Хоёрхон орцтой энэ бэлдмэл таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна

1

Ходоод эвгүй оргих, өвдөх эсвэл гэдэс дүүрэх нь ихэнх тохиолдолд  гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Ямартай ч бид өөрсдийн бие махбодид явагдаж байгаа үйл явцыг мэдэж байх ёстой, ялангуяа бидний ходоодны хөдөлгөөн, хоол боловсруулах аливаа үйл явц, хоолны дэглэмийн талаар тодорхой мэдээлэл авсан байх ёстой ажээ.

Бие махбодь хэвийн үйл ажиллагаагаа дэмжихийн тулд шим тэжээлтэй бодис нэн шаардлагатай байдаг. Харин бид шаардлагатай шим тэжээлээ хоол хүнсээрээ бүрэн авч чадахгүй байх тохиолдол бий.

Гэдэс яагаад бүрэн гүрвэлзэхгүй байна вэ?

Ходоод гэдэс нь хүний биед байгаа хорт бодисыг гадагшлуулдаг. Заримдаа эдгээр хорт бодисууд нь ходоодонд үлдэж эрүүл мэндийн төрөл бүрийн асуудлууд үүсгэнэ.

Хэрвээ хоол боловсруулах эрхтний булчингууд зохих ёсоор ажиллахгүй байгаа бол гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ч гэсэн муудна. Үүний үр дагаварт өтгөн гаралт доголдож эхэлдэг.

Бид жилдээ ядаж хоёр удаа гэдсээ цэвэрлэж байх хэрэгтэй. Ингэж чадсанаар эрүүл мэндийн олон асуудлыг шийдэх боломжтой болно, бие махбодио ч цэвэрлэх юм.

Уг жорыг бэлдээд хэдхэн минутын дотор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлээрэй:

Орц:

  • 150 г хар чавга
  • 5 стакан буцалсан ус
  • 150 г хасарваань

Бэлдэх арга:

Усаа буцалгаад дээрээс нь бусад бүх орцуудаа хийж 15 минутын турш буцалгана. Галаас авч хөртөл хүлээгээрэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Өглөө нэг хоолны халбагаар ууна. Таны бие махбодиос хорт бодисыг гадагшлуулж өтгөн хаталтаас сэргийлнэ. Хоол боловсруулах үйл явц ч сайжирна.

Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүн тул эрүүл мэндэд үзүүлэх ямар ч гаж нөлөө байхгүй болно.

39
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
17
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *