Британи бүсгүй Кэтрин Ховарт дөнгөж төрсөн Ион хэмээх хүүгээ хараад ихэд гайхсан байна. Эх барьж авсан эмч нар ч түүнээс дутуугүй гайхжээ.
Хүүхэд эсэн мэнд төрсөн боловч түүний гадаад төрх нь бүх хүнийг гайхшруулах шалтгаан болсон байна: цагаан арьс, гэрэлтсэн ногоон нүд, хар бор үс. Юу нь хачин байна гэж?
Учир нь цагаан хүүхдүүд хар арьст эмэгтэйгээс төрсөн явдал юм!
Эмч нар Кэтринд хэдэн долоо хоногийн дараа хүүхдүүд бага багаар бор арьстай болж болно гэж хэлсэн боловч Ион жинхэнэ хар арьстан болохгүй нь тодорхой болжээ.
Энэ бүсгүй ч их гайхсан бөгөөд бүр төрөх үед хүүхэд нь солигдчихсон байна гэж хүртэл бодож байсан үе бий гэнэ.
Эх хүүхдийн хоорондох ийм ялгаатай байдал нь үнэхээр гайхал төрүүлэм зүйл юм.
Эхнэрээсээ дутуугүй гайхсан нэг хүн бол түүний нөхөр цагаан арьст Ричард бөгөөд тэрээр эмнэлгийн зөвлөх учир хар цагаан арьстай хүмүүсийн дундаас эрлийз хүүхэд төрөхөөс бус цав цагаан хүүхэд төрөх магадлал бараг үгүй гэдгийг сайн мэдэх хүн.
Хар арьстай хүний ген энэ тохиолдолд давамгайлдаг боловч байгаль энэ удаад өөрөөр шийдсэн бололтой.
Кэтрин Ховартын эцэг эх нь Нигер гаралтай хүмүүс бөгөөд тэдний бүх л өвөг дээдэс нь хар арьстан байж.
Гэсэн ч эмч нар нэгэн таамаг гаргасан нь, хүүхний удам сударт цагаан арьст ген бүхий хүн байсан, энэ нь хэд хэдэн үеийн дараа Ионд илрэн гарчээ гэсэн явдал юм. Ер нь хүний арьсны өнгийг тодорхойлох 7 ген байдаг гэнэ.
Хэрвээ эцэг эхийн хэн нэг нь цагаан болон хар арьстай байх гентэй бол хүүхэд нь хар цагаан аль ч төрлийн арьстай төрж болох юм.
Магадгүй цагаан арьсны генийг нь идэвхжүүлж өгсөн хүн нь цагаан арьст нөхөр нь болох Ховарт байж болох бөгөөд хоёр ч цагаан арьсны ген уулзалдаж шинэ төрөх хүүхэд ийм өнгөтэй болсон байж болно.
Хар арьст эмэгтэйгээс цагаан арьст хүүхэд төрөх магадлал нь саяд нэг тохиолдох зүйл. Ирээдүйд энэ гэр бүлд дахиад цагаан арьст хүүхэд төрөх магадлал маш бага бөгөөд ийм байхын тулд маш ховор тохиох генийн зохицлын үе хэрэгтэй гэж байв.
Үгүйдээ л эмч нар ингэж хэлж байсан юм. Гэтэл хэдэн жилийн дараа Кэтрин Ховарт дахин төрсөн бөгөөд энэ удаа охин байв. Охин мөн л цагаан арьстай, хөөрхөн хөх цэнхэр нүдтэй, боровтор үстэй байж.
Хар арьст эмэгтэйгээс дахин цагаан хүүхэд төрсөн нь байгалийн бас нэг гайхамшиг байлаа. Эцэг эх нь охиныг Софи хэмээн нэрлэжээ.
Энэ явдлаас хойш тэдний гэр бүлийг зөвхөн гудамжинд сонирхох төдий биш болж хэвлэл мэдээллийнхэн ч анхаарч эхэлсэн байна.
Маш ховор тохиолдох генийн зохицолдлого, бас тэгээд хоёр ч удаа тохиолдож байгаа нь онцгой үйл явдал бөгөөд ийм явдлыг зөвхөн судлаад зогсохгүй бас гайхан бишрэх ёстой зүйл юм.
Хоёр хүүхдийн негр төрхтэй царай, цагаан арьс, ер бусын сайхан өнгөтэй нүд нь Ион болон Софид загварын ертөнцийн бизнес ихээхэн амжилт амлаж байна.
Ион хүү 3 сартайдаа зурагаа авахуулж сурсан ба загварын 5 том агентлагтай “гэрээ” байгуулсан байна. Харин Софи нь гуравхан долоо хоногтой байхдаа л загварын зураг авахуулж эхэлсэн байдаг.
Zorigoo Buyanttsengel
2019/09/09 at 13:30
Muu geentei bhgui yu
Sergei Khuder
2019/09/10 at 04:21
Гэрэл цохьсон байна
Gendenbaljir Uran
2019/09/10 at 11:58
ХҮҮ ОХИН ХОЁР НЬ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛ ИХ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ АМЬДРАХ БАЙХАА. САЙХАН МЭДЭЭ БНА
Жаргалсайхан Оюунжаргал
2019/09/10 at 14:06
Goe bn
Bayraa Tsengee
2019/09/10 at 17:13
Tsagaan aristantai nuhruu huurchij
Tsolmon Tungalag
2019/09/10 at 21:47
udur tursiim ba kk
Б. Нямка
2019/09/11 at 09:33
нигр тѳрѳхтэй цагаан арьст үнэхээр сонин юмаа
Uranchimeg Dambiinyam
2019/09/11 at 18:33
Аавыгаа дуурайж бхад юуг нь гайхахвэдээ
Tumku Tumku
2019/09/11 at 22:59
Altansawtai gdg bizdee
Egi Egi
2019/09/12 at 01:10
aav ni har hirnee tsagaan garuul tegeed duus duus ???