Хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

1

Хүүхэд нас, өсвөр болон залуу нас – хүн болгоны хувь хүн болж төлөвших үе шат. Өсвөр насны хүүхдүүд аливаа дарамтанд маш эмзэг байдаг бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжид муугаар нөлөөлж болохыг анхаарна уу.

Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй хүн болж төлөвшихөд нь туслах зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

1. Ухаарал

Томчууд бид ч гэсэн үүнд өөрсдийгөө нөлөөлж байгааг ухаардаггүй. Өөрийгөө дутуу үнэлэх, өөртөө хариуцлага хүлээлгэхгүй байх зэргийг бид өөрсдийн биеэр харуулдаг. Энэ байдлаас болж хүүхдэд хүнд хэцүү үеийг давж гарч чаддаггүй юм байна гэсэн сэтгэлгээг суулгадаг.

Хүмүүс хаа нэгтээ алдаа гаргадаг ч гэлээ тэвчээртэй, ухамсартайгаар алдаагаа засах ёстойг хүүхдүүддээ ойлгуулах нь эцэг эхийн үүрэг. Үүнийг хүүхэд алдаа гаргасан үед нь ярих биш харин тайван, нухацтай ярьж болох цагийг сонгоно.

Хамгийн гол нь яагаад ийм зүйл тохиолдсоныг хүүхэд өөрөө ухамсарлаж ойлгох чадварыг суулгах хэрэгтэй юм.

 

2. Дотор юу нуугдаж байна…

Магадгүй хүн өөрийн хүслээр байгаагүй (энэ тохиолдолд хүүхэд) учраас өөрийгөө дутуу үнэлж байж болно.

Энэ тохиолдолд өөрчилж болох эсвэл ёстой зүйлийн ялгааг гаргана, жишээ нь хувь хүнийхээ хувьд өөрчилж болохгүй, жишээ нь гадаад төрх, гэр бүл, сургууль зэрэг.

Бидний үр хүүхэд өөрсдийн хүслээр өөрчлөлт хийх боломжтой, хамгийн гол нь тэдэнд дарамт үзүүлэхгүй байх хэрэгтэй. Эсрэгээрээ, өөрчилж болохгүй зүйлийг тэд өөрсдөө “боловсруулж” байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй ажээ.

 

3. Өөрийн үнэлэмж болон найз нөхдийн нөлөө

Энэ бол маргаангүй зүйл, хүүхдүүдэд найз нөхөд нь маш их нөлөө үзүүлдэг, тэдний хувьд найзын үзэл бодол маш чухал. Хэрвээ найзын үзэл бодол хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлбөл яах вэ? Бид “эмчилгээ” байдлаар найз нарын дунд нэгэн сонирхолтой тоглоом санал болгож байна:

Анхны тойрог: тойрогт зогсож байгаа хүүхдүүд ээлжээр өөрт байгаа зүйлийн хамгийн таалагддаггүй зүйлийг хэлнэ.

Дараагийн тойрог: тойрогт зогсож байгаа хүүхдүүдээс хамгийн их таалагддаг зүйлийг хэлнэ (биеийн хөгжил, зан чанар…)

Энэ нь маш ашиг тустай тоглоом гэж үздэг, яагаад гэвэл хүүхдийн дотоод сэтгэлийг ил гаргаж ирдэгт оршино. Найз нөхөд нь өөрийнхөө анзаараагүй зүйлийг үнэлж байдагт нь хүүхдүүд маш их гайхаж баярладаг.

 

4. Сайн сайхны төлөө тэмүүлж суралцах

Хүүхдээ сэтгэл хөдлөлийн хувьд тэнцвэртэй, хүчтэй болгон хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бол суралцаж сургаарай. Суралцах гэдэг үгийг маш өргөн хүрээгээр авч үзэж байгаа юм шүү.

Амьдралын тухай ихийг олж мэдэг, хүнээс сайн сайхан зүйлийг олж хараг, бусдаас үлгэр жишээ авч сураг, бие дааж сураг…

Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ тодорхой орон зай, “эрх чөлөө”-г өгч сурах хэрэгтэй. Эрх чөлөө гэдэгт сонголт хийх, алдаа хийсэн ч ажил хийж үзэх зэрэг байж болно. Өөртөө итгэлгүй хүүхдүүдийн эцэг эх өөрсдөө хүүхдээ дутуу үнэлсэнтэй холбоотой болохыг судалгаагаар тогтоосон байна. Хүүхдийн хийж байгаа аливаа үйлдэлд саад болох тусам хүүхэд өөртөө итгэлгүй болдог байна.

 

5. Эргэж ирүүлэхийн тулд зүгээр явуул

Хүүхдэд аливаа ажлыг хийх, шийдвэр гаргах эрх чөлөөг өгөхөд тэд таниас зөвлөгөө авахаар өөрсдөө эргэж ирж байгааг та анзаарна.

Энэ үед нь тэднээс дээгүүр гарах гэж тэр чиглэл рүү яв гэж шахаж шаардах бус зөвлөгөө л өг.

Хүүхэд өөрийнхөө хүсэн тэмүүлсэн зорилгодоо хүрч чадаад эхлэхээрээ аз жаргалдаа умбаж бие дааж хийсэн ажилдаа сэтгэл хангалуун үлдэнэ.

Алдаа гаргасан бол үүнд өөрийгөө л буруутгахаас бус өрөөлийг буруутгахгүй. Энэ нь амьдралын мундаг туршлага болно.

3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. gffgsdfgsdfg

    2017/10/05 at 17:47

    yamar muu text ve
    google translate ashiglasan yum uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *