Хурц тод өнгөнүүд, хүжсийн үнэр, үй олон бурхад, заанууд, дуу хуур, бүжиг наадмын өлгий Энэтхэг орон бол хүмүүсийн анхаарлыг ихээр татдаг орнуудын нэг. Аялагч жуулчдын тоогоор тэргүүлдэг орнуудын нэг энэ улсад үзэх харах сонин хачин зүйлс цөөнгүй. Аялагч жуулчдад ази тивийн өвөрмөц соёл, нийгэм, байгалийн болоод хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудыг санал болгодог энэ орны тухай сонирхолтой 14 баримтыг дэлгэж байна.
1. Энэтхэгийн гэрийн эзэгтэй нар дэлхийн бүх алтны 11%-ийг эзэмшдэг. Энэ нь АНУ, Олон улсын валютын сан, Швейцарь, Герман улсын нөөцийг нэгтгэснээс ч их юм.
2. Энэтхэгт 11-р сарын 14-нд “Хүүхдийн өдөр”-ийг тэмдэглэдэг нь Валентины өдрөөс 9 сарын дараа болдог.
3. Энэтхэгийн нэгэн агаарын тээврийн компани онгоцонд зөвхөн эмэгтэй хүмүүсийг ажиллуулдаг нь эмэгтэйчүүд илүү хөнгөн жинтэй байдагтай холбоотой ба ингэснээрээ жилд шатахуунд зарцуулах мөнгөнөөсөө 500,000 хүртэлх долларыг хэмнэдэг байна.
4. 1897 онд 21 энэтхэг эр стратегийн ач холбогдолтой газрыг хамгаалахын тулд 10,000 афганы эсрэг үхэн үхтлээ тэмцсэн.
5. Gulabi Gang гэдэг бол эмэгтэйчүүдийн бүлгийн нэр бөгөөд энэхүү бүлэг нь дуудлагаар очиж, догшин авиртай нөхрүүдийг шүүрээр балбадаг үйлчилгээ үзүүлдэг аж.
6. Ганц гартай нэгэн энэтхэг эр 1360 акр ой суулгасан нь цэцэглэн хөгжиж байгаа экосистем болжээ.
7. 2013 онд Энэтхэгийн ерөнхий сайдын цалин ердөө 2400 америк доллар байжээ.
8. Энэтхэгийн хиндичүүд тосгон бүр өөрийн бурхадтай учир 300 сая гаруй бурхад байдаг гэж итгэдэг.
9. Энэтхэгт хоригдлууд нь дуртай цагтаа явж, ирж болдог нэгэн шорон байдаг. Тэрхүү шоронгийн хоригдлууд мөн ажил хийж ч болдог ба нэгэн хоригдол нь бүр дунд сургуулийн багш юм байна.
10. Очир алмаазыг анх 4000 орчим жилийн өмнө Голконда мужийн нутаг дахь голын голдиролоос олжээ.
11. Дэлхийн хамгийн олон ажилтантай газар бол Энэтхэгийн галт тэрэгний систем бөгөөд энд 1,6 сая орчим хүн ажилладаг.
12. 1954 онд Шведэд VIII зууны викингчүүдийн суурьшлыг малтаж байсан археологичид Энэтхэгээс буддагийн баримал олсон.
13. Энэтхэгийн алтан сүмд арьсны өнгө, шашин шүтлэг, анги нийгмээр нь ялгалгүйгээр хэдэн мянган хүнийг хооллодог.
14. Ramesh Babu нэртэй энэтхэг үсчин үйлчлүүлэгчдийнхээ үсийг ердөө 2-хон доллараар засдаг. Гэхдээ тэр Rolls Royce машинтай.
Ха Ха
Гайхмаар
Хөөрхөн
Гоё
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу




Зочин
2014/11/23 at 18:58
1954 онд Шведэд VIII зууны викингчүүдийн суурьшлыг малтаж байсан археологичид Энэтхэгээс буддагийн баримал олсон.-юу гэж ойлгох уу?
жжууж
2017/09/12 at 16:38
жуажау