Хүмүүс өлсөхөөрөө яагаад уур нь хүрдэг вэ? Энэ хоёр зүйл хоорондоо ямар харилцан хамааралтай вэ?

2

Хэлэх ёсгүй үг, хийх ёсгүй үйлдэл хийснийхээ дараа, “Би өлсөөд уурлачихсан байсан юм” гэж хэлж байгаа хүмүүсийг та өмнө нь харж байсан биз ээ. Тэгвэл уур бухимдал болон өлсөх мэдрэмжийн хооронд үнэхээр харилцан хамаарал бий болов уу?

Хүн яагаад өлсдөг вэ?

© Warrior Nun / Fresco Film Services and co-producers

Өлсөх мэдрэмж бол хүнийг эрч хүч болох шим тэжээл авах цаг болсныг илэрхийлж буй нэгэн хэлбэр билээ. Энэ мэдрэмж нь тархи, мэдрэлийн систем, ходоод гэдэс, нойр булчирхай зэрэг олон эрхтнүүдийн хавсарсан үйлдэл юм. Өлсөх мэдрэмж хүнд олон янзаар илрэх боловч уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэдэг хүнээс илүү хагас боловсруулсан, чихэрлэг хүнс хэрэглэдэг хүмүүст энэ мэдрэмж илүү хүчтэй мэдрэгддэг аж.

 

Өлсөх мэдрэмж ба бухимдлын харилцан хамаарал

© Pokemon / Creatures and co-producers

Ууртай байгаагаа өлсөж байгаатайгаа холбон тайлбарладаг хүмүүс бий. Энэ хоёр зүйлийн харилцан хамаарал дэлхийн нийтэд түгээмэл байдаг гэдгийг англи хэлэнд түгээмэл хэрэглэгдэх болсон “hangry” буюу “уур, өлсөх” гэх хоёр үгний нийлэмж харуулах ажээ. Нас, хүйс, биеийн жин, хоолны дэглэм харгалзахгүй хүн бүрт ажиглагддаг энэ шинж тэмдэг нь цоохор тахь, шумуул зэрэг амьтдад ч илэрдэг нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

 

Цусан дахь чихрийн хэмжээ өөрчлөгдөх

Хоол идэхгүй удаан хугацаагаар явах нь цусан дахь чихрийн хэмжээнд өөрчлөлт оруулж, адреналин, кортизол даавруудын ялгарлыг нэмэгдүүлснээр хүний сэтгэл хөдлөл нэмэгдэж, уурлаж бухимдах магадлал өсдөг ажээ.

 

Тархины үйл ажиллагаа

© Mad Max: Fury Road / Kennedy Miller Productions and co-producers

Хүний тархи цаг ямагт олон үйлдлийг зэрэг гүйцэтгэж байдаг ч өлсөх үед хангалттай шим тэжээлгүйн улмаас зарим нэгэн үйлдлийг гүйцэтгэхээ зогсоодог ажээ. Ийнхүү хүн аливаа бэрхшээлтэй зүйлтэй учрах үедээ түүнийг шийдвэрлэхээс илүүтэйгээр тойрч гарахын тулд бухимдаж эхэлдэг байна.

 

Өлсөх үеийн бухимдлаас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

© La vie d’Adèle / Quat’sous Films and co-producers

Тогтмол хооллох: Хамгийн энгийн арга бол хоол хоорондын зайгаа тогтмол болгож, цусан дахь чихрийн хэмжээг буурахаас сэргийлэх хэрэгтэй.

Хоолны дэглэм: Хагас боловсруулсан түргэн хоолнуудаас аль болох татгалзаж, бүхэл үртэй, хүнсний эслэгээр баялаг хүнс хэрэглэж хэвшээрэй.

Сэтгэл хөдлөлдөө анхаарах: Өөрөө өөрийн хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар хандаж, өөрийгөө хянаж хэвшээрэй.

4
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ааяа Ааяа

    Ааяа Ааяа

    2023/04/06 at 14:10

    Ãnkhmaa Gãn !!!

  2. Enkhbold Hulan

    Enkhbold Hulan

    2023/04/06 at 15:01

    Azjargal Ganhuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *