Задгай өндгөн дотор дэгдээхэй хэрхэн бүрэлдэж бий болдог үйл явцыг ил харуулсан сонирхолтой туршилт

2

Бид дэгдээхийг өөрийн жамаар өндгөн дотроо бүрэлдэн бий болдгийг мэднэ – өндөг гарснаас хойш хэсэг хугацааны дараа дэгдээхий өндөгний хальсаа цоолоод мэндэлнэ. Харин энэ удаад дэгдээхий үүсэж байгаа үйл явцыг ил харуулах нэгэн аргыг олжээ. Reddit дээр дэгдээхий хэрхэн бий болдог нууцыг дэлгэсэн бичлэг тавигджээ, тахианы бяцхан дэгдээхий задалсан өндгөнд бүрэлдэн бий болж байна.

Сошиал дээр өндгөн дотор бүрэлдэх дэгдээхийний өсөж хөгжиж байгаа үйл явцыг харуулжээ

 

Туршилтын үйл явц: Өндөгний дээд хэсгийн хальсыг авсан бөгөөд задгай өндгөнд дэгдээхий бүрэлдэн бий болно

 

Өндгийг хатаахгүйн тулд гялгар бүрээсээр дээд хэсгийг нь бүрж битүүлсэн

 

 

Дэгдээхий бусад ахан дүүсийнхээ адилаар бүрэлдэн бий болж байна

Reddit сайт дээрх коммент-уудыг уншихад, тариурт кальциар баяжуулсан цэвэр ус байгаа ажээ.

 

Өндөг жам ёсоороо бяцхан шувуухай боллоо, мэндэлж байгаа нь ч бичлэгт буужээ

 

Шувуу бүрэлдэн буй болж байгаа бичлэг үнэхээр сонирхолтой, дуустал нь үзэхээс өөр аргагүй

Энэ аргаар бүрэлдүүлж бий болгосон шувуу – өөрийн хүүхдээс өөрцгүй гэсэн сэтгэгдэл ч байв. Тэгэлгүй яах вэ дээ – ямар их хүч хөдөлмөр, сэтгэл шингэж байгаа билээ дээ.

28
ГоёГоё
10
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *