Марвелийн кинон дээр гардаг баатрууд комикс дээрээ ямар харагддаг вэ?

2

Пол Беттанигийн 7 настай охин “Age of Ultron” киноны зураг авалт дуусч байх үед “Ягаан өнгийн аав”-ыг буцааж авчирмаар байгаагаасаа болоод уйлжээ. Түүний уйлсан нь үр дүнгээ өгсөн бөгөөд Марвел кино компани дүр хувиргалт, зохиол болон гол дүрүүдийн хөгжүүлэлтэнд илүү их анхаарах болсон байна. Хүмүүс комик номонд их дуртай байдаг. Учир нь зарим хүмүүсийн хувьд киноноос илүү комик эх зохиолыг илүүд үзэх нь бий.

Ингээд хамтдаа Марвелийн кинон дээрх баатрууд комик номон дээрээ хэрхэн дүрслэгдсэн байдгийг үзэж сонирхоцгооё.

1. Vision

Vision кинонд гарахдаа гэгээлэг биш, илүү бараан өнгийн өмсгөл өмсөх болсон. Гэвч өмсгөлийн загвар нь комик номынхтой нилээд төстэй харагдаж байна.

 

2. Mantis

Шанцай ургамал шиг энэ хөөрхөн баатрыг бид хамгийн сүүлд “Infinity War” кинон дээр ямар шилдэг дайчин болохыг нь харсан. Түүний өмсгөл арьсан материалаар хийгдсэн бөгөөд Локигийнхтой төстэй болжээ.

 

3. Hawkeye

Кинон дээр Hawkeye дуулгагүй байдгаас гадна, түүний өмсгөл цулгуй өнгөтэй байдаг. Гэвч энэ дүр одоог хүртэл хүмүүсийн хамгийн дуртай дүрүүдийн нэг хэвээр байгаа билээ.

 

4. Thor

Алхны бурхан. Биш ээ, цахилгааны бурхан. Урт үргэлжлэх тулааны туршид Тор дуулгаа алджээ. Түүний “Thor Ragnarok” кинон дээр Халктай хийдэг тулаан комик номон дээр гардагтай адилхан болсон. Гэвч тэр сайхан үс болон алхаа гээдэг. Энэ дүрийн өмсгөл комик ном болон кинон дээрээ адилхан хийгдсэн.

 

5. Loki

Өвчин зовлонгийн бурхан, Торын дүү, Одины хүү. Локигийн дүр бусад дүрүүдтэй харьцуулахад комик ном болон кинон дээрээ ижил төстэй харагдаж байна.

 

6. Black Panther

Ваканда үүрд! Бага зэрэг алтадмал эд зүйлс кинон дээр байхгүй болжээ. Хар Пантерийн хувьд Марвелийн баатруудаас хамгийн загварлаг нь гэж хэлж болно. Хэн ч түүнийг дийлэхгүй.

 

7. Ant-man

Хүн шоргоолж комик ном болон кинон дээрээ адилхан харагддаг боловч, комик номон дээр түүний дуулганд шоргоолжтой илүү адилхан харагдуулдаг антен байдаг.

 

8. Aunt May

Хүн-Аалзын кино нээлтээ хийх бүрт авга эгчийн дүр улам залууждаг нь нууц биш. “Homecoming” кинон дээр энэ дүр хэтэрхий залуу харагддаг. Яг л Италийн халуухан залуу хатагтай шиг харагдаж байсан.

 

9. Ancient One

Тилда Свинтон “Doctor Strange” кинон дээр сахалгүй байдаг. Магадгүй түүнд сахал зүүлгэсэн бол илүү зохих байсан юм болов уу? Тэрээр комик ном дээрээ хөгшин, сахалтай эрээр дүрслэгддэг.

 

10. Scarlett Witch

Тэр Vision-той хайр сэтгэлийн холбоотой нь үнэн ч, комик номон дээрх дуулгаа кинон дээрээ авч хаяжээ. Энэ нь ч дүрийг илүү тодотгож өгсөн. Учир нь түүний тулааны хэсгүүдэд дуулга хэрэг болох нь юу л бол…

 

11. Iron Man

Стэн Лий хэлэхдээ Роберт Доуни Жр. бол Тони Старкад тоглохоор төрсөн хүн гэж хэлж байв. Тийм ээ, бид ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Түүний дүр комик ном болон кинон дээрээ адилхан харагддаг.

 

12. Gamora

Уйлах хэрэггүй! Бид бүхэн түүнийг амьд байгаасай гэж хүсч байгаа нь нууц биш. Питер Куйлл түүний өмсгөлийг кинон дээр гаргахдаа комик номноос сэдэвлэсэн. Харин зарим хүмүүсийн хувьд хэт хуучинсаг харагдаж байж магадгүй юм.

 

13. Captain America

Эхний кинонуудад Ахмад Америкийн дүр комик номынхтой адилхан байсан. Адилхан өнгө, дуулга, бамбай. Харин сүүлийн кинонд бараан, цэнхэрдүү өнгийн цэрэг армийн хувцас өмссөн байгаа харагдсан. Хэдийгээр хувцас нь өөрчлөгдсөн ч Крис Эвансын гайхалтай жүжиглэлт хэвээрээ байгаа нь сайшаалтай.

 

14. Bucky Barnes

Бакигийн комик номон дээрх дүр Робин Гүүдтэй илүү төстэй харагддаг. Харин царай төрхийн хувьд Өвлийн цэрэг комик ном болон кинон дээр адилхан харагддаг бөгөөд Руссогийн ах дүүс энэ шийдлийг зөв гаргажээ.

 

15. The Grandmaster

Тайка Вайтити Их Мастерын дүрийг кинонд бүтээхдээ өмсгөл өмсөж, “Ragnarok” киног чимж өгсөн. Түүнчлэн энэ дүр комик номон дээрх бээлийг кинон дээр өмсөөгүй бөгөөд энэ нь магадгүй Жефф Голдбламын шийдвэр байсан байж мэдэх юм.

 

16. Groot

Грүүт комик номон дээрээ хувцастай байдаг. Хачирхалтай биш гэж үү?

 

17. Valkyrie

Шинэхэн дүрийг хамтдаа хүлээж авцгаая. Кинон дээрх Валкайригийн дүр илүү “Bad-Ass” гэж хэлж болохоос гадна, үсний стильдээ анхаараагүй нь харагдана. Гэвч комик номон дээрх Асгардын баатар эмэгтэйн өмсгөл нь илүү гайхалтай шийдэл болсон.

 

18. Heimdall

Хеймдалл бол кинон дээрх цагаан хоолтон. Тэр кинон дээр комик дээрээ өмссөн байгаа үслэг хувцсаа өмсөөгүйгээр барахгүй, түүний бамбай байхгүй болжээ.

Таны хамгийн дуртай комик дүр хэн бэ? Комик ном эсвэл кинон дээрх дүрийн аль нь танд таалагддаг вэ? Санал бодлоо сэтгэгдэл бичих хэсэг дээр бичиж, бидэнтэй хуваалцаарай.

12
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *