Биед ус хуримтлагдахаас сэргийлэх 10 үр дүнтэй арга. Эдгээрийг мэдэж авснаар та эрүүл мэндээ хамгаалж чадна!

1

Олон цаг явган явсны дараа таны биеийн аль нэг хэсэгт даралт учрах эсвэл хавагнах асуудалтай та нүүр тулгарч байсан уу? Эсвэл сарын тэмдгийн өмнөх үед гэдэс хийгээр дүүрэх ч юм уу? Энэ хавагнах болон бусад тав тухгүй мэдрэмж төрүүлэх шинж тэмдгүүд биед ус/шингэн хуримтлагдсантай холбоотой байдаг.

Шингэн хуримтлагдахад олон хүчин зүйлс нөлөөлж болно. Хэрэв танд илэрч буй хавагналт болон бусад тав тухгүй шинж тэмдгүүд хүнд байвал, та мэргэжлийн эмчид үзүүлж, бөөр болон зүрхээ асуудалтай байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Харин энгийн шингэн хуримтлагдах үеийн энгийн шинж тэмдгүүд илрэх юм бол маш амархан, байгалийн гаралтай аргуудаар эмчилж болно.

Давснаас татгалзах

Давс их агуулсан хоол хүнс хэрэглэх нь цусны эсүүдийн ойролцоо шингэн үүсэхэд нөлөөлнө. Таны бие давс-усны тэнцвэрийг хангах үүрэгтэй байдаг. Давс шингэнийг өөртөө уусгаж, зөв харьцаа үүсгэхийн тулд нөөцөлдөг боловч, хэтэрхий их давсны хэрэглээ төдий чинээ шингэн хуримтлагдахад хүргэдэг. Хэрэв та хуримтлагдсан шингэнээс салахыг хүсэж байвал, хамгийн энгийн арга нь давснаас татгалзах юм.

 

Ус уух

Хэрэв таны бие ус хадгалж байгаа юм бол, та яагаад дахиад ус ууна гэж? Тэгэхээр таны биед шингэн хуримтлагдаж байгаа бол, та усны тусламжтай их хэмжээний шингэнийг гадагшлуулах боломжтой. Түүнчлэн таны идэж буй хоол хүнсэнд давсны агууламж их байдаг бол, та илүү их ус ууж байж, биеийнхээ давс-усны тэнцвэрийг хангана гэсэн үг.

Didricks / Flickr

 

Илүү их уураг хэрэглэх

“Medical News Today” эх сурвалжийн мэдээлж буйгаар уураг нь бие дэх шингэний тэнцвэрийг хангахад нөлөөлж, ус хуримтлагдахаас сэргийлдэг. Хэрэв таны хоолонд уураг дутагдаж байгаа юм шиг санагдахаас гадна биед чинь ус хуримтлагдсан байвал, давсаар бага амталсан мах эсвэл авокадог хоол хүнсэндээ хэрэглээрэй.

 

Цусны эргэлтийг сайжруулах

Таны судаснууд идэвхгүй байдалд шилжихэд дотор нь даралт үүсэж эхэлдэг. Энэ даралт таны биеэр цус урсахад саад учруулж, улмаар үе мөчинд ус хуримтлагдаж үлдэхэд хүргэдэг байна. Иймээс биед даралт бага учруулах шилэн трико (суналт сайтай) өмсөх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Siyavula Education / Flickr

 

Хөдөлгөөн хийх

Хэрэв та олон цагийн турш ширээний ард хөдөлгөөнгүй суудаг бол, таны биед гарцаагүй ус хуримтлагдана. Цусны эргэлтийг сайжруулах болон шингэнийг хөдөлгөөнд оруулах шалгарсан арга бол дасгал хийх юм. Ажлын өмнө эсвэл дараа удаан хугацаагаар алхах нэг бол гүйх, эсвэл йогоор хичээллэх хэрэгтэй. Тэр тусмаа таны үе мөч огцом хөдөлгөөн хийх гэхэд хүндрэлтэй байгаа бол зайлшгүй хөдөлгөөн хийхээс өөр аргагүй.

 

 

Иллэг хийх

Хэрэв цусны эргэлт муу бол тодорхой хэсгүүдэд ус хуримтлагдана. Тиймээс өөртөө иллэг хийж, цусны эргэлтийг идэвхжүүлэх нь чухал юм. Шинж тэмдэг илэрч байгаа хэсэгт зөөлөн иллэг хийх хэрэгтэй. Мөн тунгалгуудад хуримтлагдсан шингэнийг зайлуулах иллэг хийх нь чухал бөгөөд эдгээрийг өөрөө дур мэдэн хийхээс өмнө, мэргэжлийн хүнээс заавар зөвлөгөө аваарай.

Hamza Butt / Flickr

 

Хуурай самаар самнах

Иллэг хийхтэй ерөнхийдөө ижилхэн бөгөөд хуурай самаар самнах нь тунгалгад хуримтлагдсан шингэнийг зайлуулна. Хуурай самаар биеэ самнаснаар бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулахад тусална. Үүний тулд биеийнхээ бүх хэсгийг 10-20 минут хуурай самаар самнаарай. Хэрэв үр дүнгээ өгвөл, таны шээс чинь хүрэх болно!

 

Гадил идэх

Гадил бол калигаар баялаг жимс. Кали таны биеэр тархсан шингэний урсгалыг нэмэгдүүлэх болон давсны хэмжээг ихсэхээс сэргийлэх ач тустай. Түүнчлэн гадил идсэнээр ус хуримтлагдахаас сэргийлнэ. Калигаар баялаг өөр олон хоол хүнс бий: амтат төмс, цагаан төмс, шош болон хулуу гэх мэт.

Hamza Butt / Flickr

 

Магнигийн хэрэглээгээ ихэсгэх

Өөр нэгэн бие дэх шингэний тэнцвэрийг хангадаг чухал эрдэс бодис бол магни юм. Тэр тусмаа танд сарын тэмдгийн өмнөх үетэй холбоотойгоор биед ус хуримтлагдаж үлдсэн бол, магни хэрэглэх хэрэгтэй. 2012 онд хийсэн судалгаагаар магни сарын тэмдгийн өмнөх үеийн шинж тэмдгүүдээс сэргийлэх, тэр дундаа ус хуримтлагдахыг зогсоох ач тустай болохыг олж тогтоожээ. Иймд магнигаар баялаг хүнс болох ногоон навчит ургамлууд, авокадо болон улаан лоолийг хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Гэдэс хийгээр дүүрэхийг мөн болиулна.

 

Витамин B6 хэрэглэх

Судалгаагаар витамин B6 нь магнигийн адилаар сарын тэмдгийн өмнөх үеийн шинж тэмдгүүдийг бууруулах, ус хуримтлагдахаас сэргийлдэг байна. Өдөр бүр витамин B6 бүхий нэмэлт тэжээл хэрэглэж, ус биед хуримтлагдахаас сэргийлээрэй.

Хэрэв таны биед хавагнах, гэдэс хийгээр дүүрэх эсвэл шингэний хуримтлалаас болж тав тухгүй байдал үүсэж байвал, эдгээр аргуудын тусламжтай байдлыг хэвийн болгож болно. Гэхдээ илүү ноцтой өвдөлт мэдрэгдвэл эсвэл удаан хугацаанд шинж тэмдэг хэвийн болохгүй бол, эмчид хандах хэрэгтэйг анхаараарай.

Энэхүү мэдээг SHARE хийж, хайртай дотны хүмүүстээ үзүүлээрэй.

10
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *