Ой санамжаа сайжруулах энгийн аргууд

1

Та заримдаа нүдний шилээ хаана тавьснаа мартчихаад түүнийгээ хайж олох гэж хэт их цагийг үрж байна уу? Бидний тархины эд эсүүд бид хаана байсан, бидний эд юмсаа хаана тавьсан, бидний уулзсан хүмүүсийн нүүр царайтай холбогдох нэрсийг санахад тусалдаг. Харамсалтай нь бидний тархины эд эсүүд зүй ёсоор харилцан холбогдох чадвараа алдсанаар бидэнд тусалж чадахаа больдог. Бид юмсыг ой санамжиндаа хадгалах хүртлээ мэдээллийг давтах эсвэл бүхий л үеийн турш хийж байгаа зүйлдээ онцгой анхаарал хандуулах гэх мэт ой санамжаа дасгалжуулах тодорхой стратегиуд байдаг.

Бидний хэрэглэж буй хоол хүнс нь хамгийн энгийн мэдээллийг санах чадваргүй байхад нөлөөлдөг байж болно. Хоол хүнсэндээ дараах ой санамж сэргээгчдийг нэмснээр ой санамжаа алдахаас сэргийлж болдог.

Эдгээр сэргээгчдийг ухаалаг шимт бодис хэмээн нэрлэх нь бий бөгөөд эдгээрийг нутгийн эрүүл хүнсний дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Choline ба DMAE /Dinethylaminoethanol/ – Эдгээр шимт бодисууд нь загас, өндөг, элэг, шар буурцаг, газрын самар болон бусад төрлийн самарнуудад их агуулагддаг. Загасны маханд агуулагддаг DMAE нь таны төвлөрөх чадварыг сайжруулдаг.

Acetyl-L-Carnitine ба Glutamine – Эдгээр шимт бодисуудыг хоол хүнсээр дамжуулан авахад тархинд энергийн өдөөгч байдлаар үйлчилдэг антиоксидантыг шингээж авдаг. Энэ бодисууд нь улаан мах, тахиа гахайны мах, далайн гаралтай хоол хүнс, цагаан идээ, түүхий бууцай, түүхий яншуй, байцаанд агуулагддаг.

Ginkgo /Ginkgo Biloba/ буюу Бүсгүйн үс мод – Тархинд антиоксидант байдлаар үйлчилдэг энэ модны үр самар нь цусны эргэлтийг сайжруулж, эрч хүч, ой санамж, төвлөрлийг сайжруулдаг. Энэхүү модны үр самрыг Хятад, Япон зэрэг орнуудад уламжлалт хоолонд хэрэглэдэг.

Витамин ба эрдэс бодисууд – Олон төрлийн витамин болон эрдэс бодисуудын нэмэлтүүдийг хэрэглэх нь таны ой санамжийг сайжруулна. Эдгээрт фолийн хүчил, пирдоксин, ниацин зэргийг агуулдаг В-гийн төрлийн бүх витаминууд, эрдэс бодисууд багтана. Ялангуяа В12 нь бидний оюун санааны сэргэлэн цовоо байдлыг хадгалдаг мэдрэлийн системийн эд эсүүдэд онцгой үйлчилгээтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/22 at 21:04

    Тогтмол дасгал сургууль хий

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *