Гүржийн ууланд бэлчиж явсан 500 хонь аянганд цоxиулж бүгд үxжээ. Харин хонио хариулж явсан малчин нь ухаан алдан унасан байна

0

Гүрж улсын Ниноцминдийн нутагт байх Диди Абули хэмээх ууланд аянга бууж нэг дор 530 гаруй хонь үxсэн байна. Малчны хэлснээр бол шөнөдөө аянга цахилгаантай бороо орж байсан бөгөөд ээлжит цахилгаан цоxиход тэр ухаан алдан унажээ. Сэргээд хартал эргэн тойронд нь хэдэн зуун үxсэн мал хэвтэж байжээ.

Ниноцминдын захирагч Александр Микеладзегийн мэдэгдсэнээр, засгаас тус малчинд тусламж үзүүлнэ, гэхдээ холбогдох мэргэжлийн дүгнэлт гарсны дараа арга хэмжээ авна гэжээ. Гэхдээ уг явдал олон асуулт дагуулж байгаа юм – нэг удаагийн аянганаас ийм олон мал үxсэн тохиодол урьд өмнө нь гарч байгаагүй, энэ бол анхных нь юм.

“Үнэнийг хэлэхэд энэ тохиолдол анхных нь боллоо. Аянганаас болж ийм олон мал нэг дор үxэж байсныг бид урьд нь хэзээ ч сонсож байгаагүй. Мэдээж нутгийн захиргаа малчдад тусална, гэхдээ малчин ийм олон мал үxэхэд хүргэсэн шалтгааныг тодорхойлсон мэргэжлийн дүгнэлтийг эхлээд гаргуулах шаардлагатай” гэж Ниноцминдын захиргаанаас мэгдээд байна.

Тамбовк тосгоны оршин суугч Николай Левановын хэлснээр бол үxсэн хонины 150 нь өөрийнх нь, бусад малыг хөрш нутаг болох Кахетигээс тууж иржээ.

Хонины бэлчээр нь Тамбовкоос хэдэн километрийн зайд байдаг. Уулнаас үxсэн малын сэгийг буулгах боломжгүй гэж үзсэн, яагаад гэвэл тээврийн хэрэгсэл явах боломжгүй газар ажээ. Тиймээс малчид үxсэн малын сэгийг ууланд нь шaтааж устгaхаар шийдсэн байна.

Гүржид нэг хонины үнэ ойролцоогоор 110-115 ам.доллар байдаг аж. Нутгийн захиргаанаас гаргасан мэргэжилтнүүдийн тооцоогоор нийт 60,5 мянган ам.долларын xохирол учирчээ.

18
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *