Хүзүүний өвдөлт зүгээр ч нэг үүсдэггүй

1

Хэрүүл маргааны дараа миний хүзүү өвдөх тохиолдол их гардаг. Хүзүү нь зөрчилдөөн маргаанд хариу үйлдэл үзүүлдэг гэж би хувьдаа боддог. Биеийн энэ хэсгийн өвдөлтийг сэтгэл санааны талаас хэрхэн тайлбарладаг вэ?

Хэрүүл маргааны дараа таны хүзүү өвддөг эсэхийг анзаарч байсан уу? Зөрчилдөөн, маргалдаан нь хүзүүний өвдөлтийг үүсгэж буй цор ганц зүйл биш юм.

Үүний учрыг олохын тулд эхлээд сайтар бодоцгооё. Бид хүзүүг юунд ашигладаг вэ? Хүзүүний тусламжтай бид толгойгоо хөдөлгөж эргэн тойрон дахь зүйлсийг харж чаддаг.

Өөрөөр хэлбэр хүзүү нь бидэнд хүрээлэн буй бодит байдлыг бүх өнцөг, бүх талаас харахад тусалдаг гэсэн үг юм.

Хэрэв та өөрийн бодлоо цорын ганц үнэн гэж бат зогсон хэн нэгэнтэй маргалдвал та нөхцөл байдлыг олон талаас авч үзэхийг хүсэхгүй байгаа хэрэг юм.

Тэр үед л таны хүзүүнд өвдөлт үүсэж эхэлнэ. Мөн булчин чангарч, хөшиж, хүзүүний өвчний бусад шинж тэмдгүүд илэрнэ.

Бодоод үз дээ: яагаад ийм шинж тэмдгүүд настай хүмүүст түлхүү тохиолддог гэдгийг? Учир нь тэд өөрийн бодол, зуршилдаа хатуу зогсож уян хатан байхаа больдог. Тэгснээр хүзүү уян хатан чанараа алдаж эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүсэж эхэлнэ.

Эдгэрэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

1. Хатуужил, зөрүүд зан хоёр өөр гэдгийг ойлго. Та хатуужилтай байж болно. Үүний ачаар та жишээ нь ажилдаа амжилт гаргаж чадна. Гэхдээ хэрэв таны зарчим, зуршил, хэвшмэл байдал танд өөрт тань саад болж байгаа бол эдгээрийг орхих цаг нь болжээ.

2. Харилцаандаа уян хатан байж чадвал таны хүзүү ч уян хатан, эрүүл байх болно. Бусдын санал бодлыг хүндэтгэх, бусдад боломж олгох чадвараа хөгжүүлээрэй. Ижил нөхцөл байдалд олон талаас нь харах гэж оролд. Хэн нэгнийг шүүмжлэхээсээ өмнө эхлээд юутай нь санал нэг байгаа тухайгаа ярилц. Дараа нь л харин санал нийлэхгүй зүйлээ ярилцаарай.

3. Дараах үгсийг давтан хэлээрэй:

“Би амьдралыг өөр өөр өнцгөөс харж уян хатан байх чадвараа хөгжүүлнэ. Би бусад хүмүүсийг хүндэлж тэдний үзэл бодлыг сонсох болно. Шаардлагатай бол би өөрийн зарчмаа орхиж чадна”.

Эдгээр үгсийг өөртөө чөлөөт цагаараа хэлж байгаарай. Эсвэл дасгал хийхдээ мөн хүзүүний иллэг хийлгэх үедээ хүзүүгээ амраах зорилгоор хэлж болно.

Өөрийн сэтгэл хөдлөл болон эрүүл мэнддээ анхаарал тавиарай!

5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *