Амттай, шинэ хүнсний бүтээгдэхүүнийг ялгаж таних 11 нууцаас

0

Дэлгүүр орж худалдаа хийхдээ нүдэнд аятайхан харагдсаныг л бид сонгон авдаг.  Энэ нь зөв арга мөн үү? Гоё харагдсан болгон амттай, шим тэжээлтэй байхгүй.

Таны ширээн дээр зөвхөн цэвэр хүнсний бүтээгдэхүүн байхыг хүсье.

Хатуу бяслаг

Хатуу бяслаг сонгохдоо хэд хэдэн зүйлд анхаарал хандуулна: өнгө нь жигд, цагаан өнгөргүй, нүхнүүд нь адил хэмжээтэй, зүсэм болгонд гарч ирэхээр байх ёстой. Бяслаг дээр дарахад эргэж хэвэндээ орохгүй байвал авахгүй байсан нь дээр.

 

Мах

Шинэ махны өнгө цайвар ягаан байх ёстой. Мөн өөхөн судлыг анхаарна уу: гялалзсан, маш цайвар байна. Махан дээр дарж үзэхэд эргэж хэвэндээ хурдан орно, гарт наалдахгүй байх ёстой.

 

Нунтаг кофе

Дундаж үнэтэй кофе сонгоорой: хямдхан кофе сайн байж чадахгүй, харин үнэтэй нь амтаараа онцгойроод байх зүйлгүй. Сайн чанарын нунтаг кофег хэзээ ч хуванцар саванд хийдэггүй – зөвхөн шилэн эсвэл төмөр хайрцагтайг авна. Натурал кофены хадгалах хугацаа 18 сараас илүүтэй байхгүй.

 

Зөгийн бал

Цэвэр зөгийн бал цайвар тунгалаг өнгөтэй байна. Амтлахад чихэрлэг бус, анхилуун үнэртэнэ. Цэвэр зөгийн балыг арьсандаа түрхэхэд амархан шингэдэг.

 

Зайрмаг

Зайрмаг авахдаа орцыг нь заавал уншиж танилцана. Жимсний орцтой зайрмаг цэвэр байх нь ховор. Зөвхөн самар, хатаасан жимсний орцтой бол натурал байж болно. Харин хөлдөөсөн мөс – бүхэлдээ консервант гэж үзнэ.

 

Шоколад

Шоколад сонгохдоо юуны түрүүнд орцыг нь анхаараарай: орц нь бага байх тусам сайн. Сайн чанарын шоколад какао л агуулна, өөр бусад орцууд цэвэр бус хүнсийг илэрхийлнэ. Үүнээс гадна, ургамлын бус какаоны тостой шоколад сонгоно.

 

Загас

Шинэ загасны нүд тунгалаг байна, хэрвээ хөөсөн, өнгөгүй байвал хуучирсан загас гэж тооцно. Шинэ загасны загалмай нь тод улаан, цөөн тохиолдолд цайвар ягаан өнгөтэй байна. Их бие уян байна: загасыг гар дээрээ тавихад сүүл нь унжиж байх ёстой.

 

Талх

Шинэ талх хатуу байхгүй, тиймээс талхаа барьж үзээрэй. Полиэтилен уутанд хийсэн талх авахгүй байхыг зөвлөж байна: удаан хадгалагддаг ч гэсэн шинээрээ амтаа гээдэг байна.

 

Лууван

Лууван сонгоход маш амархан: илүү тод, толбогүй, дунд зэргийн лууван сонгоно.

 

Амтат чинжүү

2-3 үетэй чинжүү гашуувтар, бага үртэй байна. 4 хуваагдсан байвал амттай, их үртэй байна. Чинжүүг доош харуулан хэдэн үетэй байгааг нь хараарай.

 

Ногоон сонгино

Цагаан болон ногоон заагийг сайтар ажиглаарай. Зааг тод байвал шинэ гэж үзнэ: хэрвээ өнгүүд ууссан бол хуучирсан байна.

71
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Unique Unique

    Unique Unique

    2017/06/30 at 10:13

    Ариун Жаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *