Улс орнуудын онцлогт тохирсон McDonald’s-ын тусгай хоолнууд

0

Биг-Мак, Роял чизбургер, тахианы наггет –  McDonald’s сүлжээ рестораны олны сайшаал хүртсэн түгээмэл хоолнууд. McDonald’s  эдгээр хоолгүйгээр McDonald’s биш болно. Гэхдээ бас үгүй ч гэж хэлж болно.

Тус ресторан улс орны онцлогт тохирсон тусгай менютэй бөгөөд тэдгээрийг та бүхэнд танилцуулах гэж байна. Энд танилцуулах хоол нь зөвхөн тодорхой газруудад л байх бөгөөд тухайн газар нутгийн соёл ахуйд нийцсэн байдаг байна.

McDonald’s-ийн цэсэнд байдаг 22 амттай хоолтой танилцана уу. Италиас эхэлье.

Гамбургер McToast – эргүүлж тавьсан талханд гахайн мах, бяслагны хавчуургатай.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 2

Pizzarotto – улаан лооль, моцарелла бяслагны хачиртай итали хуушуур

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 1

Мөн бууцай болон пармазен бяслагтай наггетс идэж болно.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 3

Бууцай шиг эрүүл мэндэд ашигтай хүнс өөр юу байх вэ?

Цаашлаад, Хятад дахь цэс рүү оръё, мөн л өргөн сонголттой:

Таро хавчуургатай боов – уламжлалт алимны хавчуурганы оронд тарогийн үндэстэй байна.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 5

Эрэгтэй хүнд зориулсан бургер идмээр байна уу? Тэгвэл төмсний нухаш нэмээд л болно. Ямартай ч McDonald‘s-ыхан ингэж хийжээ. 2012 онд «Beef 2012 Manly Campaign» арга хэмжээний үеэр Mashed Potato Burger-ийг Хятадад санал болгосон байна.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 4

Хятадад хар болон цагаан бургер эрэлт ихтэй. “Инь-янь” буюу арга билгийг билэгшээсэн гэж үздэг ажээ.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 7

Rice McWrap идэж орон нутгийн соёлд багахан ч гэсэн уусаарай. Будааны гамбир, соусаар амталсан тахианы эсвэл үхрийн мах, ногоо зэргийг нимгэн гуриланд ороосон байна.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 6

Энэтхэг рүү чигээ өөрчилье.

McPuff ногооны пицца идэж болно.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 8

Пиццаны гурил нь халуун ногоотой, луувангаар амталсан улаан лоолийн соус, мөн амтат чинжүү, шош, сонгино, вандуй, моцарелла бяслагаас бүрдэнэ.

McCurry Pan – ногоо, чабер болон тахианы махтай талх

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 9

Харин Канадад дараах хоолыг зооглож болно:

McLobster – канадын хавчтай элит бургер

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 10

McPoutine – бяслаг, соусаар амталсан шарсан төмс

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 11

Бразилд McFlurry хэмээх зайрмаг зооглоорой.

McFlurry буюу Овомальтин – арвайн гурил, какао, сүү болон өндгөөр зуурсан ундаа. Мөн зайрмаг хэлбэрээр Европын хэд хэдэн улсад алдаршсан.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 13

Германд Das Nurnburger – гурван ширхэг шарсан хиам, гичээр амталсан бургер

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 12

Харин Малайзид Prosperity Burger хэмээх бургер алдартай. Анхлан Хятадын шинэ жилээр улирлын шинжтэй гарсан ч цэсэнд үлджээ. Хачир нь үхэр, тахианы сонголттой.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 14

Bubblegum—Squash McFlurry зайрмаг Австралид алдартай – ягаан, цагаан өнгийн зефиртэй зайрмаг юм. Дээрээс нь бохины амттай сироп асгасан байдаг.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 16

Австрид шаржигнуураар бүрсэн Эмменталь бяслагийг жимсний чанамалтай хольж иддэг.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 15

Гайхмаар байгаа биз? Бяслагийг жимсний чанамалтай цуг иднэ гэхээр…

Европт бургерийг McBeer шар айрагтай цуг захиалж болно.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 17

Хавайн арал дээр Spam өглөөний хоол алдартай – өндөг, төмсний нухаш, будаа, мах.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 19

McKroket хэмээх төмсний нухаш, жигнэсэн үхрийн махтай бургерийг Голландад зооглож болно.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 18

Азийн зарим нэг орнуудын хоолны цэсэнд төмс, гахайн утсан махтай хуушуур багтжээ.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 20

Португалд тариачны шөл алдартай. Гахайн утсан мах, улаан шош, паста гоймон, ногоо, сармистай энэ шөл үнэхээр амттай аж.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 21

Харин Францад иштэй кивиг дессерт болгон идээрэй.

Улс орны онцлогт тохирсон McDonald’s-ын хоолны цэснүүд 22

Энд иш ямар ч хэрэгтэй юм. Гэхдээ яагаад байж болохгүй гэж.

 

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *