
Гар дороо интернет гэх эх сурвалжтай байхад дэлхий ертөнцийн тухай хөндлөн гулд мэддэг юм шиг сэтгэгдэл төрнө. Интернет ухаж суухад байгаль эх бидэнд гэнэтийн бэлэг барих нь тэр дээ. Бүр гэнэтийн шүү, урьд өмнө нь хэзээ ч төсөөлж бодож байгаагүйгээр. Бидний дунд байгаль эхээс Леонардо да Винчигийн уран бүтээлийн дүрүүдийг зориуд эрж хайх хүн байхгүй нь мэдээж шүү дээ.
Байгаль эх бидний уран зөгнөлөөс хальж сэтгэдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх болсон. Сошиал хэрэглэгчид ч үүнийг санамсаргүй үзэгдлийн гэрч болж гэрэл зургуудаараа батлаад байгаа. Өдөр болгон таараад байхгүй тийм л гэрэл зургуудыг уншигч тантай хуваалцахаар шийдсэн юм.
1. Би ямар ч өөгүй зүрхний хэлбэртэй кактус олж харлаа

2. Энэ модны цэцэг яг л эрээн далт бяцхан шувуу шиг юм

3. Бидний тарьсан улаан лооль. Сауроны нүд шиг харагдаж байна уу?

4. McDonald’s-ийн логогоор өөрийгөө чимсэн ялаатай таарлаа

5. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг

6. Яг л цаг шиг харагдах модны тайрдас харлаа

7. Энэ цэцэг тус тусдаа 4 өөр ургамлаас бүрдэж байгаа мэт

8. Манай гэрийн ойролцоо үл мэдэгдэх нисдэг биетийг санагдуулам үүл гарсан

9. Мод чулуун хананаас ургаад байна уу даа?

10. Ямар гоё чулуу олсныг та нар хар даа? Зам дээр л хэвтэж байсан юм, би элдэв янзын хог түүх дуртай хүн л дээ

11. Цахирмаа цэцгийн голд инээмсэглэх хүний царай харагдаж байна уу?

12. Өнгөрсөн жил хотоос хөдөө явах замд ийм үүлтэй таарсан

13. Явган хүний зам дээр ургасан наранцэцэг. Цаад арын хэсэгт бусад садангууд нь ургаж байна

14. Давхар солонго харсан шүү

15. Өнөөдөр ийм хөхөлбий өнгөтэй хорхойтой таарлаа. Вирусээс болоод ийм өнгөтэй болжээ

16. Миний бөөрөлзгөнийн модны навчин дээр буусан шүүдрийн дуслуудыг хар л даа

17. Хажууханд шар шувууны үүр байдаг юм. Ийм хөөрхөн амьтад өнөөдөр үүрнээсээ нисэцгээсэн

18. Тагтан дээрээ гарсан чинь ийм солонгорсон үүл байхыг олж харлаа. Хойд туйлын туяатай зүйрлэж чадахгүй л дээ, гэхдээ өдөр болгон харж болох үзэгдэл биш

19. Энэ тахианы өндөг яасан байх нь уу, залуус аа? Өндөгний шар нь маш тунгалаг байх юм?

Тахиа стресст орсон үед өндөг ийм болох тохиолдол бий, жишээ нь, шинэ азарган тахиа гарч ирэх үед. Тун удахгүй жирийн өндөг гаргаж эхэлнэ. © katiekarnage13 / Reddit
20. Би аварга том наранцэцэг ургуулсан

21. Шведийн ойгоор зугаалж байгаа ийм зүйлтэй таарлаа. Газраас 1 метрийн өндөрт, хэмжээгээрээ 20 орчим сантиметр. Хүрэхэд хатуувтар, тогшиж үзвэл шингэн ялгарна

Энэ зүйл бол нэгэн төрлийн мөөгөнцөр буюу илүүдэл чийгийг гадагшлуулдаг. © jackrats / Reddit
21. Энэ навч Мона Лизатай адилхан байна уу?

Та ховор үзэгдлийн гэрч болж байсан удаатай юу? Тэрийгээ интернетэд тавьж гайхуулав уу? Хамгийн гол нь та гэрэл зургийг нь дарж чадсан биз?








Энхцацрал Ди
2020/09/13 at 10:33
uul bish ongotsnii utaa l bnshde
Б. Бөртэ
2020/09/13 at 16:45
Hr
Baasanbat Egshiglen
2020/09/14 at 14:02
14 davhar solongos garj l baidag sh de