Хэрвээ бид бүгд мах идэхээ боливол дэлхий ертөнцөд ямар өөрчлөлт гарах вэ? Бидний төсөөлж байсан шиг тийм ч таатай зүйл болохгүй…

2

Мал аж ахуй эрхлэлт нь агаарт хорт хий ялгаруулдаг автомашинаас дутахааргүй асуудлыг экологид үзүүлж байгаа. Энэ шалтгааны улмаас эрдэмтэд хүн төрөлхтнийг махны хэрэглээгээ багасгахыг уриалж байна. Энэхүү мэдээллийг тоохгүй өнгөрлөө гэхэд статистик тоо баримтаас бид хаашаа ч зайлахгүй: 2014 оны байдлаар гэхэд л хүн төрөлхтөнд жилд 317 сая тонн мах шаардлагатай гэсэн тооцоо гарчээ, үүнээс гадна дэлхийн хүн ам жилээс жилд өсөж байгааг ч анхаарах хэрэгтэй гэжээ. 21-р зууны сүүл үеэр эсвэл бүр дунд хэсгээс дэлхийн хүн амыг тэжээх малыг хариулж өсгөхийн тулд хэдий хэр хэмжээний талбай хэрэгтэй болох вэ?

Ойрын ирээдүйд бид ямар өөрчлөлт хийхэд хүрэх вэ? Бид хоёр хувилбараар нөхцөл байдлыг авч үзлээ: хүн төрөлхтөн махны хэрэглээнээс татгалзахгүй тохиолдолд, мөн бид махны хэрэглээнээс татгалзаж ан амьтан, малын тоонд нөлөөлөхгүй байх.

Махны одоогийн хэрэглээгээ цаашид үргэлжлүүлбэл юу болох вэ?

© depositphotos
  • Амьтны аймагт маш их өөрчлөлт гарна:

Цасны ирвэс эсвэл панда зэрэг нэн ховордсон ан амьтныг бүрэн устгах эрсдэлтэйгээс гадна жирийн амьтны аймгийг ч эрсдэлд оруулж байгаа юм: бар, анааш, тэр ч бүү хэл чоно хүртэл. Устах аюулд ороод байгаа амьтны төрөл маш их гэдгийг та бүхэн анхаараарай.

Хүн төрөлхтөн зэрлэг байгаль руу улам л цөмлөн орж байна: барилга байгууламж барих нэрийдлээр ан амьтны нутагшсан газар нутгийг сүйтгэж байгаа юм. Үүнээс гадна мал ахуй эрхлэх бэлчээр дэлхийн нийт газар нутгийн 1/3-ийг эзэлжээ. Урьд нь энэ газар нутаг дээр амьдарч, суурьшиж байсан бүх ан амьтан дайжиж алга болсон. Нэг ёсондоо зэрлэг амьтдын амьдрах талбай багассаар л байна. Мал аж ахуйг ихээр нь сүйтгэж иддэг гэх нэрийн дор зэрлэг чоно, бар, арсланг ч ихээр нь агнаж устгах болжээ.

© unknown author / pxhere © DominikSchraudolf / pixabay © pixabay / pexels

Зарим нэг эрдэмтэд бид голоцен сүйрлийн үед амьдарч байна гэж үзэх болсон, бид үүнийгээ огт анзаарахгүй байгаа. Одоо үед үүсээд байгаа нөхцөл байдлыг илүү нарийн ойлгохын тулд зарим нэг тоо баримтуудыг харахад л хангалттай:

  • Төрөл бүрийн тоо баримтуудаас харахад жил болгон 100-аас 1000 хүртэл төрөл зүйл устаж үгүй болж байна
  • Загасны томоохон ан агнуурын аж ахуйн үйл ажиллагаанаас болоод дэлхийн томоохон загасны 90 хувь нь үгүй болжээ.
  • Дэлхийн амьд амьтны дөнгөж 4-ийг л зэрлэг амьтан эзэлж байна.

Асуудлыг шийдэх арга зам бий, гэхдээ маш шийдэмгий бөгөөд эргэлт буцалтгүй арга. Хэрвээ хүн төрөлхтөн бүгд мах хэрэглэхээ боливол зэрлэг амьтны тоо толгой хорогдохгүй өөрийн жам ёсоор нэмэгдэж эхэлнэ.

© depositphotos © depositphotos

 

  • Дэлхийн уур амьсгалын дулаарал төсөөлж байснаас ч хурдацтай явагдаж байна

Нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын 5% нь чухам мал аж ахуйгаас үүдэлтэй гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Бага гэж үү? Энэ л шалтгааны улмаас бидний амьсгалж байгаа агаарт 44% метан, 53% азот дэгдэж байна.

Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэн даруй зогсоох ёстой гэж дэлхийн удирдагчдын уриалсан эрдэмтдийн конференциуд ч байнга зохион байгуулагдах болсон. Ийм л арга хэмжээ авахгүй бол бид дэлхийн уур амьсгалын дулаарлыг зогсоож чадахгүй гэж эрдэмтэд үзжээ.

© depositphotos

 

  • Ундны цэвэр усны нөөц эрс багасч байна

АНУ-ын 2012 оны хог хаягдлын тайлангаас харахад, жилд мал аж ахуйн гаралтай 369 сая тонн хог хаягдал гарсан гэжээ. Уг хэмжээ нь АНУ-ын хүн амаас гарсан нийт хог хаягдлаас даруй 13 дахин их байгаа юм.

Мал эрхлэлтээс гарч байгаа хог хаягдал нь агаар, усанд нэн их бохирдол үүсгэдэг. Энэ байдалд хүргэж байгаа үндсэн шалтгаан – нэг талбайд хэт их мал бэлчиж байгаад оршино. Тодорхой заасан том талбайд зарим үед хэдэн мянган толгой мал бэлчдэг. Малаас гарч байгаа ялгадсыг (малын баас) цэвэрлэгчид тэр болгон цэвэрлэж чаддаггүй. Ингээд химийн хортой бодис агуулсан малын шээс баас хөрс болон гүний усанд шингэж бохирдуулдаг байна.

© depositphotos

 

  • Газрын гарц муудаж шим тэжээл доройтно

Мал их хэмжээгээр бэлчсэн талбай цөлжиж эхэлдэг. Энэ нь хөрсний гэмтэл бий болсонтой холбоотой, өөрөөр хэлбэл өвс ногоо ургах шим тэжээл үгүй болжээ.

Дэлхийн хүн амын тоо өсөхийн зэрэгцээ түүнийг тэжээх малын тоо толгойг өсгөх зайлшгүй шаардлагатай. Харин шим тэжээлгүй, цөлжсөн газар нутаг улам ихэссээр л…

© nps.gov

Энэ бол АНУ-ын Аризона муж. 1947 оноос 1990 онуудад энэ газар нутагт мал ахуй эрхэлж байсан. 2013 оноос л эхэлж (үүнээс өмнө газар хэрхэн муудсан байгааг зүүн талын гэрэл зургаас харж болно) нутгийн идэвхтэй ард иргэд хөрсийг төлөвлөгөөтэйгөөр сэргээх ажлыг хэрэгжүүлжээ. 2014 он гэхэд (баруун талын зураг) хөрс мэдэгдэхүйц сайжирсан байгааг та харж байна.

Бэлчээрийн газар нутагт өвсөн бүрхүүлтэй хөрсийг сонгодог. Чухам өвс л хөрсийг ус, салхинаас хамгаалдаг буюу хөрсний сийрэгжилт явагдахаас хамгаална. Мөн өвс нь органик бодисыг хөрсөнд шингэх нөхцөлийг бүрдүүлнэ – энэ үйл явцгүйгээр хөрсний биологийн чанар алдагдахад хүрдэг ажээ.

Малын хөл ихээр гишгэгдсэн газрын өвсөн бүрхүүл үгүй болдог. Ийм газрын хөрс нь сийрэгжиж өөрийн чанараа гээж дахин өвс ургах нөхцөлгүй болдог байна.

 

Хэрвээ бид махны хэрэглээнээс татгалзаад ногоо, жимс хэрэглээд эхэлбэл юу болох вэ?

© depositphotos

Монголын баруун аймгийн бүсгүйчүүдийн төлөөлөл

  • Нүүдлийн овог аймгууд үгүй болно. Тэдний амьдрах гол арга нь – мал аж ахуй эрхлэх. Хэрвээ хүн төрөлхтөн махны хэрэглээнээс бүрмөсөн татгалзвал тэд хот руу нүүх хэрэгтэй болно. Тэд хотын амьдралын хэв маягт уусах тул нүүдлийн соёл устаж үгүй болох аюултай.
  • Хүнсний ногоо тариалах тариан талбайг эрс нэмэгдүүлэх шаардлага гарна. Энэ нь мөн л адил газар шороонд сөрөг талтай. Газар тариаланд маш их хэмжээний химийн бордоо ашигладаг. Гэхдээ нөгөө талаасаа органик бордоо ашиглах боломжтой. Энэ төрлийн бордоог хөрсөнд сайн нөлөөтэй гэж үздэг байна.
  • Хүн төрөлхтөн өөрийгөө эдийн засгийн хямралд оруулна. Хэдэн сая фермерүүд ажилгүй хоцрохоос гадна маш их хэмжээний мал эзэнгүй үлдэнэ.
  • Зэрлэг амьтад урьдын адил амьдрах нутаг дэвсгэрээр гачигдана, яагаад гэвэл мал аж ахуйн нэр дор тэжээгдэж байгаа тэр олон малыг устгаж чадахгүй.

Ямар ч тохиолдолд нэг л зүйл тодорхой байна: хүн төрөлхтөн газар, амьтны аймагтаа болгоомжтой хандах ёстой. Бүх хүн ер нь махны хэрэглээнээс эрс татгалзаж чадах уу – хоёрдмол утгатай асуулт юм даа. Ямартай ч өөрийгөө болон дэлхий ертөнцийг хамгаалахын тулд махны хэрэглээгээ багасгах нь зөв гэж үзэж байна.

15
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *