Гэрийн нөхцөлд бөөрөө хэрхэн цэвэрлэж хоргүйжүүлэх вэ?

3

Энэ удаа энгийн нөхцөлд бөөрөө хэрхэн цэвэрлэж, хоргүйжүүлэх тухай ярилцах болно. Бөөр нь бидний бие организмын элдэв ялгадас, цуснаас хорыг гадагшлуулах чухал үүрэг гүйцэтгэдэг эрхтэн. Хэдийгээр өөрөө өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн боловч чулуужих, гэдэс дүүрэх, арьсанд юм туурах, гарах, хоол идсэний дараа бөөр өвдөх, ядрах гэх зэрэг олон янзын шинж тэмдгээр өвдөнө. Ийм нөхцөлд биеийн эрүүл мэндээ сайжруулахын тулд бөөрөө цэвэрлэх хэрэгтэй билээ.

Ингээд бөөр цэвэрлэн, хор гадагшлуулах энгийн аргуудыг танилцуулъя.

1. Эрдэнэ шишийн дохиур

Эрдэнэ шишийн дохиурыг хамгийн сайн хор гадагшлуулагчийн нэг гэж үздэг. Тэд шээс ялгаруулах үйл ажиллагааг сэргээж, ялгадас болон биед байх усны хорыг шээс хөөх замаар зайлуулна. Мөн бөөрний чулуу, давсагны халдвар зэргийг эмчлэхэд хэрэглэдэг.

Хэрхэн хэрэглэх:

  1. 2 хоолны халбага хатаасан эрдэнэ шишийн дохиур
  2. Савтай буцалсан усанд үүнийгээ хийгээд 12-15 минут буцалгана.
  3. Энэ хандаа өдөрт 2-3 удаа ууна.
  4. Энэ хандыг хэрэглэж байх явцдаа хангалттай хэмжээний ус болон бусад шингэн уух хэрэгтэй. Ингэснээр таны бөөрийг илүү сайн цэвэрлэнэ.

 

2. Куркума

Энэ нь цэвэрлэх үйлчилгээтэй ургамлын нэг юм. Энэ нь зөвхөн бөөр цэвэрлээд зогсохгүй элгийг ч мөн цэвэрлэдэг. Мөн таны цусны ихээхэн хэсгийг цэвэрлэдэг байна. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир бөөрний халдвар, үрэвслийг эдгээнэ.

curcuma

Хэрхэн хэрэглэх:

  1. Хагас хоолны халбага куркумагийн нунтаг, мөн төдий хэмжээний цагаан гааны нунтаг хэрэгтэй.
  2. Эдгээр нунтаг дээрээ хоёр аяга буцалсан ус хийж 10 минутаас доошгүй хугацаагаар буцалгана.
  3. Энэ ханд дээрээ хоолны халбага агч модны ханд, хагас хоолны халбага нимбэгийн шүүсний уусмал хийж холино.
  4. Хэдэн долоо хоногийн турш энэ шингэнийг ууж үр дүн нь гарна.
  5. Өөр нэг хувилбар нь 1 хоолны халбага куркумагийн түүхий шүүс, 1 хоолны халбага нимбэгийн шүүс, бага зэрэг зөгийн бал, кайений перецийн багахан хэсгийг нийлүүлэн халуун усанд хийж хандална.
  6. Энэ шингэнийг өдөрт нэг удаа ууна

 

3. Цагаан гаа

Бөөр цэвэрлэх болон хор гадагшлуулахад хамгийн их хэрэглэдэг зүйлийн нэг нь цагаан гаа юм. Энэ нь таны бөөрнөөс хорт бодис, бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй элементүүдийг биеэс хөөж гаргана. Бөөр цэвэрлэхээс гадна хоол боловсруулах системд ч сайнаар нөлөөлдөг байна.

Хэрхэн хэрэглэх:

  1. 2 хоолны халбага шинэхэн юм уу үрсэн цагаан гаа хэрэгтэй.
  2. Хоёр аяга буцалсан усанд цагаан гааг хийнэ.
  3. 10-12 минут буцалгана.
  4. Энэ шингэнээ шүүгээд дээр нь нимбэгийн шүүс, зөгийн бал зэргийг нэмж амт оруулна.
  5. Энэ цагаан гааны цайг өдөрт 2-3 удаа ууж байж богино хугацаанд үр дүнд хүрнэ.
  6. Мөн хоол хүнсэндээ цагаан гаа хэрэглэж байх хэрэгтэй.
  7. Өглөөд цагаан гааны хэлтэрхий хүлхэж байвал таны бөөр сайнаараа байх болно.

 

4. Нимбэгийн шүүс

Байгалиас заяасан цэвэрлэгч шинж чанартай ба бие дэх хортой бодис, бактерийг сайн цэвэрлэнэ. Нимбэгийн хүчил витамин С-ийн баялаг эх үүсвэр бөгөөд шээсэнд их хэмжээний цитрат үүсгэхэд тус болно. Энэ нь бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой байна.

Хэрхэн хэрэглэх:

  1. Шинэхэн хоёр нимбэгийг дундуур нь зүсэж хуваана.
  2. Шахаж шүүсийг нь авна.
  3. Шүүсээ аягатай хүйтэн устай холь. Шингэнээ хэдэн өдөр, сарын турш уух ба үр дүн мэдэгдтэл хэрэглэнэ.

 

5. Хүрэн манжингийн шүүс

Хүрэн манжин нь бетаин хэмээх маш чухал бодисыг ихээр агуулна. Энэ бодис нь антиоксидант чанартай бөгөөд шээсэн дэх хүчиллэг байдлыг нэмэгдүүлнэ. Ийм байдлаар струвит болон кальцийн фосфатыг бөөрнөөс хөөдөг байна. Үр дүнд нь бөөр эрүүлжиж, үйл ажиллагаа нь сэргэн, бөөрний чулуу үүсэх магадлал эрс буурна.

Хэрхэн хэрэглэх:

  1. 2-4 ширхэг хүрэн манжин цэвэрлэнэ.
  2. Жижиг хэсэг болгон хэрчээд блендерт хийж шүүсийг нь гаргаж авна.
  3. Өдөрт хэд хэдэн удаа ууна. Энэ нь таны бөөрийг эрүүл байлгах төдийгүй биеийн ерөнхий эрүүл мэндэд сайн юм.
  4. Мөн хүрэн манжинг өглөөний болон бусад хоолны өмнөх салат байдлаар идэж байх хэрэгтэй.

 

6. Тарвас

Энэ нь биеийг сэргээж, цангаа тайлдаг төдийгүй өөр олон ашигтай жимс юм. Калийн янз бүрийн нэгдмэлээр баялаг, маш их ус агуулдаг (99%) байна. Эдгээр шинж чанар нь бөөрийг цэвэрлэж, хоргүйжүүлэхэд хангалттай юм.

9
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dulguun Dulguun

    Dulguun Dulguun

    2018/03/29 at 17:35

    Gantsetseg Myagmarsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *