
Ихэнх хүмүүс хоолоо идээд зурагт үзэхээр буйдан дээрээ тухлан хэвтдэг. Тэд эрүүл мэндэд маш хортой зуршилтай байгаагаа гадарлах ч үгүй.
Ингээд та бүхэнд хоол идсэний дараа хэзээ ч хийж болохгүй 5 зүйлийг танилцуулж байна:
Тамхи татах
Тамхи хүний эрүүл мэндэд хортой гэдгийг хүн болгон мэддэг хэрнээ муу зуршлаасаа салж чадахгүй явсаар л байна. Тэр бүү хэл хоол идэж дуусангуутаа шууд татна гээч.
Хоолоо идээд хэдэн цагийн дараа тамхи татахыг зөвлөж байна. Учир нь тамхинд агуулагдах никотин нь хүчилтөрөгчийн хэмжээг эрс багасгадаг. Ингэснээр хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа шууд алдагддаг ажээ.
Зарим нэг судалгаагаар хоол идсэний дараа татсан 1 ширхэг тамхи нь 10 тамхи татсантай адил муу нөлөө хүний биед үзүүлдэг гэдгийг тогтоожээ. Мөн уушгины болон ходоодны хорт хавдах үүсэх гол шалтгаан болдог гэдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ.
Жимс идэх
Жимс идэх тохиромжтой цаг бол хоолны өмнө болон өлөн дээрээ идэх.
Мөн жимсэнд агуулагдах сахар биед бүрэн шингэхэд маш их удаан хугацаа шаарддаг болохыг мартаж болохгүй. Танд гэж хэлэхэд, ходоод хоосон байхдаа өөрт хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг илүү сайн шингээж авдаг байна.
Хоолны дараа жимс идсэнээр таны цээж хорсох, гэдэс ходоод хямрахад хүргэж болзошгүй.
Унтах
Дөнгөж хоолоо идэж дуусгаад шууд унтахаар хэвтэж байгаа бол гэдэс дүүрэх, нойр хулжихад хүргэнэ. Учир нь идсэн хоолоо боловсруулах гэж таны ходоод маш эрч хүчтэй ажиллаж байгааг мартаж болохгүй.
Янины анагаахын их сургууль нэгэн судалгаа явуулжээ: хоол идэнгүүтээ унтахаар хэвтдэггүй хүмүүст зүрхний шигдээс үүсэх магадлал маш бага байсныг тогтоосон байна.
Тийм учраас хоолоо идсэнээс хойш 2-3 цагийн дараа орондоо орно уу.
Шүршүүрт орох
Шүршүүрт ороход хөл болон гарын захын судас руу цусан хангамж илүү очдог. Ингэснээр гэдэс ходоодонд очих цусан хангамж багасна. Өөрөө хэлбэл хоол боловсруулах систем муудаж гэдэс өвдөхөд хүргэж мэднэ.
Цай уух
Хоол идсэний дараа хэзээ ч цай ууж болохгүй. Яагаад гэвэл хүний биед шингэх төмрийг шимэгдүүлэхэд саад болдог ажээ.
Төмөр дутагдсанаар цус багадалтад хүргэнэ: арьс цонхийх, толгой эргэх, хоолны дуршил буурах, цээжээр өвдөх, хөл, гар хөрөх, бие сулрах, ядрах.
Та бүхэн дээрх зөвлөгөө даган эрүүл хооллолтод анхаарна гэдэгт итгэж байна.








Bat Baatar
2017/01/08 at 18:29
dandaa l hiideg yumnuud bna sh dee
Аз Аз
2017/01/08 at 18:48
Hool idsenii daraa tsai yyj bolohg yu yyhiin jimsiig olon elgen deer ideh myy gj bsan hezee idbel bolohin
Tuk Tuk
2017/01/08 at 19:43
Bitgii hudlaa shaa
Radnaa RadNaa
2017/01/08 at 20:07
haashaan bainga ulun baidiimuu
Oyun Na
2017/01/08 at 20:15
Сайхан зөвөлгөө бна. Мэдэж авахад илүүдэхгүй
Naraa Dechin
2017/01/08 at 20:32
Nadad zyhal medeelel bailaa
Tulga Tulga
2017/01/08 at 20:52
Hudlaa shaahaa bolimoor yumaa
Yanjmaa Luvsandorj
2017/01/08 at 21:53
Uugana Bayar
Chimed Dorj
2017/01/08 at 21:57
Suuliin ueiin zovolgoo shal hudalaa zohiogood bga yum shig utga aguulga ni Hoorondo avstaldahgui Hun oilgohod Berh zuil ih Boljee
Enguun Ganbold
2017/01/08 at 22:37
Enterneitiin ashgana endee baidag yumaa
Ganbat Saikhanbayar
2017/01/09 at 00:50
Eeee ene 5 shalgaaniig ni Mongolchuud maani bvgd hiidegshdee
Munkhtsetseg Sereeter
2017/01/09 at 12:01
Harin tiim bolchood baigaa yumaa
Bolortsog Baldandorj
2017/01/09 at 13:10
Tugjeetei gj garch ireed like dar geed bh yumaa uzuulehgui yum bol yaah gj postoldog yum
davaa
2017/01/09 at 21:10
Saihan medeelel bna. gahai shig idej uudag hvmvvs oilgohgvi shvv dee ted unshihch hereggvi.
Бек
2017/01/09 at 22:51
Би хоол идчихээд, тамхи татаж суухдаа жимс идэнэ, тэгээд усанд орсоны дараа цай уучихад унтаад өгнө дөө.
Итгэл
2017/01/10 at 05:17
Уншиж болдоггуй худлаа мэдээгээ боль унших гэж бас чамд монго толох уу?
Bayaraa Purevtseren
2017/01/10 at 10:50
mongol zanshild hool ideed zaaval tsai ams gej baidag.hen durtai ni surgaal aildah bolj de.