Алийг нь сонговол дээр вэ? Samsung Galaxy S10e юу эсвэл iPhone XR уу?

1

Өрсөлдөгч хоёр ухаалаг гар утасны үзүүлэлтийг харьцуулж үзэцгээе.

Шинэ Galaxy S10e утас нь Apple-ийн iPhone XR-тай бараг л зуузай холбон явж байна. Энэ хоёр утас хоёулаа өндөр үнэтэй загвар авахад бэлэн бус, гэхдээ орчин үеийн дизайнтай, зохих техникийн үзүүлэлттэй утастай болох хүсэлтэй хүмүүст зориулагджээ.

Хэрвээ та чухам аль утсыг авахаа шийдэж чадаагүй байгаа бол танд дараах харьцуулалт тус болно гэж найдаж байна.

Galaxy S10e iPhone XR
Их биеийн хэмжээ 142,2 × 69,9 × 7,9 мм 150,9 × 75,7 × 8,3 мм
Жин 150 грамм 194 грамм
Усны хамгаалалт IP68 IP67
ҮС Android 9 Pie (One UI) iOS 12
Дэлгэц 5,8″ AMOLED
Full HD+ (2 880 × 1 440)
6,1″ IPS
HD (1 792 × 828)
Процессор Exynos 9820, 8 цөм A12 Bionic, 6 цөм
Шууурхай санах ой 6 ГБ 3 ГБ
Багтаамж 128 ГБ + microSD 64/128/256 ГБ
Үндсэн камер 12 Мп, ƒ/1,5–2,4,
1,4µm, OIS, Dual Pixel, PDAF,
16 Мп, ƒ/2,2, (123º)
12 Мп, ƒ/1,8,
1,4µm, OIS, PDAF
Урд камер 10 Мп, ƒ/1,9, Dual Pixel PDAF, (80º) 7 Мп, ƒ/2,2
Биометр Хурууны хээний сканертай, нүүр царай мөн танина Face ID
Дуугаралт Стереодинамик AKG, Dolby Atmos Стереодинамик
Батарей 3 100 мА·ц 2 945 мА·ц
Утасгүй цэнэглэгч Байгаа, түргэн цэнэглэх горимтой Байгаа
Оролтууд USB-C, 3,5-миллиметрийн аудио оролт Lightning
Үнэ 860 орчим доллар 910 орчим доллар

Samsung Galaxy S10e нь хамаагүй хөнгөн бөгөөд авсаархан, энэ үзүүлэлтээ дагаад үнэндээ дэлгэц нь бас бага зэрэг багасаад ирнэ. Гэхдээ дэлгэцийн өгөгдөл илүү өндөр тул дүрс хамаагүй чанартай бөгөөд тод байна. Шуурхай санах ой буюу RAM нь хоёр дахин их бөгөөд microSD картыг нэмэлтээр хийж болно.

Мөн солонгос нутгийн шинэ загварын гар утас нь хоёр талаасаа маш түргэн хугацаанд утасгүй цэнэглэгдэнэ. Аудио оролттойгоос гадна өргөн хэмжээний зураг авахад зориулагдсан нэмэлт камер ар талд нь нэмэлтээр суурилуулагджээ. Мөн сельфи горим ч гэсэн өндөр чанарын зураг дарна.

Харин iPhone XR-ийн хувьд давуу талууд арай л бага байх ажээ. Өрсөлдөгчөөсөө ялгарах онцлог гэвэл Face ID – нүүр царай таних хамгийн найдвартай бөгөөд аюулгүй систем, мөн багтаамжнаас сонголт хийх боломж. Бас нэгэн бонус гэвэл ухаалаг утасны гадна тал өнгөний өргөн сонголттой – энэ нь олон хүний хувьд чухал шалгуур үзүүлэлт болдог байна.

Үнийн хувьд энэ хоёр утас бараг л адилхан.

9
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Nikki Tuul

    Nikki Tuul

    2019/02/25 at 10:39

    Monkh Dulguun

  2. Б. Батхүү

    Б. Батхүү

    2019/02/25 at 11:37

    xr

  3. Erkazit

    Erkazit

    2019/02/25 at 12:50

    Medeej Galaxy

  4. Ганбаяр Энхбаяр

    Ганбаяр Энхбаяр

    2019/02/25 at 15:26

    Samsung

  5. Хоёуланг нь.

  6. Munkhbayar Nyamdorj

    Munkhbayar Nyamdorj

    2019/02/26 at 09:01

    Samsung shvv de

  7. Bxhhxhxhx

    2019/07/13 at 15:23

    Bbbdjxjxhx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *