Дэлхийн хамгийн үнэтэй 10 унадаг дугуй

1

Урин дулаан хавар цаг ирж байна. Хаврын урин өдрүүд, зуны сэрүүхэн үдшүүд, намрын налгар мөчүүдэд манай хүүхэд залуусын дуртайяа унадаг нэг унаа бол унадаг дугуй байдаг. Хаа сайгүй унадаг дугуй унасан хүүхэд залуус олширч харагддаг цаг үе ойртож байгаа энэ үед унадаг дугуйтай холбоотой нэгэн мэдээллийг хэрэглэгч та бүхэндээ хүргэхийг зорилоо. Энэ бол дэлхий дээр хамгийн өндөр үнээр үнэлэгдсэн унадаг дугуйнуудын зураг болон товч тайлбар, түүнчлэн үнийн жагсаалт зэргийг агуулсан мэдээлэл юм. Тухлан сууж, таалан сонирхоно уу.

10. KGS ‘Tier 3′ Bikes

Kevin Saunders-ын зохион бүтээсэн энэ дугуй нийт хэрэглэгчдэд зориулагдаж бүтээгдээгүй байна. 30.000 доллараар үнэлэгдсэн энэ дугуйг бүтээхэд маш удаан хугацааны хөдөлмөр орсон ба дээд зэргийн модоор сийлж бүтээжээ.

9. eROCKIT-ийн цахилгаан туслах

eRockit унадаг дугуй нь үргэлж дөрөө жийхийг хүсээгүй хүмүүст зориулагдсан загвар юм. Сайжруулсан ган төмрөн их бие бүхий энэ дугуй нь нано-фосфатын лити батерейтэй. Энэ батерей нь 50.000 км зам туулах чадвартай ба нэг удаагийн цэнэглэлтээр 60-80 км зам туулдаг байна. 2009 онд ердөө 10-хан ширхэг бүтээгдэж гарсан энэ дугуй 44.000 долларын үнэтэй ажээ.

8. BERU f1 Systems Factor 001 унадаг дугуй

20,000 фунт стерлингийн үнэтэй энэ унадаг дугуйг бүтээхэд нилээд мөнгө, шаргуу хөдөлмөр оржээ. Супер аэродинамик загвартай энэ унадаг дугуй нь ердөө 7 кг жинтэй бөгөөд дэлгэц, GPS, радио дамжуулагч зэргээр тоноглогдсон байна.

7. Koga Kimera

Хэрвээ та зөвхөн унадаг дугуйнд гэхэд л саятан шиг мөнгө цацахад бэлэн бол танд нэгийг санал болгож байна. Олимпийн унадаг дугуйтай адилаар хамгийн бага агаарын эсэргүүцэлтэй тулгарах байдлаар бүтээгдсэн энэ дугуй хамгийн хурдан хөдөлгөөнд орж чадах юм. Сумтай зүйрлэхүйц хэмжээний тийм хатуу материалаар хийгдсэн их бие нь энэ дугуйны бас нэгэн онцлог ажээ.

6. Алмааз эрдэнээр бүрсэн Enigma Elle унадаг дугуй

Yнэт эрдэнийн алдарт дархан Nicholas James болон Enigma-гийн хамтын ажиллагааны дүнд бий болсон энэ дугуй маш үнэтэйгээс гадна маш чамин, дээд зэрэглэлийн загвартай. Титан хайлшаар бүрж хийсэн их биеийг нь 18 каратын алт болон очир алмаазаар чимжээ.

5. Chanel унадаг дугуй– Limited edition

Дэлхийн загварын ертөнцийн нэрт брэнд Chanel унадаг дугуй бүтээвэл энэ нь хямд байна гэсэн ойлголт байхгүй. Yүнийг ердөө 50-хан ширхэг бүтээгдсэн дараах унадаг дугуй баталж байгаа юм. 20 ширхэг нь АНУ-д худалдаалагдсан энэхүү Chanel дугуйны жолоог сайн чанарын арьсаар бүрж, суудлыг нь хувцасны алдарт брэнд Brook Brothers бүтээжээ. Chanel-ын логогоор чимэглэгдсэн энэ дугуйны бөөний үнэлгээ нь 17.000 доллар бол жижиглэнгийн үнэ нь 28.000 доллар байсан байна.

4. Оддын алтан дугуй


4,000 фунт стерлингийн үнэтэй энэ дугуй Madonna, David Becham, Fat boy Slim нарын алдартай, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдэд зориулагдан 24 каратын алт бүхий их биетэйгээр бүтээгджээ.

3. Litespeed Blade – Kit Bike


Хэдийгээр энэ дугуй алт, очир алмаазаар чимэглэгдээгүй ч дэлхийн хамгийн үнэтэй унадаг дугуйны жагсаалтын нилээн дээгүүр эгнээнд бичигдэж байгаа юм. Энэхүү дугуй нь 15.534 долларын үнэтэй.

2. Madone 5.9 SL


Энэ дугуй нь 2005 онд 75.000 доллараар зарагдсан. 300 ширхэг цагаан өнгийн очир алмаазаар бүрхэгдсэн, Nike, Trek Bikes нарын хамтын бүтээл энэ дугуй нь Tour de France-ын дараалсан долоон удаагийн ялагч Lance Armstrong-ын хүндэтгэлд зориулагдсан байна.

1. Aurumania-гийн алтан дугуй


Өндөр чанартай арьсан хэсгүүдээс гадна 600 ширхэг swarovski-ын болор чимэглэл бүхий энэ дугуй 80,000 евро буюу 114,464 америк доллараар үнэлэгджээ. Aurumania компаний бүтээсэн энэ дугуй ердөө 10-хан ширхэг хийгджээ.

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

31 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/03/09 at 16:54

    тасс

  2. SUMIYADORJ

    2011/03/09 at 16:55

    [size=x-large][color=000080][b]WoW[/b][/color][/size]

  3. Зочин

    2011/03/09 at 17:07

    goy ymoo

  4. tmra

    2011/03/09 at 17:09

    nice

  5. vin_diesel

    2011/03/09 at 17:18

    iim dugui unadag humuus saihan l bdag bh

  6. ben_jr

    2011/03/09 at 17:25

    [b]Novshiin baychuudiig buudah yumsan kkk aimar ataarhuu ain.[/b] :-)

  7. muty

    2011/03/09 at 17:27

    uvchtei yumaa. neeree zun tsag hayaand irjee duguigaa gargaaj uniidaa.

  8. davka2pm

    2011/03/09 at 17:34

    yooooy boli2……

  9. Ayotech

    2011/03/09 at 17:39

    Wuu ymr unetei ym be

  10. neo_94

    2011/03/09 at 17:46

    [b]Madone tasarchijee!!![/b]

  11. mgtsdirector

    2011/03/09 at 18:04

    Hoo manai gert bdag duguinuudiin zurag end yu hiij yavna

    [ Зассан: mgtsdirector , өдөр 2011/3/9 18:06 ]

  12. juujii_dada

    2011/03/09 at 18:17

    eoooooooo

  13. barnerd

    2011/03/09 at 18:28

    7 3 2 aimar [hr]
    [size=x-large][font=Impact][color=800000] Монгол [/color][color=4040FF] Орон Мандан [/color][color=800000] Бадраг [/color][/font][/size]

  14. trojan08

    2011/03/09 at 19:02

    minii dugui ed naraas unetei ch yumuu :P

  15. Undrax

    2011/03/09 at 19:21

    amazing

  16. UnproMise

    2011/03/09 at 19:23

    KKK. altan duguigii n avn aa zaaval. harj l baigara.

    [ Зассан: UnproMise , өдөр 2011/3/9 19:29 ]

  17. mgtsdirector

    2011/03/09 at 19:27

    mnai aguulahiin muhart hetej bdag duguinuud bn shdee :-x :-) tn xopom

  18. LeenI

    2011/03/09 at 19:39

    YYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYYY

  19. chibi_gaara

    2011/03/09 at 20:09

    NICE NICE

  20. moogiizet

    2011/03/09 at 20:11

    arai l unetee yumaa

    [ Зассан: moogiizet , өдөр 2011/3/9 20:28 ]

  21. zailaaazail

    2011/03/09 at 20:37

    :-D

    [ Зассан: zailaaazail , өдөр 2011/3/9 20:38 ]

  22. mongol

    2011/03/09 at 20:45

    КОГА ГЭСЭН ДУГУЙ ГОЁ Ч ХАРАГДЖИЙН ЗАГВАР Ч САЙН БАЙНА :-)

  23. mgtsdirector

    2011/03/09 at 21:08

    манай агуулахын мухарт хэвтэж байдаг л дугуйнууд байна даг. :-x

  24. tuwsho

    2011/03/09 at 22:06

    Nice

  25. glim_810

    2011/03/09 at 23:20

    7 dah dugui ni goy yum bna

  26. Зочин

    2011/03/10 at 02:38

    3. Litespeed Blade – Kit Bike ene bol bur uyiinhneesee tasarchihsan bgaz dee ;-)

  27. turuu_designer

    2011/03/10 at 08:33

    [size=xx-large]Litespeed Blade – Kit Bike goy yum bna[/size]

  28. doogii0118

    2011/03/10 at 14:14

    hehe utga n barag aldagdjee

  29. gamez

    2011/03/11 at 11:45

    no point

  30. tsee_

    2011/03/12 at 23:13

    hehehehe arai2

  31. shiji_batuka

    2011/04/24 at 20:40

    SDA BUH YUMAND UTGA ALGA. ENIIG INGEJ CHAMIN HIIGEED YAHIIN. HUMUUS CH TENEG YUMAAAAA

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *