Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл

0

Хосууд удаан хугацаанд хамтдаа байхаар уйдаж эхэлдэг гэж ярьдаг. Тэгээд л амьдралынхаа шинэ үеийг эхлүүлэх цаг болжээ гэж үзэх буюу үр удмаа залгах үе нь иржээ гээд хүүхэдтэй болцгоодог аж. Энэ бол яаран сандран хийсэн алхам болно шүү, та дараах жагсаалтад байгаа зүйлсээс хэдийг нь хийж амжуулсан байгаагаа хараарай. Орхигдсон зүйл байвал яагаад нөхөж болохгүй гэж…

1. Мөрөөдлийнхөө аялалд гар

Магадгүй Мексикээр машинаар аялах эсвэл далайн эрэг дээр биеэ шараад халуун элсэн дээр хэвтэх ч байж болно. Таны мөрөөдөл юу байна, тэрийгээ л биелүүл.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 1

 

2. Гал халуун сексийн амтал

Хийсвэрлэ, хүссэн болгоноо хий – нэг ёсондоо хүүхэдтэй болоод хийж чадахгүй байх гэж бодсон болгоноо л хий.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 2

 

3. Хөдөлгөөнтэй бай

Явуут дундаа төлөвлө, урьдчилан биш. Аялалд гар, хүмүүстэй уулз, найз нартайгаа нарги.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 3

 

4. Шөнөжингөө бүү унт (эсвэл хэдэн шөнөөр ч унтахгүй байж болно)

Кино үз, ярилц, хайр дурлалын ажлаа хий … Хүүхэдтэй болсноос хойш та бүтэн шөнийн нойрыг мартана. Хүүхэдгүй байхдаа өөрийнхөө хүслээр хүссэнээ хийгээд нойргүй хонох сайхан биш гэж үү?

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 4

 

5. “Ногоортлоо” унт

Эрт босох ямар ч шалтгаан байхгүй. Үд хүртэл орондоо хэвтэж байх бас л сайхан.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 5

 

6. Өөр газар луу нүү

Хэрвээ та хаа нэгтээ шилжиж нүүхийг хүсдэг бол хүүхэдгүй байхдаа л хий. Өөрийн хүсэл мөрөөдөл болсон хот эсвэл улсдаа хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гээд төсөөл дөө.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 6

 

7. Эрсдэлтэй туршилт хий

Сонголт маш их … Өөрийнхөө адреналиныг мэдэр, хэзээ ч мартахааргүй тийм л зүйлийг хий.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 7

 

8. Хээр хөдөө хонуутаар аял

Хоёул эзгүй хээр, намуухан газар майхнаа бариад ил гал дээр мах шараад сууж байх сайхан. Ийм аялал адал явдалтай байж болох ч, нөгөө талаасаа нам гүм байж ч болно. Хэрхэн зохион байгуулах нь таны санхүү, санаачлага шийднэ.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 8

 

9. Хоол хийж сур

Сайхан хоол хийнэ гэдэг бас нэг эрдмээс гадна эрүүл амьдралын хэв маягийг баримтална гэсэн үг. Хүүхэддээ яаралтай хоол хийх хэрэг гарахад энэ эрдэм л танд тус болно.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 9

 

10. Үйлчлүүлмээр санагдсан баар, рестораны жагсаалтыг гарга – тэгээд л эхнээс нь ороод бай.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 10

 

11. Хоёр биендээ номын клуб нээ

Ямар ном уншихыг хүсдэг вэ, жагсаалт гаргаад даалгавар хийж байгаа мэт гүйцэтгэ.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 11

 

12. Дуртай хамтлаг, дуучныхаа тоглолтыг үз

Дуу хөгжим та хоёрыг улам ойртуулах болно.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 12

 

13. Машиндаа суугаад огт мэдэхгүй газар руугаа яв

Таныг юу хүлээж байгааг мэдэхгүй тул бүх зүйл сонирхолтой байх болно.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 14

 

14. Цэвэр агаарт задгай кинотеатрт кино үз

Ямар сайхан болохыг та мэдэрнэ.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 13

 

15. Зураг авмаар байгаа үедээ зургаа аваад л бай

Ингээд та өөрсдийнхөө дурсгалтай мөчийг үлдээх болно.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 15

 

16. Нэг удаа ч болов саятан шиг дэлгүүрээс худалдан авалт хийж өөрийгөө эрхлүүл

Ганц л удаа ш дээ. Та өөрийгөө эрхлүүлэх эрхтэй.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 16

 

17. Галзуу хулгана мэт аймшгийн тоглоом дээр суу

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 17

 

18. Дотно найз нартайгаа амралтын өдрөө цуг өнгөрөө

Хайртай хүнээсээ багахан ч гэсэн холдож бай. Эргэж уулзахад маш их санасан байна.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 18

 

19. Галзуу үдэшлэгт оч

48 цаг галзуурна, найз нартайгаа.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 19

 

20. Хүүхдүүдтэй цагийг өнгөрөөх газар ол. Бусдын хүүхдүүдтэй шүү

Өөрөө хүүхэдтэй болохоос өмнө хүүхэдтэй байх гэдгийг та мэдрэх ёстой.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 21

 

21. Хамгийн сүүлд хийх ажил – та хоёр үнэхээр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа эсэхээ сайтар ярилцаж шийд

Таны хайртай хүн таны хүсэж байгааг бас хүсдэг байж болно. Гэхдээ харамсалтай нь бодит зүйл дээр тэс өөр байх нь бий. Тэгэхээр амьдралыг байгаагаар нь харж хүлээж авч сурах хэрэгтэй.

Хүүхэдтэй болохоосоо өмнө хийж амжуулах 21 зүйл 20

5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *