Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино

0

Гарахыг нь тэсэн ядан хүлээж хүлээж, ашгүй нэг дэлгэцнээ гарсныг нь үзтэл ёстой “их санасан газар есөн шөнө хоосон” гэдэг шиг зүйл болох нь бий. Хайран мөнгө, хайран цаг, хайран хүлээлт. Одоо яалтай билээ, та бүхэн эдгээр кинонуудтай санал нийлэх үү?

10. The Conjuring

Бидэнд уг нь ихийг амласан юм. Авьяаслаг жүжигчдийн бүрэлдэхүүн, зураг авалтын гайхалтай талбай хүртэл киног аварсангүй. Уйтгартай үйл явдал, сунжруу яриа хөөрөө, “хүүхдийн” гэмээр тольтой үзүүлбэр үзэгчдийг өчүүхэн ч сүрдүүлсэнгүй.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 1

9. Death Proof

Роберт Родригес болон Квенти Тарантино нар 70-аад оныг санагдуулам “грайндхаус” төрлийн кино хийлээ гэж бодсон байх. Уг нь кинонд бүгд байгаа юм, харамсалтай нь кино маш хурдан мартагдсанаас гадна найруулагч өөрөө ч муу бүтээл болсныг хүлээн зөвшөөрчээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 2

8. Orphan

Питер Сарсгаард, Вера Фармиг, мөн тэр үед нэрд гараагүй байсан Изабель Фурман нар жүжигчдийн багийг бүрдүүлж Леонардо ДиКаприо найруулсан юм. Үлгэрийн мэт өрнөлтэй, дүрүүдийг сайн гаргаж чадсан ч киноны төгсгөл бүгдийг “алж” орхижээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 3

7. Hostel: Part II

Элай Ротын “Hostel” кино бол үнэхээр урлагийн шилдэг бүтээл болж чадсан. Зарим нэг нь “бохир заваан порно” гэх бол, зарим нэг нь аймшгийн мөртлөө инээдтэй кино байна гэнэ. Эхний ангийг үзсэн хүмүүс ямартай ч хоёрдугаар ангийг хүлээж байсан бөгөөд кино бүтээгчид нэг зүйл дээр алдсан бололтой. Хоёрдугаар анги дээр хөнгөн инээдээ алдаж үзэгчдийг учир зүггүй айлгах тал руугаа хэт оржээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 4

6. Star Wars Episode I: The Phantom Menace

“Оддын дайн”-ы шүтэн бишрэгчид нэг л нэрийг үзэн ядна – Жа-Жа-Бинкс. Та бид шинэ ангийг 16 жил хүлээсэн, урьд нь гарсан гурван анги нь сансар огторгуйн гайхалтай оддын дайныг харуулж байсан бол энэ удаад тэгсэнгүй. Тоглосон жүжигчдийг нь харж баясахгүй л юм бол хуучны “Оддын дайн”-ы үргэлжлэл кино гэж хэлэхэд арай л бишээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 5

5. Insidious

Бас л төгсгөлөөсөө болж энэ жагсаалтанд багтаж байгаа кино. Патрик Уилсон гол дүрд нь тоглож киноны үйл явдал сайхан үргэлжилж байтал киноны төгсгөлд нэг чөтгөр гарч ирээд л бүгдийг шалбаагтай хутгаж орхисон гэхэд буруудахгүй.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 6

4. The Matrix Revolutions

1999 онд гарсан анхны анги бол шуугиан тарьж чадсан, одоогоор 17 жил өнгөрсөн ч гэлээ яригдсаар л байгаа. Хоёрдугаар анги гэж хийх хэрэггүй байсан юм, тэгээд л шууд зогсох ёстой байжээ гэж би хувьдаа бодно. Хоёрдугаар анги дээр Нео олон тооны агентуудтай зодолддог хэсгийг муулж болохгүй ээ. Гуравдугаар анги гарахад үзэгчид маш ихийг хүлээж байсан, гэвч киноны тусгай эффект, үйл явдал бүгд киног баллаж орхисон.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 7

3. 300: Rise of an Empire

Жерард Батлер дүрээ гайхамшигтай бүтээсэн, энэ бол маргашгүй үнэн. Зак Снайдерийн найруулсан нэгдүгээр анги үзэгч олны хайрыг татаж чадсан, персийн армитай тулалдаж буй 300 спартчуудын эр зориг бүхнийг бишрүүлжээ. Хоёрдугаар ангийн үйл явдал цаг хугацааны хувьд нэгдүгээр ангийн үйл явдалтай ойролцоо болж байгаа, ингээд л тэдний адил зүйл дуусах нь тэр. Нэгдүгээр анги амжилттай болж алдаршсан юм чинь тэр нэрээ ашиглаад бага зардлаар дахиад мөнгө хийчихье гэж кино компани бодсон бололтой. Нэг ёсондоо зүгээр л саалийн үнээ болгожээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 8

2. The Purge (The Purge: Anarchy)

Киноны сэдэв уг нь сонирхолтой: жилд нэг л шөнө хууль үйлчлэхгүй. Аймшгийн кинонд дуртай хүмүүст бол сайхан кино болохоор байлаа. Өөрийн гаж мөрөөдөлтэй хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд сайхан боломж олгох ганц л шөнө. Харин киноны үйл явдал ганц гэр бүлийн тухай л гарна, харин эргэн тойронд галзуурмаар үйл явдал гаргаж болох л байсан юм: улс тэр даяараа нэг нэгийгээ алж байхад шүү дээ. Дараагийн ангиа өөрөөр хийнэ гэж амласан ч бас л алдаагаа давтжээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 9

1. Sin City: A Dame to Kill For

Нэгдүгээр анги бол өөрийн гэсэн хэв маягтай сайхан кино болсон юм. Хоёрдугаар ангийн дүрүүдэд алдартай жүжигчид тоглосон ч гэлээ өмнөх ангиа үнэхээр гутааж орхисон. Хэд хэдэн үйл явдлыг зэрэг харуулах гэсэн боловч бүтэлгүйтэж, нэгдүгээр анги дээр гайхалтай гаргаж чадсан хэсгүүдээ хүртэл хоёрдугаар анги дээр давтахдаа “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр бүр хэтрүүлж орхисон байв. Ингээд л үзэгч олны тэсэн ядан хүлээсэн хүлээлтийг хөсөрдүүлжээ.

Бидний хүлээлтийг талаар өнгөрүүлсэн 10 кино 10

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Арай ч дээ

    2016/06/17 at 17:53

    Чиний л бодол зарим кино нь тийм ч муу болсон кино гэж хэлэхээргүй. INSIDIOUS бол аймшгийн кинонууд дотроо сонирхолтой зохиол үйл явдалтай кинонуудын нэг. Тэр улаан чөтгөрийг жоохон халтуурдсан болохоос биш. Энэний оронд OUIJA орох ёстой байсан юм. Зохиолын санаа гоё ч үйл явдал авах юм байхгүй төгсгөл бол бүр ч байхгүй. CONJURING бол хажууд нь хамаагүй сонирхолтой! Бас зарим кино бол энд байхааргүй л харагдаж байна даа. Сайтын админ байж мэдээ мэдээллээ судалж аль болох үнэнтэй ойр оруулвал зүгээрсэн.

  2. Зочин

    2016/06/17 at 18:02

    hutsn bz pzda

  3. Э.Гантөгс Ганаа

    Э.Гантөгс Ганаа

    2016/06/17 at 18:30

    8. Orphan-ыг Дисаприо найруулаагүй продюсерлэсэн байхаадаа

  4. Зочин

    2016/06/17 at 18:49

    matrix yagaad ch orohgui shuu, 2,3-r angi n ch gesen uneheer goy utga sanaatai, goy ch bolson

  5. хоромхрн

    2016/06/17 at 19:08

    matrix
    sin city 2 ийг энэнээсээ хасаад batman vs superman ийг хийлдэ
    ЭНЭ хоёр бол үнэн гоё кино шүүдээ

  6. Зочин

    2016/06/17 at 21:06

    batman vs superman bas x-men apocalypse bn minii huvid lav wolverin-n buh angiud uneheer hussen hemjeend bj chadaagui udahgui barag naadhan deer chi war craft nemegdene

  7. Н. Тэмүүлэн

    Н. Тэмүүлэн

    2016/06/17 at 22:07

    юу вэ харин ч гоё кино нууд л байна шд

  8. А. Ананд

    А. Ананд

    2016/06/17 at 22:36

    Bugd l goy bolson sanagdsan

  9. _I

    2016/06/18 at 00:38

    Insidious, Orphan, Conjuring edr haa ochij gaigu kino shuu. harin Curse of Chucky, Ouija, Ju-On: The Final geh met kinonuud l hugiin baisan

  10. Adminaa Narnii aimgaas zail

    2016/06/18 at 14:52

    bitgii hutsatsaa sda ene teneg saitaa haa erguu yum shig teneg2 yum bichdiin be

  11. Зочин

    2016/06/18 at 19:27

    pyazda ene site uudar chin buun batsanar hudla shaha haruldag boltsim bishu dugai gerte boowoo yaj saahiig porno noos harad nuuts haygar nutsgen zurga shaagad hewtelde lalrud chin alna shuu !

  12. DOOM

    2016/06/30 at 12:13

    Conjuring matrixntr bol goy kino shdee oriin hoo bodliig bichhe bolimoor ym da

  13. цэнгэл

    2016/07/30 at 21:24

    Conjuring бол гоё ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *