Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд

1

Шинээр дэлгэцнээ гарч байгаа кино болгоныг алгасалгүй үзэж чадахгүй ээ. Нэгийг нь үзэж дуусгаагүй байхад дараагийн шинэ кино гараад ирэх нь тэр.

Энэ жил шинээр дэлгэцнээ гарч үзэгч олны анхаарлыг ихэд татсан шилдэг кинонуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Магадгүй та үзээгүй орхисон ч байх юм билүү.

Steve Jobs

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 1

Хүн бүрийн мэдэх  дэлхийн ухаантнуудын нэг болох Стив Жобсын тухай бүтээл – тэрээр чадварлаг удирдагч, гайхалтай бизнесмен байлаа. Амьдралаа өөрийн ажил хөдөлмөрт бүрэн зориулсан нэгэн. Apple компаниа байгуулахаас өмнө түүнийг ямар бэрхшээл даван туулсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.

The Hateful Eight

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 2

АНУ Иргэний дайны дараахан. Толгойн ангуучлагч Жон Рут цаазлуулах ялтай нэгэн гэмт хэрэгтэн бүсгүйг Улаан хөндийгөөр авч яваа. Зам нийлэх өөр бусад аялагчид замын голоос нэгдэнэ. Цасан шуурга болж тэд дэн буудалд буудаллахаас өөр аргагүйд хүрч тэнд хачирхалтай этгээдүүдтэй хоноглох болжээ: мексик залуу, ковбой, хөгшин ахмад. Тэд өөрсдийнхөө хэн болохыг нууж байгаа бололтой.

The Big Short

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 3

Бодит түүх дээр сэдэвлэн бүтээсэн кино – 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг урьдчилан харж чадсан хэсэг залуучуудын тухай өгүүлнэ. Тэд Уолл-Стритэд хямралын тухай ярьж эхлэхээс өмнө нэгийг олж мэдсэн бөгөөд хүссэн хүсээгүй хямралыг ашиглан түрийвчээ түнтийлгэж чаджээ.

Joy

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 4

Жой итали гаралтай жирийн нэгэн гэр бүл төрж өссөн бүсгүй. Багадаа аз жаргалтай, амжилт дүүрэн амьдралаар амьдрах болно гэж мөрөөддөг байсан хэдий ч амьдрал түүнд өөр зүйл бэлджээ. Нөхрөөсөө салсан ганц бие ээж бага цалинтай ажилд амьдрахын эрхэнд ажиллана. Нэгэн өдөр Жой аз жаргалыг өөрөө бүтээх ёстой юм байна гэдгийг ухаарч тэмцэж эхэлнэ. Тэрээр маш амаргүй замыг туулах ажээ.

Solace

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 5

ТТГазрынхан эзнийг нь олж чадахгүй учир битүүлэг аллагатай нүүр тулгарна. Алуурчин ямар ч ул мөр үлдээхгүй аллага үйлдсээр. Аргаа барсан агентууд экстрасеанс Жон Клэнсид хандан тусламж хүснэ.

The Finest Hours

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 9

1952 онд болсон түүхэн үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн кино – нефть тээвэрлэгч хоёр том усан онгоц далайн шуурганд өртөж аврах дохио илгээнэ. Далайн шуурга маш хүчтэй байсан учраас тэд юу юугүй живэх аюул нүүрлээд байв, харин эргийн аврах багийнханы шуурхай ажиллагааны хүчинд аврагдаж чадна. Хамгийн гол нь тэд жижигхэн моторт усан онгоцоор аврах ажиллагааг явуулсан нь маш их эр зориг шаарджээ.

How to Be Single

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 6

Найз залуугаасаа залхсан Элис бүсгүй эгч дээрээ нүүж ирдэг. Шинэ ажилд орж удалгүй Робин гэх бүсгүйтэй найзлах болжээ. Робин шөнийн хөнгөн амьдралаар амьдардаг нэгэн – Элис найзынхаа амьдралд бага багаар орж эхэлнэ. Хөнгөн инээдмийн киног хүн болгон үзэхэд илүүдэхгүй.

Trumbo

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 7

Амжилттай явсан Холливудын найруулагч Далтон Трамбо “Hollywood 10” гэх хар жагсаалт байдаг тухай гадарлаа ч үгүй явлаа. Өөрөө хар жагсаалтанд багтаж гудамжинд хөөгдөн гарчээ. Өөрийгөө хэн болохыг батлахын тулд Далтон тэмцэх болно.

Mr. Holmes

Та үзээгүй орхисон байж мэдэх 2016 оны шинэ кинонууд 8

Дэлхийн алдартай гэмт хэрэг мөрдөгч насныхаа эцэст чимээ аниргүй намуухан тосгонд амьдрах болжээ. Гэхдээ түүнийг нэгэн нууцлаг эмэгтэйн тухай бодол амар тайван байлгахгүй, урьд өмнө нь хэргийг нь нээж дуусгаж чадалгүй орхисон хэрэг. Холмс 30 жилийн өмнө орхисон хэргээ сэргээж мөрдөгчийнхөө ажилд оржээ.

2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Ulziijargal Ulzii Badam

    Ulziijargal Ulzii Badam

    2016/07/26 at 13:03

    Ихбаярын Жамъян

  2. Бат Цэнгэл

    Бат Цэнгэл

    2016/07/26 at 13:07

    .

  3. Uran Zaya

    Uran Zaya

    2016/07/26 at 13:23

    Olzii Ch

  4. Ari Unaa

    Ari Unaa

    2016/07/26 at 14:13

    Uugan Uuganaa Baa

  5. moonii

    2016/07/27 at 12:17

    Uugan Uuganaa Baa

  6. Зочин

    2016/09/06 at 21:00

    Энэ чинь 2015оны кинонууд байна шдээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *