2012 оны шилдэг арван эдийн засгийн хэмнэлттэй машин

1

Өдөр тутам асар их мөнгө зарцуулах шаардлагатай болсон өнөөгийн цаг үед эдийн засгийн хэмнэлттэй, төгс машин худалдаж авна гэдэг маш чухал зүйл болоод байгаа билээ. Машин худалдаж авахдаа мөнгөө хэмнэхийг хүссэн хүмүүс доорх хоёр замын аль нэгийг сонгодог. Нэгдүгээрт тэд хямдхан машин худалдаж авах байдлаар мөнгөө хэмнэдэг ч энэ нь сүүлдээ шатахуунд их хэмжээний мөнгө зaрцуулахад хүргэх тохиолдол байдаг. Хоёр дахь замыг сонгож байгаа хүмүүс машинаа худалдаж авахдаа нилээд их хэмжээний мөнгө зарцуулдаг ч дараа нь шатахуунд бага мөнгө зарцуулах жишээтэй.

10. Toyota Camry

Toyota Camry

Энэхүү жагсаалтын хамгийн сүүлд бичигдэж байгаа Toyota Camry машин нь нэг литр шатахуунаар хот дотор 18.28 км замыг, хурдны зам дээр 16.58 км замыг туулах чадвартай бөгөөд гадаад байдал, загварын хувьд маш гайхалтай. 2012 оны Toyota Camry машин нь хийнээс эхлээд цахилгаан энергиэр хөдлөх хамгийн шилдэг функцтэй. Шинэ оны Toyota Camry машин LE болон XLE гэсэн хоёр загвартайгаар бүтээгджээ.

 

9. Honda Insight

Honda Insight
Honda Insight машин бол Toyota Prius машинтай мөнхийн өрсөлдөгч байсаар ирсэн. Honda Insight машин нь үнэ болон шатахууны зарцуулалтаараа гайхагдаж байгаа ба нэг литр шатахуунаар 17.43/18.71 км замыг туулах аж. Маш гялгар, гайхалтай загвартай болсон Honda Insight 2009 оноос хойш худалдаанд байсан загваруудаас тэс өөр болсныг тодруулбал, гадаад болон дотор тал, хурд авалт болон хурдлах чадварын хувьд бүрэн өөрчлөгдсөн байна.

 

8. Lexus CT200h

Lexus CT200h

Lincoln CT200h хэмээх энэхүү гайхамшигт машин нь нэг литр шатахуунаар 18.28/17.01 км замыг туулах чадвартай. Холимог хөдөлгүүртэй, маш гайхалтай загвар бүхий Lincoln CT200h машин нь манай гаригийн хамгийн хүчирхэг, хамгийн хэмнэлттэй машинуудын нэг болоод байгаа юм.

 

7. Ford Fusion Hybrid

Ford Fusion Hybrid
Ford Fusion Hybrid машин нь таны худалдаж авч болох хамгийн шилдэг холимог хөдөлгүүртэй машин юм. Ford Fusion Hybrid машин нь хот дотор нэг литр шатахуунаар 17.43 км замыг туулах бол хурдны зам дээр 15.31-16.58 км замыг туулах чадвартай аж. Доторх зайн хувьд багтаамж маш сайтай энэ машин 2012 оны шилдэг хэмнэлттэй машинуудын нэг юм.

 

6. Honda Civic Hybrid
Honda Civic Hybrid
Энэхүү жагсаалтын 6-р байранд бичигдэж байгаа Honda Civic Hybrid машин нь хот дотор болон хурдны зам дээр аль алин дээр 18.71 км зам туулна. Honda Civic Hybrid машины өмнөх загвар 17.01/18.28 км зам туулах чадвартай байжээ. Мөн доторх зай нь илүү томорсноос гадна цөөн хэдэн шинэчлэлт, сайжруулалтууд хийгдсэн нь энэ машиныг Chevy Cruze эсвэл Toyota Prius машинаас илүү үнэтэй болгожээ. 

5. Toyota Prius
Toyota Prius
Гэр бүлийн машин байхад хангалттай хэмжээний доторх зай бүхий Toyota Prius машин нь манай гаригийн хамгийн ухаалаг энергийн эх үүсвэртэй машинуудын нэг юм. Toyota Prius машин хот дотор 21.68 км, хурдны зам дээр 20.41 км зам туулах чадвартай. 

4. Chevrolet Volt
Chevrolet Volt
Нэг литр шатахуунаар 24.66 км/26.36 км замыг тус тус туулах чадвартай Chevy Voltage машин энэ жагсаалтын 4-т бичигдэж байгаа юм. Chevy Volt машины хамгийн шилдэг үзүүлэлт нь цахилгааны хүч болон хийн энергийг аль алиныг нь ашигладаг явдал юм. Машинаа хийн төлөв дээр явуулах үед хийн хөдөлгүүр нь цахилгааны хүчийг гаргаснаар та хийн түлшээрээ 603 км зам туулаад нэмж, цахилгааны хүчээр 88 км зам явах боломжтой болно гэсэн үг. 

3. Ford Transit Connect Electric
Ford Transit Connect Electric
Ford Transit Connect цахилгаан машин нь 0% утаа ялгаруулалт, 100% цахилгаан гэсэн үгэнд бүрэн дүүрэн тохирсон машин юм. Ford Transit Connect Electric Car машин нь нэг литр түлшээр 25.93 км замыг туулах ба дотоод орон зайн хувьд багтаамж маш сайтай юм. 

2. Nissan Leaf
Nissan Leaf
Nissan Leaf машин хот дотор 39.96 км, хурдны зам дээр 46.34 км зам туулна. Манай гаригийн хамгийн хүчирхэг машин гэдгээрээ үнэ нь өндөр байх нэг шалтгаан болж байгаа юм. Зүйрлүүлж хэлбэл та 220 вольтын цахилгааны залгуурт Nissan Leaf машиныг 7 цагийн турш залгаж байж бүрэн цэнэглэх боломжтой. 80%-ийн цэнэгтэй Nissan Leaf машинаар та цаг хагас гаруйн хугацааны замыг туулж чадна. 

1. Mitsubishi i-MiEV
Mitsubishi i-MiEV
2012 онд худалдаж авч болох хамгийн хэмнэлттэй машинаар Mitsubishi i-MiEV машин нэрлэгдэж байгаа юм. Түлшийг маш бага хэмжээгээр зарцуулах энэ машин доторх зайн хувьд тийм ч том биш. Mitsubishi i-MiEV машин хот дотор 41.66 км, хурдны зам дээр 55.27 км замыг туулах юм.
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. StoRm-mN

    2012/04/07 at 16:22

    Chevrolet,Honda,Lexus 3 goy mashin

    [ Зассан: StoRm-mN , өдөр 2012/4/7 16:23 ]

  2. Зочин

    2012/04/07 at 21:47

    2dahi n lexus bh ym.yun lincoln

  3. jerry-man

    2012/04/08 at 09:42

    хаха

  4. Mongolhh

    2012/04/08 at 16:41

    bnaa bn

  5. Зочин

    2012/04/09 at 00:03

    connect iig 100 tsaxilgaan gechixeed yuun 1l tulsheer geed soliorood baa yum beee eruul bsiimuu chi ene medeegee oruulaxdaa. bas leaf 80 tsenegteigee 1 tsag garui yawna genuu tupoi tii suka

  6. dT_Tb

    2012/04/09 at 10:43

    nice

  7. sseeaall

    2012/04/17 at 22:38

    suuliin hed ni balai mashinuud bnaa

  8. olzoozi

    2012/07/05 at 15:45

    tnx man

  9. Зочин

    2015/12/30 at 10:50

    toyota prius 40 bolontoyota mirai ntr yav

  10. Zochin buuz

    2018/01/18 at 14:46

    Pruis 50 yachwaa bi 2018 onoos mendchilj bna xaxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *