Илүү их аз жаргалтай болохыг хүсэж байна уу? Тэгвэл өдөр болгон өөртөө нэгэн асуултыг тавьж байгаарай!

2

Альберт Эйнштейн энэ сонголтыг хүний амьдралын хамгийн чухалд тооцжээ.

Өглөө сэрэнгүүт таны толгойд ямар бодол эргэлддэг вэ? Ажлын тухай бодол хамгаас түрүүнд орж ирэх үү, хариу бичээгүй мэйлүүд, ажлын ширээн дээр үлдсэн бичиг цаасны овоорсон ажил? Магадгүй гэрийн дуусгаагүй ажил төрлүүд таны бодолд орж ирнэ.

Эсвэл өөрийгөө аз жаргалтай болгох зүйл боддог уу? Хүүхдээ сургуульд явахад нь үнсэх, хайртай хүнээ ажлаас ирэхэд нь тэврэх эсвэл таны амьдралд дутуу зүйл байгаа ч гэсэн амьдрал ямар сайхан юм бэ гэж бодож сэрдэг үү?

Альберт Эйнштейн нэг удаа ингэж хэлсэн гэдэг: “Хүн сонголт хийхдээ хамгийн чухал шийдвэрээ хийдэг, тэр чухам ямар ертөнцөд амьдарч байна вэ гэх сонголт: эв найртай юу эсвэл дайсагнасан уу?”

Та ямар ертөнцөд амьдарч байна вэ? Та ямраар төсөөлж байна вэ? Таны л шийдэх хэрэг. Жишээ нь, би өглөө болгон сэрээд ийм шийдвэр гаргадаг. Сэрээд би өөртөө шууд асуулт тавина: “Би сайхан ертөнцөд амьдарч байна уу эсвэл муухайд уу?”

Эргэн тойрноо та ямраар төсөөлж байна, та тийм л өдрийг өнгөрөөх болно.

Ремез Сассон эерэг бодлын тухай дараах тайлбарыг хийжээ: “Тэр (эерэг бодол) нүдэнд оч бий болгоно, хүнийг эрч хүч, аз жаргалаар дүүргэнэ”.

Хэрвээ таны өмнө гэнэтийн зүйл тохиолдвол тайван хандах хэрэгтэй. Хэн нэгэн зам дээр таныг “шүргээд” авсан уу? Зүгээр дээ. Ямартай ч таны машинд сэв суугаагүй, та чухал уулзалтандаа хоцроогүй, даатгалын компанитай зууралдахгүй бол үүнд уурлаж дэвхцээд байх хэрэг огт байхгүй.

Гудамжаар удаан алхах хэсэг бүлэг хүмүүс таны замд тээгэлдээд байна уу? Тэвчээртэй бай. Тэдэнтэй зэрэгцээд эргэн тойрны сайн сайхан зүйлийг хар, “чөлөөт” цагаар олдох цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалан алхаарай.

Дэлхий ертөнц сайхан гэдэг бодлоор өдрийг эхлүүлнэ, ингэснээр та сөрөг үйл явдал, нөхцөл байдалд автах магадлал эрс багасна. Мөн төлөвлөгөөний дагуу яваагүй ажлыг амар тайван хүлээж авах чадвартай болдог. Аливаад тэвчээртэй хандаж итгэл тээж явна.

Сайн санааны үзүүрт шар тос

Өдрийн эхлэлийг хэрхэн сайхнаар төсөөлж угтаж авна төдий чинээ сайхан зүйл тэр өдрийн турш тохионо.

“Train Your Brain to Get Happy” номын хамтран зохиогч Сьюзан Рейнолдсийн үзэж байгаагаар “сэтгэлийн ханамж хүний тархийг үнэхээр их идэвхжүүлдэг, тархи энэхүү сэтгэлийн ханамжид улам өдөөгдөж сэтгэл ханамж авах мэдрэмж нь хэд дахин их болдог” гэжээ.

Өөрөөр хэлбэл эргэн тойрондоо та хэдий хэр их сайн сайхан зүйл харж байна хариуд нь та төдий чинээ сайхан зүйл хүлээн авна.

Өглөө сэрээд “муу” ертөнцөд амьдарч байна гэж бодоход (өөрийн мэдэлгүй л тийм бодол төрсөн ч хамаагүй) л таны амьдрал өөрөөр эргэж болно. Өдрийн турш сэтгэл дундуур явах, замын түгжрэлд ороод бухимдах зэрэг таагүй явдлууд үргэлжлэх ажээ.

Дэлгүүрийн кассан дээр үргэлжлэх дугаар хэзээ ч дуусахгүй мэт, таны барьсан болгон нэг л бүтэлгүйтээд л… Таны хүслээр ажил хэрэг тань явахгүй, хүлээлтэнд хүрэхгүй. Ингээд л дэлхий ертөнц үнэхээр муухай санагдаж дайсагнах сэтгэл төрж эхэлдэг.

Эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Эерэг сэтгэл санаа хүний эрүүл мэндэд үнэхээр ашиг тустай. Депресст орох эрсдэл эрс багасна, айдаст автах нь буурах бөгөөд аливаа асуудлын өмнө биднийг илүү тогтвортой, тайван байхад тусалдаг. Эргэн тойрноосоо сайн сайхан зүйл олж харж чадаж байгаа хүмүүс бусдаас илүү урт насалдаг болохыг судалгаагаар баталсан. Мөн стрессийн хүчин зүйлсийг амархан давж гарах чадалтай байдаг ажээ.

Сөрөг бодлоос амархан салах аргыг би мэддэг юм, ямартай ч дэлхий дахинд болж байгаа муу муухай болгоныг мэдэхгүй өнгөрч болно: та сошиал сүлжээгээр тарж байгаа муу муухай мэдээг л гүйлгэж харахаа болих хэрэгтэй, энэ дэлхий дээр тэртээ тэргүй “буруу” зүйл маш их байгаа. Тэр болгон аз жаргалд саад болдог гэдгийг битгий мартаарай.

Муу муухай мэдээ хүний амжилтад сөргөөр нөлөөлнө. Уран бүтээлч сэтгэлгээг боогдуулж, аливаа нөхцөл байдалд зөв хандахад муугаар нөлөөлдөг.

Хэрвээ та илүү аз жаргалтай, амжилттай байхыг хүсэж байгаа бол юуны түрүүнд зөв бодол тээж сурах хэрэгтэй, өглөө сэрэнгүүтээ л сайхан зүйл бодно.

Өдрийг яаж эерэгээр эхлүүлэх вэ?

Хэрвээ өглөө сэрэнгүүтээ сайхан зүйл бодох нь таны хувьд шинэ зүйл бол танд дараах зөвлөгөөг бэлдлээ. Муугаасаа илүүтэй сайныг нь олж ялгаж харж сурахад тань тусална.

  1. Сэтгэл санаа сэргээх зөвхөн эерэг зүйлийг илэрхийлсэн үг хэрэглэнэ: “Өнөөдөр сайхан өдөр болж өнгөрнө” эсвэл “Өнөөдөр юу болох бол гэж бодохоос тэвчиж сууж чадахгүй нь”.
  2. Таныг аз жаргалтай болгож буй эд зүйлс дээр илүү анхаарал хандуулна: “Орой хүүгийнхээ жүжгийг бушуухан үзэх юмсан” эсвэл “Энэ төсөл миний хувьд ямар чухал болохыг та удахгүй харна”.
  3. Сайн сайхан болгоныг үнэл: “Эрүүл энх байгаадаа маш их талархаж байна. Ийм сайхан гэр бүлтэй би маш азтай хүн – тэднийхээ төлөө бүхнээ зориулна”.
  4. Сайхан хүмүүстэй аль болох цагийг удаан өнгөрөөж бай, таныг эерэг бодолтой болоход тэд тусална.

Энэ бүгд таныг шуудхан л аз жаргалтай болгоно гэсэн баталгаа байхгүй, гэхдээ та сайн сайхан зүйл дээр анхаараад эхлэхэд ямар нэгэн хэмжээгээр амжилт ирэх л болно. Үүнд цаг хугацаа хэрэгтэй.

Тийм учраас та өглөө сэрээд өөртөө ингэж хэлж байгаарай: “Би ямар ертөнцөд амьдарч байна вэ: сайхан уу, муухай юу?” Ингээд танд сонголт байгааг бодох хэрэгтэй.

Өөртөө давуу эрх олгож эхний сонголтыг хийхийг хүсэж байна. Таныг илүү аз жаргалтай, эрүүл саруул байхад тусална.

15
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. М. Мишээл

    М. Мишээл

    2019/02/26 at 00:30

    Т. Сүнжидмаа

  2. Myadag Rentsendorj

    Myadag Rentsendorj

    2019/02/26 at 17:37

  3. Myadag Rentsendorj

    Myadag Rentsendorj

    2019/02/26 at 17:38

    Ямар гое гэгээлэг зүйл уншчихваа.сэтгэл сэргэчихлээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *