Дөрвөн эмcийн хүрээлэнтэй мөртлөө ганц ч эмнэлэггүй: Африкийн Виктория нуурын дунд байрлах бяцхан арлын оршин суугчид хэрхэн амьдардаг вэ?

0

Африкийн Виктория нуурын дунд орших өчүүхэн жижигхэн арал удаан хугацаанд эзэнгүй байжээ. Гэтэл одоо оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлэх асуудал тавигдаж байна. Сонирхолтой нь, энэ арал дээр ганц ч эмнэлэг байхгүй, гэхдээ эмcийн хүрээлэн цөөнгүй тоологдоно.

Энэ арлын талбай ердөө 2000 квадрат метр. Он удаан жил тэнд хэн ч амьдарч байгаагүй юм, муу сүнс Калеле л амьдарч байсан үе бий.

factroom.ru

Хүн амын бүртгэлээс харвал 2018 оноос хойш энэ арал дээр 400 хүн амьдрах болсон нь дэлхий дээрх хамгийн шигүү хүн амтай цорын ганц арлаар нэрлэгдэх болжээ. Арлын нэр Мигинго.

imgix.net

Сүүлийн 20 жил Мигинго арал нь автономит бүс нутаг хэмээгдэх болсон хэдий ч Уганда болон хөрш Кенийн дунд газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа юм. Маргалдагч улсууд уг арлыг өөрийнхөөрөө нэрлэхийг хүсэх боловч одоохондоо хүслээ биелүүлж чадахгүй л байна. Мигинго өөрийн автономит статусынхаа төлбөр төлөхөд хүрдэг – шууд утгаар шүү. Уг арал нь нэгэн зэрэг Уганда, Кенийн төсөвт төлбөр төлөх ёстой. Ийм их татварын ачаатай ч гэлээ арлын оршин суугчид их газрынхнаас илүү их орлого олдог ажээ. Нууц нь юунд байна вэ?

imgix.net

Бүх нууц алгана загасанд байгаа юм. Энэ загас өндөр үнэтэй, Европынхон идэх дуртай. Алгана загас арлын ойролцоо ихээр үржиж амьдардаг ажээ. Ингээд 1991 онд Кенийн хоёр загасчин арал дээр ирж арал дээр амьдардаг муу сүнс Калелег хөөлгөхөөр элдэв ном уншуулж овоо их мөнгө зарцуулжээ.

yandex.ru

Сонирхуулж хэлэхэд, нөгөө муу сүнсийг хөрш арал руу шилжүүлэн суулгасан тул одоогоор хүн амьтан амьдардаггүй эзэнгүй арал хэвээр байгаа юм. Бүр хоосон биш л дээ, ганц хоёр байшин бий. Тэр байшинд нь тухайн бүс нутгийн байгаль, ан амьтныг судлахаар ирсэн эрдэмтэн, судлаачид түр байрлаж байгаад буцна.

fotofakty.com
imgix.net

Уганда, Кенийн ард иргэдийн амьдрал ядуу. Тиймээс Мигинго арал дээр ирж загас барьж аж амьдралаа дээшлүүлэх гэж их газрын амьдралаа орхидог. Энэ байдлаар явсаар мартагдсан байсан алга дарам хуурай газар хүний хөлд дарагджээ.

fotofakty.com

Арлынхан долоо хоногийн гаралтаараа л хөрш зэргэлдээ Уганда, Кенийн загасчдаас 2-3 дахин их олзтой орж ирнэ. Иймэрхүү замбараагүй байдлыг Угандагийн төр засаг юу гэж зүгээр орхих уу? Мигинго аралд ирэх загасчдаас татвар авч эхэлжээ. Өндөр татвар ч тэднийг зогсоосонгүй, тэд уганда, кеничүүдээс их орлого олсоор л байв.

yandex.ru

Мигингогийн бүх амьдрал загас барих ажил дээр л тогтдог. Барьсан алгана загасаа шууд завин дээрээсээ зарна эсвэл их газраас ирсэн худалдаачид цугларах нутгийн зах дээр борлуулдаг. Загасаа борлуулах нь борлуулж, бараа бүтээгдэхүүнээр солилцох нь солилцоно.

 

Мигингогийн загасчид

fotofakty.com

 

Загас агнуураас эргэн ирж байгаа нь

fotofakty.com

Өглөө эртлэн загасанд гарцгаах бөгөөд өдрийн хоолны үед эргэж ирцгээнэ. Энэ үед эмэгтэйчүүд эрчүүдийг хооллох хоол унд бэлэн байлгадаг ажээ.

imgix.net

Загасчид эргэж ирсний дараа ангийн олзоо зах дээр борлуулна. Орон нутгийн зах гэдэг нь арлын эрэг юм.

imgix.net

Зүгээр нэг бараа таваар наймаалцах биш бас өөр хоорондоо их газрын шинэ сонин мэдээ дуулгана, дэмий ярилцана, хов жив ч ярьцгаана.

imgix.net

Наймаа хийж дууссаны дараа эрчүүд баар орох дуртай. Арал жижигхэн, тиймээс баар нь мөн дэлгүүрийн үүргийг гүйцэтгэдэг.

imgix.net

Загасчдын ихэнх нь ажлаа дуусгаад дэн буудал ордог – энэ арал дээр бүхэл бүтэн 4 эмcийн хүрээлэн бий. Харин эмнэлэг – ганц ч байхгүй. Бүгд эрүүл бололтой юм.

 

Загасчид биеэ vнэлэгчидтэй орох цагаар ажиллах дэн буудлууд

imgix.net

 

Нутгийн загасчин биеэ vнэлэгчтэй сээтгэнэж байгаа нь

imgix.net

Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар “худалдааны хайр” хэрэггүй бол эрчүүд бильярд тоглохоор явцгаана.

fotofakty.com

Мигингогийнхон унтахаар эрт хэвтэцгээдэг – өглөө нар мандахтай уралдаад л сэрэхээс хойш эрт амрах хэрэгтэй. Эс бөгөөс загас барьж чадахгүй. Олзгүй ирвэл ямар ч өршөөлгүй босстой тулгарч таагүй асуудалд орно.

Арал дээрх хамгийн баян хүмүүст хамгийн түрүүнд ирсэн нөгөө хоёр тооцогддог ажээ. Нэг нь бүх завинуудын эзэн, нөгөө нь бүх байшингуудын эзэн.

imgix.net

Африкийн бусад газруудын л адил Магинго дээр ДОX зэргээр өвдсөн хүмүүс олон, гэхдээ үүндээ нэг их санаа зовоод байдаггүй нь тодорхой. Эмнэлэг байхгүй, эмийн сан гэхээр тусдаа зүйл байхгүй. Дэлгүүрт жимсний лангууны дэргэд цөөн хэдэн эм л харагдана. Худалдагч нь өөрөө ч зарж байгаа эмнийхээ нарийн ширийнийг хэлж мэдэхгүй.

fotofakty.com
fotofakty.com

Дэлхий дээрх хамгийн шигүү хүн амтай арал – хүүхдүүдийн хувьд хамгийн тааламжгүй газар. Гэхдээ хүүхэд байлгүй яах вэ. Завь, байшингуудаас гадна арал дээр сүм, хийд, 13 баар цэнгээний газар бий.

 

Оёдлын газар

imgix.net

Ихэнх загасчид тодорхой эзэмшсэн мэргэжил боловсролгүй, тэдний ихэнх нь усанд сoгтуугуураа эсвэл хaр тaмхинд мaнсуурсан үедээ орно. Шуургатай үед завь хөмөрч мэдэх бөгөөд энэ үед амьд үлдэх боломж тун бага. Тэдэнд тусламж үзүүлэх ч хүн арал дээр байхгүй, яагаад гэвэл аврах анги, эмчгүй арал шүү дээ.

 

Мигинго дахь сүм

imgix.net

Өнөөдрийн аз, олзонд талархах гэж бурхандаа залбиран сүмээр үйлчлүүлнэ. Маргааш юу тохиолдохыг хэн ч таашгүй.

7
БурууБуруу
6
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Otgonbaatar Amarbaysgalan

    Otgonbaatar Amarbaysgalan

    2022/01/04 at 18:37

    Oilgomjtoishde. Ovddoggui urjeel baij bdag bhdaa xaxa

  2. Kishge

    Kishge

    2022/01/04 at 19:17

    Min Jee

  3. Narangerel Duger

    Narangerel Duger

    2022/01/04 at 19:24

    Эх газар гээд зөв биччихгүй юм аа.

  4. Тийм байдаг байж. Жорлон нь манай гэр хорооллоос ямар бол. Хүмүүс нь эрхбиш юм гадагшлуулдаг байлгүй дээ.

  5. Нөгөө 2 нь тэнэг юмуудаа анхнаасаа арай том арал дээр нь суурьшдаг байгаадаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *