
Зүрх бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн, учир нь биеийн бүх хэсгээр цусыг тараадаг. Гэвч амьдралын ямар хэв маягаар амьдарч байгаагаас хамаарч, бид зүрхээ эрүүл байлгадаг эсвэл улам дордуулдаг.
Ихэнх хүмүүс зүрхээ аюулд ороод байгааг мэдэлгүй явсаар сүүлд нь л ойлгодог бөгөөд тэр үед хэтэрхий оройтсон байдаг нь нууц биш. Гэхдээ та таны биед дараах шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг сайтар нягталж үзээрэй. Түүнчлэн зүрхээ байнга мэргэжлийн эмчид хянуулж, шалгуулж байх нь чухал юм шүү.

Амьсгалахад хүндрэлтэй байх
Хэрэв та хөнгөхөн дасгал хөдөлгөөн хийсний дараа, амьсгаа давчдах болон шатаар дээш өгссөний дараа амьсгаа авахад хүндрэлтэй санагдаж байвал, энэ нь аюулын дохио юм. Хэрэв та хэвтэж байх үедээ ч гэсэн амьсгалын ямар нэгэн асуудалтай нүүр тулгарч байгаагаас гадна хагас суугаа байдалтай унтахаас өөр аргагүйд хүрч байгаа бол, таны зүрх хэдийнээ асуудалтай болжээ гэж ойлгож болно.

Цээж өвдөх
Цээж хэсгээр хөндүүрлэж өвдөх нь зүрх судасны өвчин тусаж буйг илтгэх шинж тэмдэг юм. Тэгтлээ айхтар хурц өвдөлт мэдрэгдэхгүй байж болно, заримдаа өвдөлт нарийн мэдрэгдэж, мөр, гар, хүзүү эсвэл эрүүнд дамждаг. Мөн дасгал хөдөлгөөн хийх, стресс бухимдлаас болж таны цээж өвдөнө.

Толгой хэсгээр тогтмол зовиурлах
Толгой эргэх эсвэл толгой манарах нь бөглөрөл эсвэл зүрхний хавхлагатай холбоотой асуудал байдаг, тэр тусмаа энэ шинж тэмдэг танд зүрх чинь эрвэн дэрвэн нисэж буй мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Ханиадтай ойролцоо шинж тэмдгүүд илрэх
Хангалтгүй цусны урсгал таны бие организм руу тархаж байгаа учир дотор муухайрах эсвэл ядарч, эцэх мэдрэмж төрж болно. Дасгал хөдөлгөөн хийсний дараа эдгээр шинж тэмдгүүд илэрч байгаа эсэхийг шалгаж үзээрэй.

Ханиалгах эсвэл хэржигнэх
Зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар, тогтмол ханиалгах эсвэл цээж хэржигнэх нь таны уушгинд хэтэрхий их шингэн хуримтлагдсан байх магадлалтай гэнэ.

Хавагнах
Хавагнах, тэр тусмаа хөлийн доод хэсгээр хавагнаж байвал, энэ нь маргаангүй зүрхтэй холбоотой. Таны зүрх хэвийн ажиллахгүй байгаа нөхцөлд, цусны урсгал удааширч, эд эсүүдэд шингэн хуримтлагдана.

Мэдээ алдах
Цусны судас нарийссанаас болж, та зүрхний шигдээс болох эрсдэлтэй нүүр тулгарч болзошгүй. Холестерин болон бусад тослог материалууд артерын хананд тогтох үед дээрх үйл явц бий болдог. Амрах үед хөл орчмоор ихэвчлэн мэдээ алддаг.

Зүрхээ хэрхэн хамгаалах вэ?
Зүрхний асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амар зүйл биш, гэхдээ та урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар зүрхний олон төрлийн асуудлуудаас дараах байдлаар сэргийлж боломжтой гэж үзжээ:
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
- Ханасан тос болон давс бага агуулсан хоол идэх
- Эрүүл биеийн жинтэй байх
- Стрессээс сэргийлэх, хянах

Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлж зүрхнийхээ эрүүл мэндэд анхаараарай. Дээрээс нь танд ямар нэгэн зовиур илрэх л юм бол нэн даруй мэргэжлийн эмчид хандахаа бүү мартаарай.








Khusle
2019/09/15 at 13:57
Baaska Sambuu Baaska Sambuu brg mundu
Boloroo Boogii
2019/09/15 at 18:16
Nymbaa Nymbaa
Otgoo Maagii
2019/09/15 at 19:46
Nadad bvh shinj bhiin
Manlai Bayraa
2019/09/15 at 20:28
Солонго Сүхбаатар
Азаа Аагий
2019/09/15 at 22:37
Шинж нь илрээд байгаа
Munkhtsooj Norow
2019/09/15 at 23:05
НАДАД бас байнаа