Харри Поттер кинонд Рон Уэслигийн дүрийг чадварлаг амилуулсан жүжигчин Руперт Гринт “Харри Поттер” цувралын эхний 3 ангийг л үзэж байсан гэжээ. Түүнийг алдар нэрийн оргилд хүргэсэн киноны бусад ангиудыг огтхон ч үзээгүй шалтгаан нь…

1

Бидний олонх нь өсвөр насандаа Харри Поттер цувралыг үзэж, Руперт Гринтийг шүтэн биширч өссөн гэвэл хилсдэхгүй биз ээ. Тэрээр дөнгөж 11 насандаа Харри Поттер кинонд дүр бүтээхээр сонгогдож байсан билээ.

Michael Loccisano / Getty Images

 

Гэвч Харри Поттер цувралыг үздэггүй, Роберт Гринтийг шүтэн биширдэггүй нэгэн байсан нь тэр өөрөө ажээ

 

Variety хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр “Харри Поттер” цувралын эхний 3 ангийг үзээд цааш нь үргэлжлүүлж үзээгүй цор ганц хүн нь магадгүй би байх хэмээн ярьжээ.

Sylvain Lefevre / Getty Images

Тэрээр хэлэхдээ, “Би Харри Поттер цувралын эхний 3 ангийг л үзсэн. Тэгээд л цааш нь үзэхээ болихоор шийдсэн” гэжээ. Өдгөө 32 настай жүжигчин Руперт Гринт 2018 онд л тус цувралын эхний ангийг бүрэн хэмжээгээр нь үзсэн хэмээжээ. Цувралыг үргэлжлүүлэн үзэхээ больсон шалтгаан нь тэрээр өөрөө өөрийгөө дэлгэцээр харах дургүйтэй холбоотой аж.

 

Саяхан гэртээ бүл нэмж аав болоод байгаа нэрт жүжигчин маань ирээдүйд үзээгүй үлдсэн ангиудаа нөхөж үзэх бодолтой байгаа гэжээ.

instagram / rupertgrint

Руперт Гринтийн гэргий Angus, Thongs and Perfect Snogging киноны жүжигчин Жоржиа Грүм өнгөрсөн жилийн 5-р сард амаржиж охинтой болсон билээ. Энэ тухайд тэрээр, “Одоо би охинтой, аав хүн болсон. Үзээгүй үлдээсэн ангиудаа түүнтэйгээ хамтдаа үзэж болох юм” хэмээжээ.

 

Түүнчлэн HBO Max студи “Харри Поттер” нэртэй телевизийн цувралыг гаргахаар төлөвлөж буй талаар тэрээр, “Би тэр төсөлд оролцохгүй. Харин надаас өөр хүн Роны дүрд тоглохыг харна гэдэг үнэхээр хачин байна байх” хэмээн ярьжээ.

Dave M. Benett / Getty Images

Hollywood Reporter хэвлэлийн мэдээлснээр HBO Max шидтэний ертөнцийн талаар цуврал кино бүтээх ажлыг эртнээс эхлүүлсэн бөгөөд бидний мэдэх цувралыг шинэчилж хийх үү эсвэл шинэ зохиолоор хийх үү гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “WarnerMedia-ын удирдлагууд хэд хэдэн зохиолчидтой уулзаж, бидний сэтгэлд хоногшсон киног эргүүлэн авчрах талаар бодолхийлж байгаа. Одоогоор тэдний энэхүү төсөл эхлэл шатандаа явж байна” гэжээ.

Харин Харри Поттер цувралын шүтэн бишрэгчид зохиолч Ж.К.Роулингийн хүйс шилжүүлэн суулгахын эсрэг жиргээнүүдээс үүдэлтэйгээр тус киног эргүүлэн авч ирэхээр ажиллаж буй нь зохимжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа билээ.

Times сэтгүүлд жүжигчин Руперт Гринт өнгөрсөн 6-р сард өгсөн ярилцлагадаа, “Ж.К.Роулингийн жиргээг хүчтэй шүүмжилж, түүнтэй санал нийлэхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан билээ. Мөн тэрээр, “Хүйс шилжүүлэн суулгасан эмэгтэй бол эмэгтэй л хүн. Хүйс шилжүүлэн суулгуулж эрэгтэй болсон бол тэр ч мөн адил эрэгтэй хүн л гэсэн үг. Шүүмжилж бус хайрлаж амьдрах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байжээ.

 

Түүнчлэн Variety хэвлэлд өгсөн ярилцлагадаа уран сайхны киноны үргэлжлэл хэлбэрээр телевизийн цуврал хийвэл их хачирхалтай зүйл болно гэж таамаглаж байгаагаа дурьджээ.

Warner Bros.

Харри Поттер телевизийн цуврал бүтээхээр ажиллаж буй талаар тэрээр, “Телевизийн цуврал хэлбэрээр Харри Поттерыг үзнэ гэдэг тун эвгүй байна гэж таамаглаж байна. Харин бидний түүхээр биш, өөр шидтэнгүүдийн тухай өгүүлэх юм бол илүү сонирхолтой байна гэж бодож байна” хэмээжээ.

43
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *