
Хэдэн жилийн өмнөөс эхлээд Сибирийн хаски нохой ихэд алдаршиж эхэлжээ. Үүнд нэрд гарсан “Game of Thrones” олон ангит кино ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд хүмүүс энэ нохойг уг кинонд гарах чонотой төстэй учраас ихээр сонгодог болсон байна. Гэхдээ энэ нохойг авч байгаа хүмүүс нэгэн зүйлийг урьдчилан боддоггүй нь аяны нохой гэрийн тайван амьдралд тохирохгүй гэдэг зүйл байв. Урт хөвсгөр үстэй, цэнхэр нүдэн энэ нохойн гөлгийг авсан хүмүүс удалгүй нохой нь том болоод ирэх үед нохойгоо хүнд өгөх нь элбэг тохиолдож байжээ. Одоо эзэнгүй нохойн байранд байгаа нохойнууд дунд хаски үүлдэр нь хамгийн их байдаг гэнэ.
Энэ удаа уг нохойн тухай аль болох олон мэдээлэл цуглуулах гэж оролдсон бөгөөд эдгээрийг хараад та хаски нохой авах хэрэгтэй юу эсвэл өөр үүлдрийн нохой сонгох хэрэгтэй юу гэдэг талаар өөрийн гэсэн ойлголттой болох биз ээ.
1. Хаски нохойг удаан хугацаагаар гадаа гаргах хэрэгтэй

Энэ бол маш хөдөлгөөнтэй нохой бөгөөд өдрийн ихэнх цагийг хөдөлж өнгөрөөдөг. Ийм үүлдэр сонгож байхдаа үүнийг бодолцох ёстой ба нохой маань байнга гадаа гарч байх тусмаа л илүү эрүүл сэргэлэн байх болно. Дээрээс нь нэмээд хэлэхэд хаски нь аяны нохой учир гүйж харайх дэндүү дуртай юм шүү. Тиймээс та ч гэсэн бас гүйхэд дуртай болох хэрэгтэй.
2. Нохойны тархийг ч бас дасгалжуулж бэлдэх хэрэгтэй

Хаски нь зөвхөн биеийн биш бас тархины бэлтгэл шаардана. Тиймээс эзэн хүн нохойтойгоо цуг янз бүрийн газраар явж, шинэ маршрут таниулж, тоглож, янз бүрийн саад давж сургах хэрэгтэй. Тоглох байдлаар байнгын ачаалал авснаар таны нохой танд үнэнч зөөлөн ханддаг болно.
3. Хаски бол анч нохой биш, бас хоточ нохой ч биш

Хэрвээ танд хоточ нохой хэрэгтэй бол та өөр үүлдрийн нохой хайсан нь дээр. Хаски нь хоточ нохойн үүрэг гүйцэтгэнэ гэж бараг үгүй бөгөөд хүнд догшин хандах, хамгаалах инстинкт бараг үгүй. Ийм зан ааштай болгох гэж оролдох нь нохойн сэтгэцэд нөлөөлөх ба том биетэй учир бүр орчин тойрондоо ч аюултай болж болох юм. Харин анч нохойн инстинктийн хувьд нилээд дээгүүр боловч зөвхөн өөрийнхөө төлөө л ан хийх болохоос бусдын төлдөө ийм үйлдэл хийнэ гэж үгүй.
4. Харин хүүхдүүдтэй эв зүйгээ амархан олно

Сибирийн хаски нь хүүхдийн сайн найз болж чадна. Эскимосууд энэ үүлдрийг бий болгосон ба тэдэнд нэгэн заншил бий: шинээр төрсөн хүүхэд бүхий урцанд олон хаски оруулж хүүхдээ дулаацуулдаг байжээ. Гэхдээ хүүхдийг энэ нохойтой цуг салхинд гаргаж болохгүй. Учир нь хаски хүчтэй учир чирж давхиж болзошгүй юм. Ингэвэл хүүхдийн гар, мөрийг ч мултлах аюул бий.
5. Хаски ухаантай боловч бас зөрүүд

Энэ нохой их биеэ даасан амьтан учир сургахад хэцүү. Нохой таны юу хийлгэх гээд байгааг сайн ойлгох боловч таны тушаалыг зөвхөн өөрөө хүссэн үедээ л биелүүлдэг байна. Бас энэ нохой нь нэгэн хэвийн байдлаар аливаа зүйлийг хүлээж авдаггүй ба нохойг сургахад чухам ийм сэтгэлгээ хамгийн их хэрэгтэй байна. Энэ нохой нь хүчтэй, шийдвэртэй лидерийг дагадаг бөгөөд ийм лидер нь шаргуу байж, дураараа байх дуртай нохойг өөрийн мэдэлд оруулах сэтгэл зүйн хүчтэй байх ёстой. Тиймээс зөөлөн зан ааштай хүмүүс энэ нохойг сургахад ихээхэн хэцүү байх билээ.
6. Бас их гомдомтгой нохой

Энэ нохойг зодож нүдэх нь маш муу сургалтын арга барил юм. Зан аашнаас нь болж дээрх арга нь нохойд сайнаар нөлөөлөхгүй. Сэтгэл хөдлөл ихтэй нохой учир загнах, зодоход уурлаж гомдон буланд удаан хугацаагаар сууна. Хаскиг сургахдаа аль болох магтаж, урамшуулж, сайн үйлдлийнх нь төлөө янз бүрийн хоолоор шагнаж байгаарай. Үүнийг чинь нохой сайн ойлгож таны үгийг илүү сайн авах болно.
7. Хаски – гуйлгачин

Ихээхэн зальтай нохой. Тэд элдэв дүр үзүүлж хүний сэтгэлийг татна. Тэд өөрсдийн энэ жүжиглэх авьяасаа ихэнхдээ ямар нэг амттай юм авах гэхдээ гаргадаг байна. Өрөвдмөөр харцаар харвал илүү сайхан хоол олдоно гэж мэддэг болчихвол тэд ийм аргаа байнга хэрэглэх гэж үзнэ.
8. Бас хулгай хийхдээ сайн

Сайхан хоол гуйгаад олдохгүй бол хулгай хийнэ. Хаски болон хулгайч гэдэг бол бараг л адил утгатай үг. Хэрвээ та хоолоо зүгээр л сул орхичихвол хоол тань тэгсгээд л алга болно: нохой яаж хулгайлах аргаа олж чаддаг байна. Сонирхолтой нь сул хэвтэж байгаа хоол нь мах байна уу гадил жимс байна уу түүнд огтхон ч хамаагүй.
9. Хаски нь муур болон бусад жижиг амьтан руу дайрч магадгүй

Энэ их чухал зүйл юм: урьд нь хөллөгөөний нохойг зөвхөн өвөл хооллодог байсан бөгөөд энэ үедээ тэд хөллөгөөнд орсон байх ёстой байж. Бусад үед нь сул тавьж өөрсдөө хоолоо олж иддэг байв. Тиймээс хаски нохойн оюун ухаанд хоолоо өөрөө олж идэх ёстой гэсэн инстинкт бий. Ийм зан байдал нь эздэд нь ихээхэн төвөг учруулж болзошгүй юм. Хаски нь муур, тахиа, туулай, жижиг нохой харвал хөөж гүйцэж барьж идэх гэнэ. Харин хар нялхаас нь муур болон бусад амьтантай цуг өсгөвөл тэднийгээ барьж идэх гэхгүй байх юм шүү.
10. Хог новш бол хаски нохойн гол найз нөхөр нь

Энэ нохой хог ухаж янз бүрийн зүйл нөөцлөх дуртай. Дутуу идсэн, хаясан яс зэрэг зүйлсийг нохой тань гэртээ авчирч булан тохойд нуух нь элбэг. Инстинкт нь учир яах ч аргагүй юм.
11. Тэд хуцдаггүй
Ийм нохой хуцна гэж байхгүй. Гэсэн хэдий ч ярих дуртай байна. Янз бүрийн сэтгэл хөдлөл буюу баярлах, уурлах, гомдох үедээ улих маягаар дуугарах ба чонотой андуурмаар дуугарах нь элбэг.
12. Гэрт үс ноос нь их унадаг

Их цэвэрч нохой бөгөөд шүлс нь асгарна гэж үгүй, унах үс ноос нь ч ямар нэг үнэргүй байна. Гэхдээ хаски нохойтой болж байгаа бол маш их үстэй, тэр нь ихээр унах учир найдвартай тоос сорогчтой болох хэрэгтэй юм. Үс нь жилдээ хоёр удаа унах ба сайн цэвэрлэж байхгүй бол бүр хоолонд чинь ч үс ноос нь явж байж магадгүй.
13. Эхний үед гутал зэрэг зүйлсээ сайн нууж байгаарай

Нэг нас хүртэлх үе нь гөлөг нас нь бөгөөд энэ насандаа тэд дайралдсан бүх л зүйлийг хазаж тасдана. Хэрвээ тусгай тоглоом, мэрэх зүйл үгүй бол таны гутал зэрэг зүйлийг мэрж эхэлдэг байна. Бас гөлгөн нохой тоглож байх үедээ гарыг тань хазах нь бий. Ингэвэл үүнийг болиулж сургах хэрэгтэй ба үүний тулд хазангуут нь тоглохоо болих зэргээр ойлгуулж дэмий занг нь дарна.
14. Хаски бол хойд нутгийн нохой

Энэ нохой нь халууныг тун муу тэсвэрлэдэг гэдгийг сайн мэдэж байж ийм нохой авах эсэхээ шийдээрэй. Халуун цаг агаарт дасаж болох ч ийм үедээ нэг л сулбагар байна. Зун цагт оройдоо цуг салхинд гарах нь дээр бөгөөд өдрийн цагт сүүдэрт, сэрүүн газар байлгана. Бас ямар ч нөхцөлд үсийг нь хайчилж, хусч болохгүй: үс нь халуун болон чийгнээс хамгаалдаг юм.
15. Энэ нохой зугтах санаатай байна

Ихээхэн эрх чөлөөтэй байх дуртай нохой гэдэг. Хашаа давж, шил хагалж, цонхоор үсэрч зугтсан олон тохиолдол бий. Энэ нохой хаалга онгойлгох зэрэг үйлдлийг амархан сурдаг байна. Ер нь л их ухаантай нохой шүү гэдгийг битгий мартаарай.
Дүгнэлт

Хаски бол хөөрхөн, нийтэч, найзархаг нохой бөгөөд хамгийн гол анхаарах зүйл нь нялх багаас нь түүнтэй харьцах аргаа олох явдал юм. Ингэж чадвал нохой тань таны үнэнч нөхөр болж чадах билээ. Харин та нохойгоо сургах, арчлах зэрэгт хангалттай цаг гаргаж чадахгүй нь гэдгээ гадарлаж байвал хаски нохойтой болохоос татгалзах хэрэгтэй ба энэ нохой хамгийн их анхаарал шаарддаг үүлдэр юм шүү.
Та хаски нохойтой болмоор байна уу? Танд энэ нохойг сургах өөрийн гэсэн туршлага бий юу?








Usukhu Oze
2019/09/15 at 23:38
Булгаа Оюука
Undraa Aminaa
2019/09/15 at 23:54
Б. Алтан Багана ийм л гэж бна даа
Bayasgalan Oyunchimeg
2019/09/15 at 23:59
Mergen Zorig
Онон Онон
2019/09/16 at 00:37
Den Zen
Эгэл Нэгэн Жирийн Нэгэн
2019/09/16 at 00:37
Why angry ? Emoji
Х. Бүжээ
2019/09/16 at 00:52
Misheelt Mngl
Baatartsogt Tsogtbaatar
2019/09/16 at 06:29
Bujinlham Batsuren
Otgonbileg Hiumin Kgy
2019/09/16 at 07:52
nono
Anu Kh
2019/09/16 at 10:07
yaag unen… engiin nohoind gargadgaas 2 dahin ih tsag gargaj guilgej togluulj bh yostoi….
Dorlig Undarmaa
2019/09/16 at 16:06
Сүхбаатар Цогдог гэнэ дээ. Шөнөжин улиад байна гэсэн байхаа би,…
Н. Оюук
2019/09/16 at 22:21
Yax gej xudalaa2 ym oruulj bdag ym vsereed l 40% ni vnen ym bna busad ni shaal xudalaa tejeegeed surgaad bolood l bn
Enkmaa Ema
2019/09/16 at 23:34
hud2 why ingj hud ym bichdeg ym be