Хүн болгонд багаар бодоход 7 “ихэр” бий гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Хангалттай их байгаа биз дээ? Дэлхий дээр яг тань шиг харагдах хэсэг залуучууд байна гээд төсөөл дөө: яг тань шиг хөдөлнө, тэр бүү хэл таны дадал зуршил, ярианы хэв маягийг ч дуурайсан байж болно. Тийм учраас алдартнуудад “орлон тоглогч” байгаад гайхах хэрэггүй. Тэдний гэрэл зургийг хараад бүр эргэлзээ ч төрж мэднэ. Хамгийн адилхан жишээнүүдийг энэхүү нийтлэлдээ багтаалаа.
Жеки Васкез болон Ариана Гранде
Эйприл Глория болон Тейлор Свифт
Цусан төрөл биш байж өөр хоорондоо адилхан байгаад эрдэмтэд нэгэн таамаг дэвшүүлжээ. Нэгдүгээрт, генийн өөрчлөлттэй холбоотой. Хүний ДНХ-д 30 мянга гаруй ген байдаг. Эдгээрийн хувилбарууд адилхан царайтай хүмүүс төрөхөд нөлөөлдөг ажээ. Бас нэг онол, “нууц төрөл”-тэй холбоотой. Гучин үеийн дараа хүмүүс сая гаруй хамаатантай болдог. Тэдгээрийн дотор “ихэр” оршино. Гурав дахь онол – сэтгэл хөдлөлийн. Амьдралын хэв маяг нэг, удаан хугацаад адил төстэй сэтгэл хөдлөл дунд явсан хүмүүс өөр хоорондоо адилхан болдог ажээ.
Тай Жонс болон Эд Ширан
Блогер Ирина болон Билли Айлиш
Конни Пенна болон Женнифер Лопез
Эллинор Хеллборг болон Адель
Бесник Тафаллари болон Жейсон Стэйтем
Аугаа удирдагчдийн дунд ч гэсэн адилхан “орлон тоглогчид” байлаа: эзэн хаан, ерөнхийлөгчид. Тэд үүнийгээ ойр дотно ажилладаг хүмүүс, жирийн ард иргэдээс ихэд нууцалдаг байв. Үнэндээ нууц болгон ил болдог хорвоо доо.
Маркос Живс болон Киану Ривз
Жонни Стефф болон Жонни Депп
Алдартантай адилхан царайтай хүмүүс мөнгө олохын тулд өөрийн давуу талаа ашигладаг. Оффист суух уйтгартай ажлаа уран бүтээлч болгох сайхан завшаан болдог ажээ.
Меган Флокхарт болон Эмма Уотсон
Жон Блант болон Фредди Меркьюри
Бонус: Вансет Ван Гогтой адилхан эр
Алдартнуудыг хайрлаж шүтэж явдаг хүмүүс заримдаа санаанд оромгүй зүйл хийдэг. Тэд өөрсдийгөө шүтэж явдаг алдартангайгаа хэзээ ч адилхан болохгүй гэдгээ ойлгохын эрхэнд ядаж төстэй байхын тулд боломжтой бүх аргыг ашигладаг. Эндээс шүтэж явдаг алдартантайгаа адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгүүлсэн хүмүүсийг сонирхоорой.