
- Пакистаны Мултан хотод Land cruiser автомашинаар давхих 5 настай хүүгийн бичлэг цахим сүлжээнд цацагджээ.
- Түүний бичлэгийг Twitter сүлжээнд @talha_amjad101 нэртэй хэрэглэгч олон нийтэд дэлгэсэн нь олны анхаарлын төвд оржээ.
- Энэхүү бичлэгийг үзсэн олон хүмүүс хүүхдээ анхааралгүй орхисон эх эцэгт нь хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.
Пакистан улсад Land cruiser автомашинаар хурдны зам дээгүүр давхих 5 настай хүүгийн бичлэг шуугиан тарьж байна. Түүний бичлэг цахим сүлжээнд цацагдаж олны анхааралд өртөхийн зэрэгцээ хүүд санаа зовсон хүмүүсийн сэтгэгдэл ч ихээр бичигдэх болжээ.
Twitter сүлжээнд тавигдсан уг богино хэмжээний бичлэгт хар өнгийн Toyota Land Cruiser V8 маркын машин жолоодож байгаа нь харагдах ажээ. Бяцхан хүү машины жолоог сайн барьж, эгц урагшаа харж яваа нь хажуугаар нь өнгөрч байгаа хүний хийсэн бичлэгт харагдаж байна.
Энэ хэний хүүхэд вэ?
Энэ бичлэгийг Twitter сүлжээнд байршуулсан @talha_amjad101 нэртэй хэрэглэгч бичлэгийн тайлбарт, “Мултан хотод Land cruiser автомашин жолоодож яваа энэ хэний хүүхэд вэ? Түүний хөл нь хаазны гишгүүр дээр хүрээд байгаа юм байх даа?” хэмээн бичжээ.
Түүний бичлэгийг уншигч танд хүргэж байна
A small kid driving Landcruiser in Multan 😳 how’s his feet even touching pedals. Whose kid is this 😂 pic.twitter.com/h5AXZztnYb
— Talha (@talha_amjad101) January 26, 2021
Энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс бичлэгийг зохион байгуулалттай бичлэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол нөгөө хэсэг нь автомашин магадгүй авто жолоодлоготой явж байсан байх гэж таамаглаж байгаа гэжээ.
Харин @Rationa04049977 нэртэй нэгэн хэрэглэгч энэ бичлэг зохион байгуулалттай хийгдсэн бичлэг байсан ч эх эцэгт нь хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж бодож буйгаа, мөн “Энэ тавилттай бичлэг байсан ч эх эцэгт нь хариуцлага хүлээлгэж, машиныг нь улсын орлого болгох хэрэгтэй” хэмээжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус машины эзэмшигчийн мэдээллийг шалгаж байгаа ажээ
Замын цагдаагийн хэвлэл мэдээллийн албанаас замын хөдөлгөөний хяналтын камер шүүж, машины эзэмшигчийг тодорхойлж, арга хэмжээ авахаар ажиллаж байна хэмээн мэдээлжээ.








Badamsuren Damar
2021/02/07 at 14:14
Hol n yaaj tormosondoo hured bgan boloo
Borgil Batbaatar
2021/02/07 at 14:44
Пакууд аа гэж
Ч. Ганбаатар
2021/02/08 at 12:38
Мундаг хүүд амжилт
Jamiyansuren Bayarmagnai
2021/02/08 at 15:46
Eooe bolj bn huud amjilt hisie
Alexandre Cabanel
2021/02/08 at 19:07
Энэ мэдээг бичсэн хүнээс л сайн барьж байна лээ😆
Gan Bat
2021/02/09 at 00:07
Насыг яаж мэдсэн юм бол?
Буянтогтохын Батнасан
2021/02/09 at 11:34
сайхан олон машин барихандээ
О. Энх-Учрал
2021/02/09 at 14:12
Хөл нь хазандаа хүрэхүү яг
Altan Dush
2021/02/09 at 15:00
худлааа
Төгөлдөр М.
2021/02/09 at 15:49
Duraaraa huuhd ve
Tugsuu Tugsuu
2021/02/09 at 20:34
Manai duremgui yawdag nuhduudees iluu bna shdee….
Bayaraa Bayaraa S
2021/02/09 at 21:41
Dodigor yavj bdag shv
Ariuk Battogtokh
2021/02/10 at 00:07
Хөл нь яагаад ч хүрэхгүй. Энэ бол зүгээр л Сүүгий байна…
Молиго Очир
2021/02/10 at 00:31
shaaldaa sda 5n nastai huuhed bish hugjiliin berhsheeltei zaluu bn lee belhvvsnees dooshoo bhgvi bichleg n ywaad bsan
Nm Nancy
2021/02/10 at 13:05
Yadag nigga we