Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино

0

Эмэгтэй хүний сэтгэл зүйг ойлгоход бэрх хэмээн ярьдаг. Тийм учраас эмэгтэй хүний дотоод сэтгэлийг ойлгоход тань туслах дараах 20 киног танд танилцуулж байна. Эмэгтэй хүний дотор нуугдаж буй бүх нууцыг дэлгэхгүй ч гэлээ зарим нэгийг нь та эдгээр кинонуудаас лавтай мэдэх болно.

Bridget Jones’s Diary

Зарим эмэгтэйчүүд уг кино уран сайхны бус баримтат киноны төрөлд оруулмаар гэж үзэх тохиолдол бий. Ажлын амжилтад хүрч, эр хүний зүрх сэтгэлийг эзэмдэх, юм бүхэнд сэтгэл зовох Рене Зеллвегертэй адилхан бүсгүйчүүд цөөнгүй.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 5

Sweet November

Эмэгтэй хүний тухай дэлгэцийн гайхалтай уран бүтээл. Шарлиз Терон гоо үзэсгэлэнгээ гайхуулж, Киану Ривз киноны турш сайхан залуу байх ажээ. Эмэгтэй хүн хайртай хүнээ хэрхэн сонгож, яаж дурладгийг харуулсан сайхан кино юм.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 6

Big Eyes

Эмэгтэй хүний тухай Тим Бертоны кино, гэргий нь урландаа бүгж бүтээлээ туурвиж байхад эрээ цээргүй нөхөр нь түүнийг араар нь тавина. Эрэгтэй хүний муу чанарыг эмэгтэй хүн хэрхэн тэсвэрлэж байгааг та эндээс харна. Хөөрхий эмэгтэйн сэтгэл дотор юу болж байгааг та энэхүү киноноос ойлгох болно.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 3

An Education

Бяцхан охин хэрхэн бүсгүй хүн болж байгааг харуулах кино, ямар ч хүчирхийлэл байхгүй, хэн ч үхэхгүй ч маш уянгын гэж хэлж болно. Ихэнх охид энэ замаар бүсгүй хүн болсон болов уу, тэгээд л тэд ийм байдаг болов уу гэмээр.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 4

Jasmine

Киноны гол баатар бүсгүй бүх зүйлээ буюу нөхөр, ажил, баялгаа зэрэг алдахад эмэгтэй хүн ямар үйлдэл хийхийг эндээс үзэж болно. Тэрээр бүгдийг эхнээс нь эхлэхээс өөр аргагүй болжээ.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 7

Laggies

Эмэгтэйчүүд өөрсдийгөө юу хүсээд байгаагаа ч ойлгохгүй үе ирдэг тухай өгүүлнэ. Эмэгтэй хүн болгоны дотор томоогүй бяцхан охин нуугдаж байдаг учраас тэд заримдаа ааш гаргах нь энүүхэнд, гарах шийдвэрээ гэнэт өөрчилнө, ямар ч шийдвэр гаргахгүй эсвэл ямар нэгэн хариуцлага хүлээхийг хүсэхгүй. Магадгүй дэндүүлсэн байж болох ч зарим нэг талаараа үнэний хувьтай юм шүү.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 8

Le Fabuleux destin d’Amélie Poulain

Энэ киноны тухай ихийг ярьж, бичиж байсан бид нэг л зүйлийг хэлнэ: Нино яагаад хоцорсон шалтгааны хувилбаруудыг Амели толгойдоо урвуулан боддог хэсгийг та анхааран үзээрэй: террорист гарч ирээд л эсвэл банк дээрэмдээд л, зөвлөлтийн цөмийн бөмбөг гээд л … эмэгтэйчүүд гэж энэ дээ.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 9

Mondscheintarif

“Le Fabuleux destin d’Amélie Poulain” болон “Bridget Jones’s Diary”-ын хооронд юуны ялгаа байна аа? Амттай явдал нь бага бөгөөд өгөх мэдээлэл нь ахиу юм уу даа. Жишээ нь, “72 hours” киноны үйл явдлыг бүгдийг ярина гэж байхгүй.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 10

August: Osage County

Өнгөц харахад энэ эмэгтэй хүнд бэрх үед хүмүүсийг нэгтгэж, гэр бүлийг авардаг. Харин кинонд эсрэг талыг өгүүлнэ: хамгийн дотно хүмүүс л биднийг зовлонд унагадаг юм. Мерил Стрип гол дүрийг бүтээж, эмэгтэй хүн гэр бүлийн гишүүдтэйгээ хэл амаа ололцох бэрх үеийг хэрхэн давж байгааг сайн дүрсэлж чадсан юм.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 11

Kate & Leopold

Эцэс төгсгөлгүй нялуурах хэсгийг хаяж эмэгтэй хүн чухам ямар эр хүнийг хүсэмжилдгийг ойлгохыг хичээгээрэй. Эр хүнд ямар өндөр шаардлага тавьж, ямар төгс эрийг хүсэж байгааг нь мэдээд таны айдсыг төрүүлнэ л биз дээ? Худлаа амлалт энд ямар ч нэмэргүй.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 12

Brave

Бас юун хүүхэлдэйн кино вэ гэж бодож байна уу? Зүгээр ч нэг хүүхэлдэйн кино биш юм шүү, охин эхийн хоорондын харьцааг тод харуулсан. Ямар сайхан эмэгтэй байсан ч сэтгэлдээ баавгай шиг ааш тээж явдгийг эндээс харж болно.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 13

The Holiday

Эсрэг тэсрэг хоёр эмэгтэй тухай өгүүлэх кино, хоёул аз жаргалыг хайна. Аз жаргал энгийн зүйлд байх: хайртай, халамжтай, найдвартай эр хүн хажууд байхад бусад бүх зүйлийг даван туулна.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 14

Legally Blonde

Энэ түүхийг хэтэрхий нухацтай авч үзэх хэрэггүй. Инээдмийн кино тул сайхан тайвшрахын тулд үзээрэй. Гэхдээ харахад эрх ганган бүсгүйд ямар их чадал, авьяас нуугдаж байдгийг харж болно. Тэгэхээр эмэгтэй хүний чадварыг дутуу үнэлэх хэрэггүй.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 15

What Women Want

Эмэгтэй хүн чухам юу хүсэж байгааг мэдэхийн тулд Мел Гибсон өөрийгөө золиосолдог цорын ганц эр. Атаархаж байна уу? Хэрэггүй дээ. Хүсэх ч юм биш ….

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 2

Malena

Малена – эрчүүд харж сэтгэлээ сэргээдэг бол эмэгтэйчүүд түүнийг үзэн ядна. Эмэгтэй хүний гоо сайхан түүнд хэрхэн зовлон авчирч байгааг та эндээс ойлгоно.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 16

Gone Girl

Эмэгтэй хүнийг бүрэн ойлгохыг хүсвэл түүний муу талыг ч орхилгүй олж харах хэрэгтэй. Эмэгтэй хүний сэтгэлд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол ямар хорон байж чаддагийг та мэдрэх болно.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 17

Under the Tuscan Sun

Өөртөө болон эр хүнд итгэх итгэлээ алдсан энэ жижиг эмэгтэй тосканын салхи шиг хөнгөн, усан үзэм шиг амттай. Ямар ч эмэгтэй хүн халуун дулаан уур амьсгалтай Италид очиж өөрийн гэсэн байр худалдан авч намуухан даруу амьдралаар амьдрахыг хүсдэг болов уу.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 18

Head in the Clouds

Эмэгтэй хүний хайр дурлалын нууцыг ойлгох цаг болжээ – хачирхалтай бас ойлгомжгүй. Киног үзээд ойлгохгүй ч гэсэн Шарлиз Терон болон Пенелопа Крусын гоо үзэсгэлэнг үзэж сэтгэлийн таашаал авна бизээ.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 1

Любит — не любит

Эмэгтэй хүн өөрийнхөө хийсвэр бодлыг хэрхэн бодит болгож, жинхэнэ хайр дурлалыг хэрхэн орвонгоор нь эргүүлж чаддагийг эндээс үзэж болно. Эхэндээ уйтгартай драм мэт санагдах боловч та тэвчээд дуустал нь үзэхийг бодоорой.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 19

Девчата

Зөвлөлтийн энэхүү домогт киног үзээгүй бол заавал үзээрэй. Та өөр хаана ч эмэгтэй хүний ийм чанар, дүр төрхийг олж харахгүй. Энэ киногоор эмэгтэй хүний сэтгэлийн нууцыг мэдэх болно. Цаг хугацаа өөрчлөгдөх боловч эмэгтэй хүн эмэгтэй хүнээрээ л үлдэнэ.

Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах 20 кино 20

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/26 at 18:24

    Downlaods ажилхаа байчлаа тунчиг хэрэгтэй эд байсын юм даа нээрээ тэрэндээ юм хум нэмж хийхгүй юм уу ?

  2. Зочин

    2015/10/30 at 23:06

    Jasmine bish Blue Jasmine shuu dee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *