хоцордог юм. Энэ төрлийн мачо-залуу яах гэж бааранд ирдэг нь тодорхой бус. Зорилгыг нь бодохоор улаан дэнлүүний гудамжаар явах ёстой санагдана.

Харин тосон гартнууд тийм ч амар бууж өгөхгүй, амархан өгөөш олчих санаатай баараас баар хэсээд л явцгаана. 40 хол гарсан 70 кг жинтэй нэг бүсгүй 7 хундаганы дараа өөрийгөө нээж болох л юм, хэн мэдлээ?

2. Зүгээр л хаан

ВИП ширээний ард сууж, хилэн хөшигний цаанаас л бусдыг ажиглаад байна. Хаан залхуу нь аргагүй хундагатайгаа татаад хөнгөхөн халсан бүсгүй өвөр дээр нь үсрэн орж ирэхийг тэсвэртэй хүлээнэ.

Хаан ирсэн зочдоо дайлж өгнө, оргилуун дарс, жимсээр дайлсаар. Юу болж дууссаныг хэн ч мэдэхгүй, ганцхан хаан л мэднэ.

3. Сүйт залуу

Сүйт залуу пиджакнаас салахгүй, бүжиг эхэлж хөлс нь гарч байсан ч тайлахгүй. Пиджак гэдэг түүний хувьд бүсгүйчүүдийг татах нэг загвар гэж тэр дотроо гүн итгэсэн байгаа. Пиджактайгаа өөрийгөө төлөв даруу харагдуулна гэж үзжээ.

Тэрээр ам дүүрэн инээмсэглэнэ, өнөөдөр түүний жинхэнэ хурим нь болж байгаа юм шиг л инээнэ. Тоглоом шоглоом хийх нь бүсгүйчүүдийг татахаасаа илүүтэй үргээж орхино. “За, охидууд яагаад уйдаад байна?” гэдэг үгийг бааранд зугаацахаар ирсэн бараг ихэнх бүсгүйчүүдэд хэлсэн байгаа даа.

4. Айти-чин

Өнөөгийн IT-гийн эрин үед гурван хүн тутмын нэг нь айти-чин болсон гэж хэлж болно. Гэхдээ энэ удаад манай айти-чин арай өөр буюу мэдээллийн технологитой ямар ч холбоогүй мөртлөө л хараад л айти-чин гэмээр залуу.

Футболкоо өмдөн дотуураа чихчихсэн, саарал царайтай, хэмнэлдээ нэг л орж өгөхгүй. Түүнд таагүй байгаа нь андашгүй. Энэ байдлаасаа гарахын тулд архийг угсруулан уух тул айти-чин тун удахгүй жүжиг тавьж эхэлнэ.

5. Стандарт

Шоотой цамцтай, сахалтай – байдаг л стандарт залуу, ажилдаа дарлуулсан, уйдсан … Чөтгөр ав гэж, энд ирж бас ажлаа хийсээр байх уу, эргэн тойрон үзэсгэлэнтэй бүсгүйчүүд дүүрэн байхад юу хүссэнээ хий л дээ.

Тэрээр өөрийгөө бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байгаа гэдгээ мэдэж байгаа тул төлөв даруу байгаа юм. Нэг яриа үүсвэл харилцаагаа тайван үргэлжлүүлж чадна.

6. Байнгын

Бааранд орж ирээд л барментэй мэндэлж гар бариад “Авдгаа л” гэж хэлнэ. Тэр энд ажилдаа ирж байгаа юм шиг л байнга ирнэ. Ганц хоёр орой ирэхгүй бол баарны ажилтнууд бараг л эрэл сурал болох биз.

Байнгын залуугийн зорилго – шинэковууд. Урьд өмнө нь тус бааранд ирж байсан залуучууд түүнийг ямартай ч таниж байгаа учраас тэр зөвхөн шинэковуудыг л сонирхоно. Онолын хувьд тэр баараа сольж болох хэдий ч тэгэхгүй, дассан газрын даавуу зөөлөн гэж. Шинэковуудыг тэр өөртөө маш амархан татаж чадна, тэрээр ажиллагаагаа хэрхэн явуулахаа эс бүрээр нь төлөвлөсөн байдаг юм.

7. Гормоны дайралт

Тэр бүгдийг амжуулна. Бүжиглэнэ, ундаагаар дайлна, яриа хөөрөө өднө, баар хаасны дараа өглөөний цайгаар ч дайлна. Тэр эрчүүдийн сэтгүүлд заасан дүрмийг 5+ дүн авахаар цээжилсэн. Түүний тесторон нь хэлбэлзэж, гормон нь харайж байгаа.

Эндээс харахад, эрчүүд бүгд л сэтгэлийн гүнд нэг л санаатай байдаг болов уу гэмээр эргэлзээ төрдөг юм.

8. Дүлий

Түүнтэй юу тохиосон нь чухал биш: салсан, түр хагацсан, тавьж явуулсан, томилолтоор явсан хамгийн гол нь тэр хүлээсэн эрх чөлөөгөө эдэлж байна.

Үнэндээ тэр эрх чөлөөгөө эдлэх нэрийн дор ахиухан л уух зорилготой. Түүнд хундага архинаас өөр юу ч хэрэггүй. Тиймээс бүсгүйчүүд минь, цаашаа цаашаа.

9. Хойд туйл

Ямар ч шалтгаанаар тэгдэг юм бүү мэд, гадуур хувцсаа өлгүүрт өгдөггүй залуу эсвэл хэсэг залуучууд байдаг. Хувцсаа өгөхгүй байгаа болохоор шагайгаад гарах нь гэсэн сэтгэгдэл төрнө, харин цаг, хоёр цагийн дараа өөр зорилгоор орж ирсэн нь тодорхой болно.

Өлгүүрчин сэжигтэй санагдсан уу, шинэ хүрэмтэй байсан уу, үнэхээр хүйтэн санагдсан уу, ямартай ч энэ түүх мартагдана. “Хойд туйл” бүжиглэхгүй, яагаад гэвэл халууцна, хэн нэгэнтэй танилцлаа гэхэд тамхилахаар урина.

10. Хүлээгч

Тэр өөрийнхөө ер нь бол найз бүсгүйтэйгээ ирсэн нэгэн. Бүсгүй бүжиглэж байхад тэрээр цүнхийг нь манаад л сууж үлдэнэ.

Сайн л залуу байна, шар айраг шимээд зүгээр сууж байгаа хөөрхий залууг бид ч гэсэн тайван орхисон нь дээр биз ээ.

12
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. UuJgee Juugee

    UuJgee Juugee

    2017/05/04 at 19:21

    sogtuu turliin

  2. Az Jargal Az Jargal

    Az Jargal Az Jargal

    2017/05/04 at 20:13

    Huuhenuud hardaa baidag bas bujgiin talbain deer bujgiilej bhdaa hajuugaar hardaa baidg shdee.

  3. йыб

    2017/05/04 at 23:42

    Хамгийн Хамгийн муу нийтлэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хайртай хүнээсээ салсны дараа хүний биед гарах хачирхалтай өөрчлөлтүүд

Хагацал – хүний амьдралын хар зурвасуудын нэгээхэн мөч. Сэтгэл хөдлөл тогтворгүй болох, сэ…