Оройн цагаар шүршүүрт орох нь өглөө орсноос хавьгүй илүү дээр болохыг нотлох 6 давуу тал

0

Арьс судлаачид өдөрт 5-10 минут шүршүүрт орж байхыг зөвлөдөг. Өглөө эрч хүч авах гэж шүршүүрт ордог хүмүүс байхад орой алжаалаа тайлах гэж шүршүүрт ордог нэгэн ч бий. Манай сайт уншигч танд орой шүршүүрт орох нь эрүүл мэнд, гоо сайханд ямар эерэг нөлөө үзүүлж байдаг талаар мэдээ хүргэж байна.

1. Хурдан унтаж, сайн амрахад тань тусална.

Оройн цагаар шүршүүрт орох нь сэтгэл санааг тайвшруулж, биеийг амрааж гүн нойрсоход тусалдаг ажээ. Ялангуяа унтахаас 90 орчим минутын өмнө бүлээн усанд орох нь хамгийн тохиромжтой байдаг байна. Учир нь бүлээн ус хүний биеийн хэмийг бууруулж, тархинд амрах цаг болсон гэх дохиог илгээхэд тусалдаг байна.

 

2. Арьсанд эерэг нөлөөтэй.

Оройн цагаар шүршүүрт орох нь батга гарах магадлалыг бууруулах нэгэн xүчин зүйл болдог ажээ. Бүх л өдрийн турш үсэнд их хэмжээний бактери хуримтлагдаж байдаг бөгөөд унтахаар хэвтэх үед ор дэрэнд тэдгээр бактери наалдаж, нүүрний арьсанд хүрснээр батгашилт үүсгэж байдаг байна. Иймээс орой унтахын өмнө усанд орж үс болон арьсаа цэвэрлэснээр шөнийн цагаар арьс төлжиж, илүү эрүүл байх нөхцлийг бүрдүүлдэг байна.

 

3. Улирлын шинж чанартай харшлын эсрэг үр дүн үзүүлдэг.

Улирлын шинж чанартай харшилтай бол та орой шүршүүрт орж хэвшвэл харшлын шинж тэмдэг дарагдаж эхэлдэг ажээ. Учир нь энэ төрлийн харшил тоос шороо гэх мэт нарийн ширхэгтэй зүйлсээр дамжин арьс, хувцас гэх мэт зүйлд наалдаж харшил хөдөлгөж байдаг байна. Улмаар ийнхүү унтахын өмнө усанд орж биеэ угааснаар харшлын гаралтай таагүй шинж тэмдгүүдийг багасгах боломжтой байдаг ажээ.

 

4. Үс илүү өнгөлөг, гэрэлтсэн болно.

Оройн цагаар усанд ордог хүмүүс үсээ яаралтай хатаахын тулд үсний сэнс гэх мэт үсийг гэмтээх магадлалтай зүйлсийг хэрэглэх явдал бага байдаг тул үсний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байдаг ажээ.

 

5. Хөлрөлтийг багасгана.

Өглөө усанд орох нь хүний биеийг сэргээж эрч хүч нэмж байдаг бол орой хүйтэн усанд орох нь хөлрөх, биеэс эвгүй үнэр гарах магадлалыг бууруулж байдаг аж.

 

6. Булчин татах явдал багасна.

Ажил ихтэй урт өдрийн дараа булчин өвдөж, зовуурь илэрч байна уу? Хэрэв тийм бол энэ таагүй мэдрэмжээс салахад тань бүлээн устай шүршүүр тус болох ажээ. Дээр дурдсанчлан бүлээн ус нь биеийг амрааж, булчинг суллаж өгснөөр шөнийн турш тайван амрах боломжийг бүрдүүлж, булчин татах эрсдлийг 60 хүртэл хувиар бууруулдаг.

Та оройн цагаар шүршүүрт ордог уу?

6
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *