Ууртай тагтаанууд нэгнийгээ метроны буудлын тавцан дээрээс зам руу түлхэн унагаж, өөдөөс нь ирж буй галт тэргэнд дaйруулахыг завдаж буй аймшигтай бичлэг

0
  • Брүүклиний метроны буудалд тагтаануудын гаргасан нэгэн үйлдэл олны анхаарлын төвд оржээ.
  • Уг бичлэгт хоёр тагтаа нийлж нэг тагтааг өөдөөс нь ирж буй метроны зам руу түлхэж байгаа нь бичигдэн үлджээ.
  • Азаар метро тагтааны дээгүүр өнгөрч, тэр амьд үлдсэн байна.

Та гэрийн тэжээвэр шувуугаа уурлуулж байсан уу? Хэрэв тийм бол дахин битгий уурыг нь хүргээрэй гэж зөвлөх байна. Ууртай шувууд юу хийдгийг та дараах бичлэгнээс хараад дахин шувуугаа уурлуулахгүй гэдэгт итгэлтэй байна.

Энэ явдал Брүүклиний 4-р өргөн чөлөөний 9-р гудамжны метроны буудалд болжээ.

Брүүклиний метроны нэгэн буудалд хоёр тагтаа дургүйг нь хүргэсэн нэг тагтааг ирж буй метроны зам руу түлхэн унагажээ.

Энэ явдал Брүүклиний 4-р өргөн чөлөөний 9-р гудамжны метроны буудалд олны нүдэн дээр болсон байна.

Тэд метроны зам руу тагтааг түлхэж унагаад, өөрсдөө нисч оджээ. 

Хоёр тагтаа дургүйг нь хүргэсэн тагтааг үгүй хийж чадсан гэж бодоод ниссэн боловч бичлэгний төгсгөлд тэрээр амьд гарч чадсан нь харагдах ажээ.

Ууртай 2 тагтаа метрог буудал дээр ирэхээс өмнө нисч одсон юм.

Тэдний aлахыг завдсан тагтаа метроны замаас доош гарч амьд үлдэж чаджээ.

Цар тахлын улмаас хүний хөл тасраад буй Нью-Йорк хотын метроны буудлууд энэ мэтчилэн амьтдад аюултай газар болох хандлагатай байгааг тус хотын иргэд ярьжээ. Түүнчлэн xэргийн газраас ул мөр хайж буй мэт тагтаанууд эргэлдэж байгаа хэмээн тэд хошигножээ.

31
ХарамсалтайХарамсалтай
9
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *