Гайхамшигт хүмүүс гэж нэрлэгдэж буй гоц ухаантай 9 хүүхэд

0

Зарим хүмүүс маш ер бусын чадвартай байдаг бөгөөд тэрхүү чадвар нь хүүхэд ахуйд нь илрэх тохиолдол олон. Ялангуяа шинжлэх ухаан, урлаг, спортын салбарт хэний ч төсөөлөөгүй амжилт гаргах нь энүүхэнд. Тэдгээр хүүхдүүд өөрсдийн сонирхлыг олсон л бол тархиныхаа супер чадамжийнхаа ачаар тухайн салбарт бүрэн мэргэшсэн хүмүүстэй ижил түвшний үр дүн гаргаж чадна. Ингээд бид танд шинжлэх ухаан, урлаг, спортын салбарт гоц авьяастан гэгдэж буй 9 хүүхдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Гоц авьяастай хүүхэд

Түүхэнд ийм гоц авьяастай хүүхдүүд хэдэн зуугаараа бичигдсэн байдаг. Үүний нэгэн жишээ нь хөгжмийн гоц авьяастан “Wolfgang Amadeus Mozart”  гэхэд 5 настайдаа анхныхаа хөгжмийг зохиож байсан бол “Lope de Vega”-гийн хувьд мөн адил 5 насандаа испани, латин хэл дээр уншиж чаддаг байжээ. Дараагаар нь тэрээр 12 насандаа анхныхаа инээдмийн киногоо бичсэн байдаг (амьдралынхаа туршид 1500 орчим зохиол бичсэн).

Үүнтэй адил бид энэхүү жагсаалтдаа одоо бидний үед амьдарч байгаа гайхалтай хүүхдүүдийг нэмсэн байгаа. Одоо зарим нь аль хэдийн насанд хүрсэн бол зарим нь хүүхэд хэвээрээ байгаа билээ. Гэсэн хэдий ч тэдэнд нэг л адилхан зүйл бий. Энэ бол гоц авьяас юм.

1. Jacob Barnett

© Álvaro / Wikimedia Commons

Жейкоб Барнетт (1998 онд төрсөн)-ын хувьд тэрээр аутизмтай бөгөөд гоц ухаантан гэдгээрээ онцгой нэгэн юм. Түүнийг 2 настай байхад эмч нар эцэг эхэд нь хандан түүнийг дахиж хэзээ ч уншиж, ярьж чадахгүй гэж хэлж байжээ. Харин Жейкоб ярьж чадсан төдийгүй ярих ярихдаа 4 өөр хэлээр ярьдаг болсон юм. Тэрээр дөнгөж 8 насандаа Индианагийн их сургуулийн физикийн ангид шалгалт өгч эхэлсэн байна. Жилийн дараа тэрээр Эйнштейний харьцангуйн онолыг өргөжүүлсэн нь шинжээчдийн зүгээс шинэ нээлт хэмээн тооцогдсон юм. Ингээд тэр 12 настайдаа анхны эрдэм шинжилгээний өгүүллээ бичиж, 15 настайдаа “Ont.’s Perimeter Institute for Theoretical Physics” физикийн хүрээлэнгийн хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн залуу судлаач болжээ.

 

2. Akrit Jaswal

© Akrit-Jaswal / Facebook

Акрит Жасвал (1993 онд төрсөн) нь бүх зүйлд онцгой авьяастай гэдгээрээ алдартай. Тэрээр төрөөд дөнгөж 10 сарын дараа гэхэд анх удаа хөл дээрээ алхсан байдаг. Ингээд удалгүй 2 нас хүрээд уншиж, бичдэг болжээ. 5 настайдаа тэрээр Шекспирийн жүжгийг Англи дээр уншиж байв. Гэсэн хэдий ч хамгийн бишрэм нь Акрит 7 настайдаа ямар ч анагаах ухааны мэргэжлийн түвшний мэдлэг авалгүйгээр анхны мэс засалдаа оролцсон явдал юм. Ийнхүү түүний нэр олны дунд түгж 11 насандаа их сургуульд анагаахын чиглэлээр суралцаж эхэлсэн байдаг. Түүний тооцоолсон IQ 146 юм.

 

3. Onafujiri Remet

© pius_remet / Instagram

Онафужири Ремет (2010) бол урлагийн салбарын гоц авьяастан юм. Тэрээр Нигерид төрсөн бөгөөд 3 настай байхдаа Лагос хотын гудамжинд гэрэл зураг авч эхэлсэн байна. Тэрээр анхныхаа гэрэл зургийн үзэсгэлэнг 4 нас хүрэхээсээ өмнө гаргаж чадсан юм. Хүү урлагийн гэр бүлээс гаралтай. Түүний аав мөн гэрэл зурагчин, график дизайнер бөгөөд Онофүжириг бүх талаар нь дэмжиж, сургадаг байжээ.

 

4. Dakota Fanning

© Friends / Warner Bros. Entertainment

Дакота Фэннингийг  жүжигчин, загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Гэхдээ түүний карьер бидний мэдэж байгаагаас ч эрт эхэлсэн юм. Тэрээр хүүхэд байхдаа маш хэрсүү байсан бөгөөд 5 настай байхдаа л бүхэл бүтэн харилцан ярианы текстийг төвөггүй цээжилдэг байсан гэнэ. Ээж нь түүнийг драмын ангид элсүүлсэн бөгөөд үүгээрээ ч тэр алдаагүй юм. Дакота 7 настайдаа “My Name is Sam” кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг туслах дүрийн жүжигчинд нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин болжээ.

Дөнгөж 25 насандаа тэрээр аль хэдийн хэдэн арван шагналын эзэн болж, тоглосон дүр бүрээрээ томоохон наадмуудад нэр дэвшиж чадсан байлаа. Тэрээр 30 гаруй кино, телевизийн шоунд оролцож, гол, туслах дүр бүтээсэн байна (“Friends” цувралын ангиуд, Квентин Тарантиногийн хамгийн сүүлд гарсан Once Upon a Time in Hollywood” киног оролцуулаад).

 

5. Judit Polgár

© Yves Forestier / Sygma / Getty ImagesЖудит Полгар бол Унгарын шатрын спортын тамирчин юм. Тэрээр дэлхийн хамгийн шилдэг шатарчдын нэгд тооцогддог. 15 настайдаа тэрээр Их мастер цолыг хүртэж, ийм амжилтад хүрсэн хамгийн залуу хүн болжээ. Тэрбээр 2002 онд алдарт шатарчин Гарри Каспаровт ялагдал хүлээж байв. Одоо Жудит 2 хүүхдийн ээж бөгөөд 2014 онд шатрын спортоос зодог тайлсан байна.

 

 

6. Taylor Wilson

© Taylor Wilson – Taylor Wilson / Wikimedia Commons

Тейлор Вилсон 1994 онд төрсөн. Цөмийн физикт дуртай байсан тэрээр 14 настайдаа анхны цөмийн реактороо бүтээсэн юм. Тэрээр ийм түүхэн амжилтыг бүтээж чадсан хамгийн залуу хүн юм.Түүний хэрэгжүүлсэн төсөл “Intel” олон улсын шинжлэх ухаан, инженерийн үзэсгэлэнд тэргүүн байр эзэлж байв.

 

7. B-Girl Terra

© John Walton / PA Images / Getty Images“B-Girl Terra” нь 2007 онд Нэгдсэн Вант улсад төрсөн. Тэрээр бага наснаасаа эхлэн бүжиглэх гайхалтай авьяас чадвараа харуулж, Их Британийн “break dancing troupe Soul Mavericks”-т оролцож байсан юм. Терра зургаан настайдаа Парист болсон “Chelles Battle Pro” нэртэй алдарт тэмцээнд оролцож, дэлхий дахинд танигдсан байна. Тэрээр өөрийн төрөлд хамгийн сайн бүжигчин болж шагнал хүртсэн бөгөөд тэмцээнд оролцсон бичлэг нь асар олон хүнд хүрч алдартай болжээ.

 

8. Quvenzhané Wallis

© Alberto E. Rodriguez / WireImageКвэнжане Уоллис 2003 онд АНУ-д төрсөн. Тэрээр  2012 онд дөнгөж 9 настай байхдаа “Beasts of the Southern Wild” кинонд дүр бүтээжээ. Түүний жүжиглэлт маш чадварлаг байсан тул хэд хэдэн кино наадмаас шагнал хүртэж, шилдэг жүжигчний төрөлд Оскарт нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчний дээд амжилтыг тогтоожээ. Тэрээр “12 Years a Slave” болон “Fathers and Daughters” зэрэг кинонд дүр бүтээсэн.

 

9. Alma Deutscher

© Alex Nightingale Smith / Wikimedia Commons

Алма Дойчер 2005 онд Англид төрсөн бөгөөд төгөлдөр хуурч, хийлч, дуу зохиогч юм. Тэрээр 2 настайгаасаа төгөлдөр хуур, 3 настайгаасаа хийл хөгжим тоглож эхэлсэн бөгөөд 4 настайгаасаа анхны хөгжмийн бүтээлүүдээ туурвижээ. Тэрээр 6 настай байхдаа гараараа хөгжим бичиж чаддаг байсан бөгөөд 7 настайдаа анхны томоохон бүтээл болох “The Sweeper of Dreams” дуурийг бүтээжээ.

Тэр үеэс хойш тэрээр сонат, дуурь бичиж, концерт зохион байгуулсаар ирсэн төдийгүй давхар жүжиглэх авьяастай гэдгээрээ гайхагдаж байв. Залуу нас, жүжиглэх авьяас чадвар зэргээрээ бараг л Моцарттой харьцуулагддаг боловч үнэхээр харьцуулахаар байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь тэр өөрийгөө хэнтэй ч харьцуулахыг хүсдэггүй байна. Тэрээр Алма юм уу “Little Soul” гэдгээрээ олонд танигдахыг хүсдэг.

26
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Narantsetseg Naraa

    Narantsetseg Naraa

    2020/05/29 at 14:11

    Гайхалтай. Шинэ үеийн төгс төгөлдөр хүмүүс.

  2. Enkhtuvshin Sambuu

    Enkhtuvshin Sambuu

    2020/05/29 at 16:17

    Монгол хүүхүүдээ оруулж бичээч зөндөөл гоц хүүхдүүд байдагшдээ Гадныхныг шүтэг гуай

  3. Цэнгүүн Цэк

    Цэнгүүн Цэк

    2020/05/30 at 13:08

    Хором Facebook платформоос VERIFIED badge авсаэ юм байна. Мэдээллийнхээ үнэн зөв байдалд илүү анхаарал хандуулж ажиллахыг хүсье!

  4. Gaihaltai

  5. Buyndalai Buynaa

    Buyndalai Buynaa

    2020/05/31 at 11:49

    Bi odoonoos yarihaa bolinoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *